УИХ-ын дарга Г.Занданшатар: Монгол Улсын түүхийн хосгүй өв, соёл, археологи, палеонтологийн үнэт олдворуудыг улсын тусгай хэрэгцээнд авна

УИХ-ын дарга Г.Занданшатар: Монгол Улсын түүхийн хосгүй өв, соёл, археологи, палеонтологийн үнэт олдворуудыг улсын тусгай хэрэгцээнд авна

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Орхоны хөндийд Хангайн бүсийн тулгуур төв шинэ Хархорин хотын байршлын бүс бий болгох асуудлыг судалж, санал, дүгнэлт, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд (2022.08.02) Архангай аймгийн Өндөр-Улаан сум, Жаргалатын аманд байрлах түүх, соёлын дурсгалт олдворуудыг хамгаалах асуудлаар газар дээр нь ажиллалаа.

    УИХ-ын даргатай хамт уг Ажлын хэсгийн ахлагч Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг, Г.Ганболд, Ж.Бат-Эрдэнэ, Х.Болорчулуун, С.Бямбацогт  нар Хүннүгийн цогцолбор буюу Өндөр-Улаан сумын нутаг Хануй багийн Балгасан тал дахь “Гол мод" хэмээх газар очиж,  нөхцөл байдалтай танилцсан.

    Улаанбаатар их сургуулийн тэнхимийн эрхлэгч, археологич, доктор Д.Эрдэнэбаатар, Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдож байсан Хүннүгийн хаадын  булшнууд нь Монголын түүхэнд хамгийн үнэт олдворуудын нэг.  Их бие нь 47 метр, бунхан руу орох үүд нь 38 метрийн урттай язгууртны энэ булш нь Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Балгасын тал дахь “Гол мод” хэмээх газарт буй үндсэн ба  дагуул нийлсэн 200 гаруй булшнуудын зүүн хойно байрладаг. Энэ булш нь харьцангуй хадгалалт сайтай, тоногдоогүй бөгөөд малтлага хийхэд 4.8 метр гүнээс булш илэрснийг онцлон тэмдэглэв. 

       Тухайлбал, тэрэгний дугуй, үүлэн хээтэй тэвшний чимэглэл, тахилын 15 адуу, аман болон хатан хүзүү, туурайны зарим хэсгийн хамт бүгдийг нь хоёр эгнээ болгоод хойд зүг хандуулан тавьсан. Эдгээр олдвор хэрэглэгдэхүүн бол Хүннү язгууртны булшинд элбэг тохиолддог байна. Адуугаар тахилга үйлдэн, бунхан дотор адууны эд хэрэгсэл дагуулж, үнэ цэнэтэй эд хэрэглэл, алт, мөнгөн чимэглэл бүхий сүйх тэргүүдийг жиргэн хийсэн. Язгууртны авсыг хөөмөл хээ, чулуун шигтгээ бүхий алтан ялтсаар ханалан чимсэн нь “хадан гэр”-ийг зэхэж оршоодог эртний уламжлалтай холбоотойг онцлов. “Гол мод-2”-ын нэгдүгээр булшнаас гарсан шилэн аяга цаг хугацааг тогтооход онцгой ач холбогдолтой байсан. Шилээр урлах арга нь МЭ I зууны хоёрдугаар хагаст хамаарах, эртний Грекээс Ромд уламжилсан соёл байдаг. Хүннүгийн булш тэр үед буюу МЭ 80-100 оны үеийнх гэж таамагласан. Ийм аяга Евроазийн археологийн түүхэнд тун ховор олдог. Хүннүгийн булшнуудтай бүтэц, зан үйл, тахилгын хувьд ялгаа байхгүй ч агуулж байгаа эд олдвор, түүний урлахуй болон үнэ цэнээрээ ялгаатай байна. Шаньюгийн шарилаас зөвхөн гавлын ясны хэлтэрхий, дунд чөмөгний яс үлдсэнийг олсон. Энэ олдворын антропологийн ач холбогдлыг үнэлж баршгүй. Хүннүгийн антропологийн 100-аад олдвор байдаг ч хаан язгууртных тэр бүр олдож байгаагүй.  Монгол нутагт хүрэл зэвсгийн эрт болон дунд үед амьдарч байсан овог аймгийн соёлын дурсгалыг шинээр олж нээсэн нь манай орны хүрэл зэвсгийн үеийн түүхийн судалгааны он цагийг урьд өмнөх үр дүнгээс даруй  2500-3000 жилээр урагшлуулахаар байгааг онцлон тэмдэглэв.

         УИХ-ын дарга болон Ажлын хэсгийн гишүүд  дараа нь Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Хануй багийн нутаг Жаргалантын аманд очиж, Монголын түүхийн хосгүй дурсгалт газруудын нэг, үндэсний соёлын үнэт өв болсон Буган чулуун хөшөө, хиргисүүрийн байгууламжтай танилцсан.

    Монгол Улсад төдийгүй Төв Азийн хамгийн том Буган чулуун хөшөөт тахилгын газар болохыг олон жилийн судалгааны явцад тогтоосон байна. Жаргалантын аманд олон тооны Буган чулуун хөшөө, түүнийг тойрсон хоёр төрлийн 1400 орчим тахилгын байгууламж, мөн дурсгалт газрын хойд хэсгээр цөөхөн хэдэн дөрвөлжин хэлбэртэй тахилгын байгууламж, хиргисүүр зэрэг дурсгалууд байрласан. Буган чулуун хөшөө, хиргисүүрийн тахилгын зан үйлд дараагийн ертөнцөд очиж байгаа хүнтэй хамтад нь ихэвчлэн адууг оршуулдаг байсан. Уг хиргисүүр хоёр талд байдаг. Нэг талд нь гэхэд 2600 гаруй адууг тахисан байна. Буган хөшөөдийн дүрслэл нь нарийн хийцтэй, утга агуулга тодорхой илэрхийлсэн. Тухайлбал, буга, согоо, бар зэрэг ан амьтдын дүрслэл, элдэв хээ чимэг бүхий бүс, түүнээс агссан хутга, нум сум тэргүүтэй олон төрлийн зэр зэвсгийн зүйлийг дүрсэлсэн байна. Түүнчлэн хэмжээний хувьд 1-4 метр орчим өндөртэй, ойролцоогоор 0,5-4 тонн хүртэл жинтэй байдаг хэмээн археологич, доктор Д.Эрдэнэбаатар тайлбарлаж байлаа.

        Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Хүннүгийн үес хэдэн мянган жилээр хадгалагдан ирсэн түүхийн үнэт олдворууд нь Монгол Улсын түүхийн хосгүй үнэт өв, соёл. Археологи, палеонтологийн  үнэт олдворуудыг улсын тусгай хэрэгцээнд авах нь нэн чухал гэдгийг илэрхийлэв. “Үндсэн хууль болон Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд түүх, соёлын үнэт цогцолбор, хөшөө дурсгал, археологи, палеонтологийн олдворууд төрийн нийтийн зориулалттай өмч гэж заасан. Түүх, соёл, археологийн үнэт олдворуудыг Улсын Их Хурлаас холбогдох шийдвэр гаргаж ашиглах, захиран зарцуулах эрх нь нээгдэг. Иймд төр засгаас он цагийн түүхийн их өв соёлоор дамжуулан дотоод, гадаадын аялал жуулчлалыг хөгжүүлэх, бодлогоор дэмжих нь чухал ач холдогдолтой байгааг онцлон тэмдэглэв. 

    Улсын Их Хурлын гишүүдийн зүгээс үнэт өв, соёл, түүх болсон дурсгалт хөшөө, газар нутгийг улсын тусгай хэрэгцээнд авч шинжлэх ухаан, археологи, палеонтологийн олдворуудад онцгой анхаарч хадгалах, хамгаалах тал дээр жил бүр улсын төсөвт тодорхой хөрөнгийг тусгах талаар санал нэгтэй байгаагаа илэрхийлэв. Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг язгууртны булштай, археологийн үнэт олдвортой, Хүннүгийн хаадын түүхийн үнэт олдворыг орон нутагт өгөөжтэй байлгахад хамгийн чухал асуудал нь эдийн засгын эргэлтэд оруулах явдал гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Мөнхбат, түүх дурсгалын үнэт өв болсон газар нутаг, хөшөө дурсгал, олдворуудыг  хадгалж, хамгаалах нь нэн чухал. Үүгээр дамжуулан  аялал жуулчлалыг хөгжүүлэхийн тулд бүтээн байгуулалт хийх нь онцгой ач холбогдолтой гэж байлаа хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй хэлтсээс мэдээлэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Таван ханатай гэр шатаж 70 настай иргэн амиа алджээ

    Таван ханатай гэр шатаж 70 настай иргэн амиа алджээ