И.Мөнхжаргал: Шүүмжлэл сонсдоггүй нялцагануур нам төр удирдана гэж санахын ч хэрэггүй, больсон нь дээр!

И.Мөнхжаргал: Шүүмжлэл сонсдоггүй нялцагануур нам төр удирдана гэж санахын ч хэрэггүй, больсон нь дээр!

Эдийн засаг хүндэрч, ард түмэн бухимдалтай байна. Эрх баригчдын алдаатай бодлогод ташуур өгөх ёстой сөрөг хүчин маань энэ цагт дотроо хагаралтай хэвээр байна. Ард түмэн, улс эх орныхоо эрх ашгийн төлөө АН хэзээ эвлэрэх вэ?
- Ардчилсан нам 21 аймаг, 330 сум, 9 дүүргийн 204 хороонд салбар нэгжтэй үндэсний хэмжээний том нам. Намын анхан шатны байгууллага, бүх гишүүдийн дунд хуваагдаж талцсан асуудал байхгүй. Харин өмнө нь дарга байсан хэсэг бүлэг хүмүүс өөрсдийн дагалдагч нарын хамт Ардчилсан намыг цаасан дээр оршдог мэтээр эрх баригчдын дэмжлэгээр хуурамч тамга, бичиг баримт үүсгэж хэвлэл мэдээллийн хэрэгслийг ашиглан дотооддоо хагаралтай байгаа зохиомол дүр зургийг бий болгоод байгаа юм. Нийгэмд ойлгогдож байгаа нь хагаралтай юм шиг харагдаж байгаа боловч намыг бүтцээр нь харвал огт хагарсан асуудал байхгүй. Мэдээж тэр хэсэг хүмүүстэй ярилцаж ойлголцох хэрэгтэй. Энэ асуудлыг хурдан шийдэхийн төлөө бид ажиллаж байна. Харин энд хугацаа хэлэх боломжгүй байна. Мэдээж одоогийн эрх баригчдын эсрэг хамгийн том сөрөг хүчин бол Ардчилсан нам учир бид сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэх ёстой гэдэг дээр санал нэг байна. Ардчилсан намын залуучууд, гишүүд өөр өөрсдийнхөө өнцөгөөр үзэл бодлоо илэрхийлсээр байгаа. 

Ц. Элбэгдорж, Женко хоёр намынхаа эв нэгдлийг хангахаар уулзсан тухай мэдээлэл харагдах боллоо. Энэ үнэн үү. Тийм бол ямар үр дүн хүлээж болох вэ?
- Дээрх хоёр хүний хоорондоо уулзсан эсэх талаар надаас асууж байгаа нь зохимжгүй байна. 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танай намын дарга Х. Баттулгыг АТГ-д шалгуулах үүрэг өгсөн гээд л шуураад байх юм. Энд ямар улс төр яваад байна вэ. Зарим нь өөрийн туслахаар дэргэдээ авчирсан хүнийг шалгуулна гэдэг худлаа, жүжиг гэлцэх юм?
- Энэ тухай таниас анх удаа сонсож байна. Үнэхээр ийм үүрэг өгсөн бол үүрэг өгсөн хүнээс нь тодруулах нь зүйтэй байх гэж бодож байна. 

АН-ын залуус МАН болон ХҮН руу орох болсон гэх юм. Танай нам талцлаа зогсоохгүй бол хамаг потенциаль сайтай залуусаа өрсөлдөгч намдаа алдаад дуусах юм биш үү?
- Улс төрийн нам гэдэг бол үзэл бодлын нэгдэл юм.  Ардчилсан нам гишүүдийнхээ үзэл бодлоо илэрхийлэн шийдвэр гаргах эрхийг хүлээн зөвшөөрч нээлттэй байдаг учир бүх гишүүд намд элсэх, мөн намаас гарах тухай өөрөө шийдвэр гаргах бүрэн эрхтэй. Одоогоор бидэнд Ардчилсан намаас гарч ХҮН намд элссэн гишүүдийн тухай нэг ч тоо баримт байхгүй байна. 

Ингэхэд ХҮН нам үзэл баримтлалаа сольж АН-ын байр суурийг булаацалдаж байна. Танай намын хагаралтай байдал МАН-ын халаасны намд боломж олгоод байна шүү дээ. Энэ тал дээр та юу хэлэх вэ? 
- Зүүний чигийн үзэл баримтлалтай “Хүн” гэдэг намын тухай мэдээг өмнө нь харж байсан ч саяхан барууны чигийн нам боллоо гэсэн мэдээллийг хэвлэлээс харлаа. Нам гэдэг анх байгуулагдахдаа үзэл баримтлалаа тодорхойлж, түүндээ нэгдсэн гишүүдийн нэгдэлээс бий болдог. Гэтэл гэнэт Үзэл баримтлалаа сольж байгаа нь нам биш зүгээр л орогнох нүх хайсан мэрэгч амьтан шиг зүйл байна гэх дүгнэлтэд хүргэж байна. Зүүнээс баруун руу үсэрдэг үзэл бодолтой нам гэж юу байх вэ дээ. 

Эрх баригчид Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг явуулахаар зэхэж байгааг юу гэж харж байна  вэ?
- Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухай асуудал өнгөрөгч хавар нилээд сөхөгдсөн. Тэр үед Ардчилсан нам олон удаа байр сууриа илэрхийлсэн.  Гэвч Ардчилсан нам Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжинэ дэмжихгүй тухай асуудлаар бус энэ өөрчлөлт чухам юуг өөрчлөх гэж зорьж байгаа тухай, хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг нийгэмд огт танилцуулахгүй байгаа тухай, мөн эрх баригч нам өөрөө Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай төслийг парламентэд өргөн барьсан эсэх нь тодорхой бус байгаа тухай, Тэд ямар төсөл өргөн барьсан нь яагаад нийтэд ил тод бус байгаа вэ? Гэх асуудлыг хөндөж байна. Үндсэн хуулийг өөрчлөх гэж байгаа бол юу өөрчлөх гэж байгаагаа нийгэмд тодорхой танилцуулж  Монгол хүн бүрийн санааг тусгаж бүх нийтэд ил тод үйл ажиллагаа зохион байгуулах ёстой. Одоогоор иргэдээс нэг ч удаа асуугаагүй байна. Тиймээс энэ өөрчлөлтийг үр дүнтэй гэж харахгүй байна. 

МАН-ын генсек таныг шүүхэд өгсөн байсан. Яг ямар асуудал үүссэн юм бэ?

МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан МАН-ын нэр хүндэд халдсан гэх үндэслэлээр намайг шүүхэд бус цагдаагийн байгууллагад шалгуулах гомдол гаргасан. Үүний дагуу цагдаагийн байгууллага шалгаж прокурорт шилжүүлсэн. Өмнө нь нэг удаа шүүхэд шилжээд буцсан боловч прокурор давж заалдан 2022.08.01-нд дахин шүүх хурал товлогдсон байсан. Гэвч  шүүх хурал хохирогчийн хүсэлтээр 2022.08.17-ны өдөр хүртэл дахин хойшилсон байна. Миний зүгээс Монгол Ардын намыг Ардчилсан намын дотоод асуудалд оролцож байгаа тухай асуудлыг шүүмжилсэн нь МАН-ыг гүтгэн доромжилсон зүйл огтоос биш гэдгийг хэвлэл мэдээллээр маш олон удаа хэлж байна.

Ер нь бол Эрх баригч намын нэр хүндийг эрүүгийн хуулиар хамгаалдаггүй юм. Монгол улсын өмнө томоохон үүрэг хүлээгээд буй эрх баригч намыг сөрөг хүчин болон иргэн хүн шүүмжилж, зөвлөж явах үүрэгтэй. Жишээ нь өчигдөр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Улсын их хурлын гишүүн хүн улс төр нийгмийн зүтгэлтэн нийлэлч Баабарын сошиалд бичсэн ганцхан өгүүлбэрт эмзэглэж байгаагаа төрийн ордноос мэдэгдсэн нь Монгол төр дархлаагүй, сул дорой, үг даах чадваргүй хүчгүй болсныг харуулж байна.

Сонгуулиар эрхээ авсан гээд бүх зүйлийг өөрсдийнхөөрөө шийдээд байж болохгүй. Нийгэмд явж байгаа шүүмжлэлээс авах юм аа аваад засаад явах ёстой байтал эрүүгийн хуулиар далайлгаж байгаа бол уучлаарай та нараас айхгүй шүү. Тийм зүйл хаана ч байх ёсгүй. Ийм нялцагануур нам төр удирдана гэж санахын ч хэрэггүй. Больсон нь дээр. 

Эрх баригч нам зургаан жил төрд суулаа. Тэд шүүмж сонсох дургүй болжээ. Өөрсдийнх нь алдаа дутагдлыг шүүмжилсэн хэнийг ч шүүх цагдаад өгч айлган сүрдүүлдэг байдал олонтаа давтагдаж байна. Үүгээрээ дарангуйлал ноёлж байгааг илэрхийлж байна гэсэн шүүмж нийгэмд бий. Та үүнтэй санал нийлэх үү?
- Өнөөдөр бидний амьдарч буй нийгэм дарангуйлал руу явж байна. Эрх баригч нам иргэдийг дуугүй байлгаж, хүлцэнгүй дорой байлгахыг хүсч байна. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид өөрсдийн заяагдмал эрхийг эдлэх ёстой гэдгээ бүрэн ухамсарласан ард түмэн шүү. Та нарын дарангуйллаар амаа хамхина гэж байхгүй. Түр зуурын эрх мэдлийн сэжүүр атгасан коммунистуудаас айж сүрддэг ард түмэн биш ээ. Та нарт нэрээ хамгаалах биш иргэдийн төлөө, Монгол улсын төлөө хийх ажил маш их байна. Өөрсдийн үүргийг ухамсарлахгүй төрийн нэрээр далайлгаж ард түмнийг хүлцэнгүй дорой байлгах гэж хичээсээр байвал иргэд байх газарт чинь буулгаж чадна шүү. Ийм энгийн зүйлийг ч ойлгохгүй коммунистууд өдгөө Монголын төрийг удирдаж байгаад л их харамсаж байна. 

Оросын танк, зэвсэг манай улсад хамтарсан сургууль хийхээр орж ирлээ. Энэ үйл явдлыг хэрхэн дүгнэж байна вэ. Олон улсад бид яаж харагдаж байгаа бол?
- Монгол улс бол олон намын тогтолцоотой ардчилсан орон.  Монголд төрийн гадаад бодлого гэж нэг л зүйл бий. Төрөөс явуулж буй гадаад бодлогын хүрээнд миний зүгээс дүгнэлт хийж энд ярих нь зохимжгүй байх. Одоо хэрэгжүүлж буй Монгол улсын гадаад бодлого нь олон улсын хамтын үйл ажиллагаа, эдийн засгийн нөхцөл байдал, улс хоорондын гэрээ хэлэлцээр цаашдын нөхөрсөг харилцаа гэх мэт олон талаас нь асуудлыг харж, судлаж хийж буй үйл ажиллагаа гэж найдаж байна. Бид өнөөдөр энэ асуудлаар талцах нь чухал биш, гагцхүү Монгол улсын эрх ашгийг нэгт тавьж шийдвэр гаргаасай гэж хүсч байна. Одоогоор олон улсад үүсээд буй ойлгомжгүй нөхцөл байдалд Монгол улсын аюулгүй байдал, эдийн засгийн баталгаа, иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулалгүй сахин хамгаалж үлдэх нь нэн чухал зүйл юм. Харин энд аль нэг нам онцгойрч дүгнэлт хийж мэдээллэх нь улсдаа хохирол учруулах ч үйлдэл байж мэдэх юм. 

Өнөөдөр Сангийн сайд Б.Жавхлан “Ардчилсан намын үеийн их өрийг дарах гэж энэ Засгийн Газар хамгийн хүндийг нь үүрч байна” гэв. Энэ үнэн үү?
- Сангийн сайд хариуцлагатай албан тушаал боловч ийм хариуцлагагүй үг хэлсэнд гайхлаа. Ганцхан өгүүлбэрээр би няцаая. Чингис бонд авах үед МАН МАХН-тай хамтарсан Засгийн газартай, Сангийн сайдаар нь МАН-ын гишүүн Ч. Улаан, Ж.Эрдэнэбат байсныг санах ёстой. Санахгүй бол google-ээс хайгаад уншиж болно.

МАН эдийн засгийн хямралыг давж чадахгүйдээ тулсан бол бусдад алдаагаа тохолгүй баримт факттай ярь. Бас Ковид цар тахлын үед авсан сая сая ам.долларын тусламжийг хэрхэн зарцуулсан тайлангаа  ард түмэнд тавь гэж зөвлөе! Бас нэг баримт дурдахад, Монгол хүн бүр 15 сая төгрөгийн өртэй байсныг сүүлийн 6-хан жилд МАН засаглахдаа дахин 15 саяаар нэмж 30 сая төгрөгийн өрөнд орууллаа.

Эхний 15 саяын өр нь 1921-2016 оны хооронд 95 жилийн турш тавьсан өр байсныг баримт шүүж уншихыг Сангийн сайдад зөвлөмөөр байна. Тэгээд ч ер нь төрийн сайд хүн МАН-ын өр, АН-ын өр гэж ярьж болохгүй. Бид нэг л эх оронтой. 

Эх сурвалж: Өдрийн сонин 
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Булган аймагт “Айраг наадам" энэ сарын 13-14-ний өдрүүдэд тус аймгийн Өрмийн цагаан нуурын эрэгт зохион байгуулагдана

    Булган аймагт “Айраг наадам" энэ сарын 13-14-ний өдрүүдэд тус аймгийн Өрмийн цагаан нуурын эрэгт зохион байгуулагдана