• 0
  • 1335

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй 29 дэх удаагийн номын баяр нээлтээ хийлээ

УИХ-ын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй 29 дэх удаагийн номын баяр нээлтээ хийлээ

 Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор зохион байгуулагдаж буй 29 дэх удаагийн номын баяр өнөөдөр (2021.06.11) нээлтээ хийлээ.  “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын санаачилгаар зохион байгуулагдаж буй энэхүү арга хэмжээг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран зохион байгуулжээ. Нийслэлийн төв талбайд гурван өдрийн турш үргэлжилдэг номын баярт дунджаар 100 гаруй хэвлэн нийтлэгч компани, 80 орчим номын худалдаа эрхлэгч, 300-аад зохиолч, орчуулагч, редактор, зураач, эх зохиогч, 50 мянга гаруй уншигч, сонирхогчид оролцдог юм.    

    “Илүү их уншъя” уриатай 29 дэх удаагийн номын баярыг нээж, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар үг хэллээ. Коронавирус (КОВИД-19)-ын халдварт цар тахлын амаргүй нөхцөл хэдий ч ном, соёлын зүтгэлтнүүдийн хүсэлтээр, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиж энэхүү номын баярыг зохион байгуулахаар шийдвэрлэсэн гэв. Нөгөөтэйгүүр, амьдрал ахуйд тусаж буй цар тахлын бараан сүүдрийг номын  гэрлээр гийгүүлэх нь зүйтэй хэмээн үзсэн гээд “Номын баярт оролцогч Та бүхэн халдвар, хамгааллын дэглэмээ чанд баримтлаарай” хэмээн уриаллаа.

Үргэлжлүүлэн тэрбээр “Боловсрол, соёлын байгууллагуудын үйл ажиллагаа хязгаарлагдаж, хүүхэд багачууд танхимд хичээллэх боломж нөхцөл багассан энэ үед нийслэлийн төв талбайдаа Монгол Улсын Ардын уран зохиолч, Соёлийн гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт Пунцагийн Бадарч, Чингис хааны одонт, Дэлхийн урлаг, соёлын академийн гишүүн, Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Гомбожавын Мэнд-Ооёо, Монголын орчин цагийн уран зохиолын нэрт төлөөлөгч Г.Аюурзана, анхны номоо уншигч түмэндээ өргөн барьж буй залуу зохиолчид гээд Монголын утга соёлын үе үеийн бичгийн мэргэд, уншигч түмэн хуран цуглажээ. Өнөөдрөөс эхлээд гурван өдөр номын мэргэд маань цугласан жанжин Д.Сүхбаатарын талбайгаас номын гэрэл гэгээ цацрах нь.

    Улаанбаатар хотоо "Дэлхийн номын нийслэл” болгох, үндэсний ном соёлоо дээдлэн хөгжүүлэх гэгээн зорилго өвөртлөж тууштай зүтгэж байгаа Б.Сувд тэргүүтэй “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагын гишүүд, дэмжигчдэд халуун баяр хүргэе. Номын баярын оролцогч, дэмжигч Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

Манай монгол үндэстэн бичиг соёлын агуу их түүхтэй, арвин баялаг уламжлалтай, ном соёлоо дээдэлдэг ард түмэн. Дэлхийн ном, соёлын арвин баян сан хөмрөгт монголчуудын оруулсан хувь нэмэр багагүй. Есөн эрдэнээр бичсэн судар шастирууд, нүүдэлчин монголчуудын дэлхийн түүхэнд гүйцэтгэх үүргийг баринтаглан үлдээсэн “Монголын нууц товчоо” тэргүүтэй өвөг дээдсийнхээ үлдээсэн номын гайхамшигт соёлоороо бид бахархдаг. Бахархаад зогсохгүй уламжлан хөгжүүлэх, хойч үедээ өвлүүлэн хадгалуулах уншигч ард түмэн байх нь өнөө цагийн бидний үүрэг юм. Чухам тийм ч учраас Израйль зэрэг бусад улсын жишгээр хүн бүр өдөр тутам таваас доошгүй хуудас ном уншиж байх уриалгыг дэвшүүлсэн.

    Уншигч ард түмэн хөгждөг, уншдаггүй ард түмэн дэлхийн хөгжлөөс хоцордог. Иймээс улс орныхоо хөгжил, цэцэглэлт, Монгол хүнийхээ эрдэм боловсролыг тэтгэж, дэлхийтэй хөл нийлүүлэн алхахын тулд, номын цонхоор дэлхий ертөнцийг харахын тулд уншицгаая гэж дахин уриалмаар байна” гэлээ.

Хүүхэд багачууд, өсвөр үеийнхнийгээ энэрэн хайрлах, өрөвч нинжин сэтгэл, зүрх сэтгэлийн боловсрол, соёл, түүх, хүмүүнийг дээдэлдэг зөв тэгш хүмүүжилтэй буюу зүрх сэтгэлийн боловсролтой болгон хүмүүжүүлэхэд ном маш чухал үүрэгтэй гэдгийг ойлгон ухамсарлах нь Монгол Улсын ирээдүйн төлөөх эрхэм үйл хэрэг мөн гэдгийг Улсын Их Хурлын дарга тэмдэглэлээ. Ийм учраас Улсын Их Хурал Хүмүүнлэг боловсролыг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулан, хэлэлцэж байгааг дуулгав. Түүнчлэн албан ёсоор “Үндэсний ном, бичиг соёлын өдөр”-тэй болгож, жил бүрийн тав болон есдүгээр сард тэмдэглэж байхыг хуульчлахаар холбогдох төслийг энэ хаврын чуулганаар батлахаар төлөвлөж буйг хэлсэн.

    Номын баярын нээж хэлсэн үгэндээ тэрбээр, Монгол Улсын Засгийн газрын бүтцэд Соёлын яам шинээр байгуулагдсныг онцоллоо. Тус яамны үйл ажиллагааны нэг гол чиглэл бол ном эрдэм, үндэсний бичиг соёлоо дээдлэх, хадгалах, хамгаалах, өвлүүлэн хөгжүүлэх, ном бүтээгчдээ дэмжих гэдгийг тэмдэглэн хэлэв.  Энэ бүхний үр дүнд төрийн болон төрийн бус байгууллага номын зүтгэлтэн, зохиолч, уншигчдын хамтын ажиллагаа илүү өргөн хүрээнд өрнөж, тэр хэрээр ном зохиол, үсэг бичгийн өв соёлоо түгээн дэлгэрүүлэх үйл хэрэгт илүү эрчимтэй өрнөнө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн.

Сүүлийн жилүүдэд үндэсний монгол бичгээ сурах, дэлгэрүүлэх ажил ихэд дэлгэрч байгааг Г.Занданшатар дарга хэлээд, Улсын Их Хурал ч хуулийн эх “Төрийн мэдээлэл” сэтгүүлээ уламжлалт монгол бичгээрээ хэвлэн гаргаж буйг онцлон дурдсан.  

    Ном, соёлыг түгээн дэлгэрүүлэх уншигч ард түмэн болохын тулд орчин үеийн технологийн дэвшлийг ашиглан e-book буюу цахим ном, аудио буюу сонсдог ном, тоон номыг Монголын номын соёлын хүрээнд эрчимтэй нэвтэрүүлэх нь нэн чухал гэдгийг тэрбээр тэмдэглээд “Энэ хүрээнд Монгол Улсын нийт номын санг цахимжуулах хөтөлбөрийг Улсын Их Хурлын даргын хувьд санаачлан хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна” гэлээ. Төгсгөлд нь тэрбээр Монгол ном, Монголын уран зохиол дэлхий даяар түгэн дэлгэрч, номын цагаан буян Монгол түмний оюуныг гэрэлтүүлж байхын ерөөл дэвшүүлэв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Өмнөговь аймагт маргаашнаас хөл хорио тогтооно

    Өмнөговь аймагт маргаашнаас хөл хорио тогтооно