Нийслэлийн хэмжээнд 2-5 насны 141.023 хүүхэд бий. Цэцэрлэгийн насны 34.486 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг байв. Уг асуудлыг шийдвэрлэхээр Монгол Улсын Засгийн газрын “Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоолын дагуу ажлын хэсэг байгуулагдсан.
Ажлын хэсэг нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхдээ:
- Цэцэрлэгийн удаашралтай барилгын ажлыг эрчимжүүлэх
- Цэцэрлэгийн зориулалттай барилгыг худалдан авах
- Шаардлага хангасан байр түрээслэж авах
- Байгууллагын дэргэдэх цэцэрлэгийн тоог нэмэгдүүлэх
- Хувийн цэцэрлэгийн сул орон тоонд нэмэлт элсэлт авах
- Хувьсах зардлыг нэмэгдүүлж олгох
- Цомцог гэр төслийг хэрэгжүүлэх
- Хүүхэд харах үйлчилгээг дэмжих зэрэг хэдэн хэдэн чиглэлд анхаарч ажилласан байна.
- 2022.09.01 гэхэд 26643 хүүхэд
- 2022.12.31 гэхэд -7755 хүүхэд буюун ийт 34398 хүүхдийг цэцэрлэгт хамруулах боломж бүрдүүлээд байна.


Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
