Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан болж дараах шийдвэрийг гаргажээ. Энэ талаар Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар мэдээлэл хийлээ.
Б.Мөнхбаатар: Улаанбаатар хотыг тэлэх зорилгоор Хөшигийн хөндийд шинэ хот байгуулах шийдвэр гарч төлөвлөлт хийгдэж байгаа. Хөшигийн хөндийд шинэ онгоцны буудал ашиглалтад орсноор Шинэ зуун мод, Майдар хотын төлөвлөлтийг цогцоор нь авч үзсэн. Цаашид бий болох ажлын байртай уялдуулж Хөшигийн хөндийн хөгжлийн төлөвлөлтийг боловсруулж, Засгийн газар баталсан. Төлөвлөлт батлагдсан үеэс инженерийн дэд бүтцийн эх үүсвэр шугам сүлжээний ажлуудыг хийж эхэлсэн. Эхний ээлжийн инженерийн дэд бүтцийг хийхэд 498 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай.
Барилга, хот байгуулалтын яамнаас Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулахын тулд төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэхтэй холбоотой судалгааг хийж, Засгийн газрын хуралдаанд танилцуулсан.
Ингэснээр өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар төр захиргааны зарим байгууллагыг Хөшигийн хөндий рүү нүүлгэх Засгийн газрын тогтоол албажиж эцэслэн батлагдлаа.
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC