Усан замын тээвэр үүсэж, хөгжсөний 70 жилийн ой тохиож байна

Усан замын тээвэр үүсэж, хөгжсөний 70 жилийн ой тохиож байна

    Засгийн газрын тогтоолоор жил бүрийн наймдугаар сарын 20-ны өдрийг Усан зам, далайн тээвэрчдийн өдөр болгон тэмдэглэхээр болсон. Үүний хүрээнд энэ жил анх удаа усан замын өдрийг албан ёсоор тэмдэглэсэн бөгөөд Монгол Улсад усан замын тээвэр үүсэж, хөгжсөний 70 жил, Хөвсгөл далайд усан онгоц аялж эхэлсний 112 жилийн ойтой давхцлаа.   

Дээрх ойг өнгөрсөн бямба гарагт  /2022.08.20/ Усан замын тээвэр эрхэлдэг төрийн байгууллага, хувийн хэвшлийнхний оролцоотойгоор зохион байгуулж, Хөвсгөл далайн эрэгт ахмад тээвэрчид, тэдний гэр бүлд хүндэтгэл үзүүллээ.

Нээлтэд Зам, тээврийн хөгжлиийн сайд Л.Халтар оролцож үг хэлэв. Тэрбээр “Юуны өмнө хүрэлцэн ирсэн эрхэм зочид, төлөөлөгчид, Монгол Улсын Далайн захиргаа хэмээх байгууллагыг удирдаж явсан үе үеийн ахмадууд, мөн манай улсад бие даасан усан тээвэр хөгжиж эхлэх тэр цагаас өнөөдрийг хүртэл сэтгэл зүрхээ зориулсан эрхэм ахмад буурлууд, тэдний залгамж халаа болсон Далайн захиргааны ажилчид, усан замын тээвэрт оролцож буй та бүхэнд үзэсгэлэнт Хөвсгөл далайд усан онгоц аялж эхэлсний 112 жилийн ой, тусгаар тогтносон Монгол Улсад усан замын тээвэр үүсэж, хөгжсөний 70 жилийн ойг өргөн дэвшүүлье. 2022 оны нэгдүгээр улиралд гарсан Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр жил бүрийн наймдугаар сарын 20-ны өдрийг усан замын тээврийн ажилчдын өдөр болгон албан ёсоор зарласанд туйлын баяртай байна. Ойн баяр гэдэг дан ганц баярлахаас илүүтэй ажлаа дүгнэх, төлөвлөх, ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх, түүхээ эргэн дурсах зэрэг олон зүйлээс бүрдэнэ. Тээврийн салбаруудаас усан зам ууган нь байна. Та бүхэн хүний нөөцийн хувьд цөөхүүлээ ч гэсэн, өнгөрсөн хугацаанд 41 сая.тонн ачаа тээвэрлэж, сүүлийн жилүүдэд жилд дунджаар 70 мянга орчим зорчигчийг тээвэрлэж байна. Үүнээс харахад манай улсын аялал жуулчлал хөгжихөд та бүхний оруулж буй хувь нэмэр маш өндөр байна. Энэ өдрийг тохиолдуулан ард түмнийхээ нэрийн өмнөөс, Зам, тээврийн хөгжлийн яам, сайдын зөвлөлийн нэрийн өмнөөс дахин баяр хүргэе” хэмээн мэндчилгээ дэвшүүллээ.

Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан “Далайн тээвэр, усан замтай холбоотой энд цугласан хүн бүхэнд эрүүл энх, урт удаан наслахыг хүсэн ерөөе. Усан замчдынхаа тэмдэглэлт өдрийг Засгийн газраар батлуулсан Л.Халтар сайддаа та бүхний өмнөөс талархал илэрхийлмээр байна. Сайдын хэлсэнчлэн албан ёсны тэмдэглэлт өдөртэй болсноор бид хийсэн бүтээснээ үнэлэх, хөдөлмөрөө зориулж буй ажилчдаа шагнаж, урамшуулах, цаашдаа тээврээ хөгжүүлэх талаар ярилцах, санал бодлоо солилцох боломжтой болж байна.

Цаашид бид Хөвсгөл нуураа хамгаалах, эко аялал жуулчлал, усан тээврийн салбарыг хөгжүүлэх шаардлагатай тулгараад байна.

Засгийн газрын мөрийн хөтөлбөрт Ханх боомтыг олон улсынх болгож, Мөрөн нисэх буудлыг 4С ангилалд оруулахаар тусгасан. Эдгээр ажил хийгдэхээр Ханх-Хатгал чиглэлд усан замаар ачаа болон зорчигч тээвэр хийх боломжтой болох юм. Та бүхэн сайхан баярлаарай” гэв.

Анх 1910 онд Хөвсгөл нуурт тухайн үеийн Хаант Оросын худалдаачид Эрхүүгээс бараагаа татах, Монголоос авсан ноос, арьс шир, түүхий эдээ тээвэрлэхийн тулд уурын хөдөлгүүрт 40 тоннын даацтай “Монгол” хэмээх усан онгоц  ашигласан үеэс хойш “Монгол Улсын 10 жилийн ой", “Сүхбаатар”, “Байгал-800” зэрэг усан онгоцууд, “Ажилчин”, “Малчин”, “Ургац”, “Долгион” зэрэг чиргүүл онгоцуудыг усан замын тээвэрт өргөнөөр ашиглан бараа материал, нефтийн бүтээгдэхүүн тээвэрлэн баруун аймгуудын хэрэгцээ шаардлагыг хангаж байлаа.

Хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан /1926, 1947 оны/ гэрээний дагуу Оросын тал өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан Хөвсгөл нуур дахь усан замын тээврийн дэд бүтцээ 1952 онд монголын талд үнэ төлбөргүй шилжүүлэн өгснөөр  тухайн оны наймдугаар сарын 20-ны өдөр Монгол Улсын Усан замын тээврийн газар байгуулагдан ахмад, механик, залуурчин, чиргүүл онгоцны дарга, галч, усан цэргүүд гэсэн 18 орон тоотойгоор үйл ажиллагаагаа эхлүүлж Монгол Улсын Үндэсний усан замын тээвэр бие даан хөгжиж ирсэн түүхтэй юм.

Мөн үеэр эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажилласан нэр бүхий хүмүүсийг Монгол Улсын төрийн одон медаль, Зам, тээврийн хөгжлийн яамны “Хүндэт жуух бичиг”, “Усан зам, далайн тээврийн тэргүүний ажилтан” цол тэмдгээр шагналаа.

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор, Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны холбоочин, матрос, туслах капитан Ч.Чулуунбат, усан замын ачааны баржийн дарга Т.Ганбаатар нарыг,

Усан зам, далайн салбарын тэргүүний ажилтан хүндэт тэмдгээр, “Хөвсгөл усан зам” ХК-ийн “Сүхбаатар” усан онгоцны капитан Л.Бадамдорж, Хөвсгөл усан замын газрын матрос буюу усан цэрэг Д.Нямдаваа, усан онгоцны галч Д.Пүрэвжав, усан онгоцны тогооч Б.Долгор нарыг,

Яамны хүндэт жуух бичгээр, Хөвсгөл усан замын газрын залуурчин Ц.Баярхүү, залуурчин Г.Нямсүрэн, нягтлан бодогч Ч.Цэцэгээ, усан замын тээврийн үйлчилгээ эрхлэгч, завьчин Л.Баттөр, Д.Сүхбат, Б.Борбаатар нарыг тус тус шагналаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Дэлхий дахинд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон хүмүүсийн тоо 40,3 сая

    Дэлхий дахинд хүн худалдаалах гэмт хэргийн хохирогч болсон хүмүүсийн тоо 40,3 сая