Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн судлаачид эхний судалгаагаа Хотын даргад танилцууллаа

Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвийн судлаачид эхний судалгаагаа Хотын даргад танилцууллаа

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн 49.1-д “Нийслэл хотын хөгжлийн түүх, хэтийн төлөв, хотжилт, хот байгуулалт, хүн ам, хүрээлэн байгаа орчны талаар тулгамдаж байгаа асуудлыг судлах чиг үүрэг бүхий судалгаа, шинжилгээний төв Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн дэргэд ажиллана” хэмээн заасан байдаг. Энэ дагуу Улаанбаатар хот анх удаа бодлогын судалгаа, шинжилгээний төвтэй боллоо. Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төв хэмээх нэрээр өрхөө татсан шинэхэн байгууллагын судлаачид өнөөдөр зарим судалгааны дүнгээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазарт танилцууллаа.

Энэхүү төв нь Улаанбаатар хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийг судалж, ирээдүйн чиг хандлагыг тодорхойлох төдийгүй уг судалгааны дүн шинжилгээг үндэслэн Улаанбаатар хот өөрийн бие даасан эдийн засгийн хэлбэрээ тодорхойлох учиртайг Нийслэлийн Засаг дарга онцолсон.

Тус төв нь “Алсын хараа-2050” бодлоготой судалгаагаа уялдуулж буй бөгөөд урт хугацааны бодлогын “Улаанбаатар хот ба дагуул хот” гэх есдүгээр бүлэгт хүн төвтэй хот, орчин төвтэй шийдэл, төлөвлөлт төвтэй хөгжил, хотын сайн засаглал гэсэн дөрвөн үндсэн зорилтыг дэвшүүлсэн байдаг. Эдгээр зорилтын хүрээнд 80 дэд үзүүлэлтээр Улаанбаатар хотоо үнэлээд, дэлхийн аль нэг хоттой харьцуулан жишиж байгаагаараа онцлог юм.

Одоогоор Япон улсын нийслэл Токио хоттой харьцуулан индексжүүлэх нь зүйтэй гэж тус төвийнхөн  үзжээ. Учир нь, Токио хотын хувьд хот байгуулалтын процесс нь яг одоо өрнөж буйн дээр ололт ихтэй, мөн алдаа ч олонтой гэдгийг мэргэжилтнүүд тодотгож байлаа.

Дэлхий нийтийн хэмжээнд хотын иргэний хэрэгцээт зүйлсийн эн тэргүүнд орон байр, ажиллах сайн нөхцөл, хоол хүнс, сайхан орчин, боловсрол, эрүүл мэнд зэрэг үзүүлэлт оржээ. Эдгээр хэрэгцээт зүйлсийг олж авах радиус нь бага байх тусмаа иргэдийнх нь амьдралын чанар сайн байдаг аж. Өөрөөр хэлбэл, хэрэгцээгээ хангахын тулд хотын нэг захаас нөгөө рүү зорин очдог бус ойр орчимдоо 15 минутад багтаагаад хэрэгцээт зүйлсээ олчихдог байхаар хотоо төлөвлөх нь иргэн төвтэй, хүртээмжтэй хотын хамгийн чухал зорилт гэдгийг судлаачид танилцууллаа. Тус төвийн судлаачид нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй автобусны чиглэлийг нарийвчлан судалж үзжээ.

Нийслэлийн Сонгинохайрхан дүүрэгт 34 чиглэлийн 323 автобус өдөр тутам зорчиж, 851 автобусны буудал, зогсоолыг дайран өнгөрдөг байна. Тэдгээр автобуснууд хотын зүүн хязгаар Офицеруудын ордон, Ботаник, Улаанхуаран хүртэл зорчдог. Харин Баянзүрх дүүргийн нутагт 27 чиглэлийн 256 автобус нийт 960 автобусны зогсоолд иргэдийг буулгаж суулгадаг.

Тэд ч мөн хотын баруун зах Сонгинохайрхан дүүрэг хүртэл үйлчилгээ үзүүлдэг. Ингэж зорчихдоо нийтийн тээврийн сүлжээнд маш их давхцал үүсгэдэг бөгөөд тэдгээр давхцалаас хэрэгцээ шаардлагагүйг нь тогтоож, зөв шийдэл гаргах нь тус судалгааны төвийнхний нэгэн зорилго байх юм. Нийслэлийн Бодлогын судалгаа шинжилгээний төвөөс “Нийтийн тээвэр болон авто замын түгжрэлийн систем динамик загварчлал”-ыг боловсруулжээ.

Энэ мэтчилэн салбар тус бүрээр судалгаа хийж, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх гарц гаргалгааг тодорхойлон Улаанбаатар хотоо иргэн төвтэй, амьдрах орчин сайтай хот болгоход чиглэсэн үйл ажиллагааг явуулах юм. Судалгаанд үндэслэсэн бодлого боловсруулах эхлэл нийслэл хотод ийнхүү тавигдлаа.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ш.Абэг үдэх төрийн оршуулгын ёслолд оролцохоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ

    Ш.Абэг үдэх төрийн оршуулгын ёслолд оролцохоо Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ илэрхийллээ