Одоо суралцаж хүүхдүүдийн 65 хувь нь сурч байгаагаасаа өөр ажил эрхэлнэ

Одоо суралцаж хүүхдүүдийн 65 хувь нь сурч байгаагаасаа өөр ажил эрхэлнэ

Н.Оюунцэцэг (Монголын Хичээлийн Судалгааны Нийгэмлэгийн удирдах зөвлөлийн дарга, МУИС-ийн ахмад багш, доктор Ph.D) :

-  Өнөөдөр манай ихэнх сургуулиуд уламжлалт сургалтын орчинг ашигладаг хэвээр байна. Сургалтын орчин, орон зай, хэрэглэгдэхүүнийг 21-р зууны иргэдийн хэрэгцээнд нийцүүлэн өөрчлөх шаардлага тулгарсан. Одоо суралцаж байгаа хүүхдүүдийн 65 хувь нь сурч байгаа зүйлээсээ өөр ажил хийнэ. Ойрын арван жилд аж үйлдвэт 3,4 сая ажилчид хэрэгцээтэй байгаа ч ур чадвартай ажилчид олдохгүй болно.  Мэдлэг, чадварын хадгалагдах болон хэрэглэгдэх хугацаа улам богиносч, хувь хүнээс хандлага, зан чанар, сэтгэл хөдлөл, сэдэл зэрэг цогц чадвар шаардах боллоо. Өгсөн нөхцөл байдалд үүрэг, даалгаврыг амжилттай гүйцэтгэхэд шаардагдах мэдлэг, ур чадвар, хандлагаа хэрэглэх чадавх буюу цогц чадамж эзэмшүүлэх нь насан туршийн боловсролын зорилго, зорилт болно.  
Шинэ зууны боловсролыг олгоход сургалтын агуулгыг ядаж өнөөгийн ашиглагдаж буй шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшинд хүргэх, төсөлд суурилсан сургалтыг дэмжих ёстой. Цогц чадамжийг хөгжүүлэхэд суралцагчдад илүү чөлөөт орон зай олгож, хувь хүнийх нь хэрэгцээнд нийцсэн дэмжлэг үзүүлж, өөртэй итгэх итгэлийг нэмэгдүүлж, суралцагч бүрийн ахиц дэвшилд төвлөрсөн суралцахуйн арга зүйг баримтлах хэрэгтэй байна. Энэхүү чадамжийн үнэлгээнд “Нэгдүгээрт, баримт, нотолгоо цуглуулах, хоёрдугаарт, дүгнэлт гаргахын тулд баримт, нотолгоогоо тогтоосон шалгуурын дагуу хөрвүүлэх” нь амин чухалд тооцогдоно.

“ЕБС-ийн үйл ажиллагааг шалгах 6.2 кодтой хяналтын хуудас”-ыг ашиглан сургуулиуд аюулгүй байдлаа тодорхойлох боломжтой
М.Нямсүрэн (МХЕГ-ын Боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга, доктор Ph.D, дэд профессор):

- “Тогтвортой хөгжлийн боловсрол–II” төслийн техникийн зөвлөн зохицуулах үндэсний багийн гишүүн байгууллагаар сонгогдон ажиллаж байгаагийн хувьд МХЕГ нь боловсролын салбар дахь хяналт шалгалтыг явуулах хуудсыг шинэчилсэн. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагааг шалгах 6.2 кодтой хяналтын хуудсаар 186 сургуульд шалгалт хийж, MNS 6782:2019 стандарт  шаардлагын хангалтыг үнэлэхэд, сургалтын орчны аюулгүй байдал 49%-тай буюу эрсдэл үүсгэх магадлал хамгийн өндөр байлаа. “Сургууль ба сургалтын орчин“ айн төлөв байдал, ISO 41001 “Facility management” стандартын зарчмаар үнэлэхэд “тодорхойлогдох” буюу бойжилтын 3-р түвшинд байв. Сургуулийн сургалтын орчны хяналтын шалгуурт зориулалтын барилга, сургалтын  зориулсан газар, стандартын шаардлага хангасан анги танхимтай эсэх буюу сургуулийн байр, кабинет, лаборатори, дадлагын газар, сургалтын хэрэглэгдэхүүн, хүрэлцээ, номын сантай эсэх, анги дүүргэлтийн тоо, сургуулийн орчны аюулгүй байдал буюу явган хүний зам, орчны  үнэлгээ, зураглал, хяналт зэргийг харгалзан үздэг. 
Мөн сургалтын орчны өөрийн үнэлгээнд барилга байгууламж, эдэлбэр газрын ашиглалт, хамгаалалт, эрүүл аюулгүй, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулсан эко шийдэлтэй, хүчирхийллээс хамгаалах, жендер мэдрэмжтэй гадаад орчны тохижилттой барилга байгууламжтай эсэх, хэрэгцээнд нийцсэн, соёл өв уламжлал, хүүхдийн нас биеийн онцлогт тохирсон тохижилттой эсэх, ус, эрчим хүч, цаас, материалын хэрэглээ, хог хаягдлын ухаалаг менежменттэй эсэх, эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээний чанар хүртээмж буюу нийгэм, соёл, сэтгэл зүйн орчны таатай байдал, хувийн мэдээллийн нууцлал, ялгаварлан гадуурхалт, цахим дарамтаас ангид, эрүүл мэндийн тусламж, хоол, хүнсний аюулгүй байдлыг бүрдүүлсэн эсэхийг оруулж үнэлдэг. 
ЕБС-ийн үйл ажиллагааг шалгах 6.2 кодтой хяналтын хуудасны дэд бүлгүүдийн нэр, агуулга, сургалтын орчин бүлгийн 17 шалгуур үзүүлэлтийг ТХБ-ын зорилттой уялдуулан хүний хөгжилд чиглүүлэн сургуулийн удирдлага, багш, ажилчид, суралцагчид,  эцэг эх, асран хамгаалагчдын эрх ашигт нийцүүлэн  сайжруулсан.
“Сургалтын орчин” бүлгийн шалгуур үзүүлэлтийн өөрчлөлтийг  аймаг, нийслэлийн боловсролын  хяналтын улсын байцаагчид хэлэлцэн хууль эрх зүйн үндсийг судлан тогтоож, МХЕГ-ын даргын 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн А/27 дугаар тушаалаар  “ЕБС -ийн үйл ажиллагааг шалгах 6.2 кодтой хяналтын хуудас”-ыг шинэчиллээ. Хяналтын хуудсыг шилэн хяналтын цахим системд байршуулснаар Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй 839  ерөнхий боловсролын сургууль өөрийн үйл ажиллагаандаа хэрэглэж, эрсдэл үүсэх магадлалаа тооцох  боломжтой болж байгаагаараа ач холбогдолтой юм.
Цаашид хяналтын хуудасны бүлэг бүрт тохирцын шинжилгээ хийж, хууль, тогтоомжид нийцүүлснээр  “ХҮҮХДИЙН ЭРХ, ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ, НОГООН СУРГАЛТЫН ОРЧИН бүрдэж, хүүхдийн хөгжил төлөвшилд тогтвортой хөгжлийн боловсролын зорилт шийдлээ олох нэгэн боломж бүрдэнэ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Н.Алтанхуяг АН-д БҮРТГЭЛГҮЙ

    Н.Алтанхуяг АН-д БҮРТГЭЛГҮЙ