Л.Ариунтуяа: Манай ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ус соруулж, үерийн усанд эвдэгдсэн далан сувгийг засварлаж байна

Л.Ариунтуяа: Манай ажилчид бүрэн бүрэлдэхүүнээрээ ус соруулж, үерийн усанд эвдэгдсэн далан сувгийг засварлаж байна

-Үерийн  барилга, байгууламж  дотор аж ахуйн нэгжүүд барилга барьж, айлууд бууж байна-

Геодези, усны барилга, байгууламжийн газар нь Улаанбаатар хотын үерийн далан суваг, мөн авто замын  борооны ус зайлуулах шугам, сүлжээг хариуцан ажилладаг. Нийслэлийн хэмжээнд  нийт 153 км далан суваг, 163 км  авто замын борооны ус зайлуулах  шугам бий. Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяатай ярилцлаа.

-Өнгөрсөн долоо хоногт нийслэлд болсон үерийн нөхцөлд танай байгууллага хэрхэн ажиллав. Хүн хүч, тоног төхөөрөмж хэр хүрэлцээтэй байна вэ?

-Зургадугаар сарын 6, 7-нд  орсон цас, борооны улмаас хот маань үерийн эрсдэлтэй нөхцөл байдалд орсон. Манай байгууллагын ажилчид үерийн эрсдэлтэй нөхцөл үүссэн цагаас эхлээд өнөөдрийг хүртэл ус сорох, үерийн эрсдэлд өртсөн далан сувгийг сэргээх  ажлуудыг хийж гүйцэтгэж байгаа. Улаанбаатар хотын  хэмжээнд Дунд гол, Сэлбэ голын усны түвшин нэмэгдсэнтэй холбоотойгоор үүссэн үерийн эрсдэлтэй нөхцөлд манай байгууллагаас гадна Нийслэлийн Онцгой байдлын газар, Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар, Нийслэлийн Авто замын хөгжлийн газар,  Захирагчийн ажлын алба зэрэг холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байна. Гэсэн хэдий ч хүн хүч хүрэлцэхгүй байгаа. Манай байгууллага уг нь 37 техник, тоног төхөөрөмжтэй гэж явдаг боловч дийлэнх нь эвдрэл, гэмтэлтэй. Тодруулбал,  бүрэн  хүчин чадлаар ажиллаж байгаа 16 техник, тоног төхөөрөмж байна. Техник, тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийн шалтгаан нь олон жилийн насжилттай холбоотой. Сая үүссэн  үерийн  нөхцөл байдалд Улаанбаатар хотод байдаг бүх л  ус соруулах машин очиж ажилласан. Гэхдээ л хүч хүрэхгүй, техникийн дутагдалд орлоо.

-Үерийн далан сувгийг хааж, боох зэргээр барилга барьдаг. Үүнээс болж үерийн эрсдэлтэй нөхцөл байдал үүсэж байгаа юу?

-Улаанбаатар хотод барилга их баригдаж, шинэ суурьшлын бүсүүд бий болж байна. Бид үерт автсан бүх газраар явж, үзлэг, шалгалт хийсэн. Гэтэл үерийн  барилга, байгууламж  дотор аж ахуйн нэгжүүд барилга барьж, айлууд бууж байна. Энэ нь Улаанбаатар хот үерийн аюулд өртөх нөхцөлийг бий болгож байгаа юм.  

-Геодези, усны барилга, байгууламжийн газрын зүгээс энэ жил ямар ажлууд хийхээр төлөвлөөд байна вэ?

-Манайх жил бүр дөрөвдүгээр сарын 15-наас  бүх далан болон авто замын шугам, сүлжээгээ цэвэрлэж  эхэлдэг. Энэ жил уг цэвэрлэгээгээ гуравдугаар сарын 15-наас эхлүүлсэн. Зөвхөн авто замын шугам, сүлжээний ажил л гэхэд 80 хувьтай явж байна. Тус цэвэрлэгээний ажлыг яаралтай хийснээр зам дээр тогтох ус багассан. Цэвэрлэгээний ажлыг бүтэн жилийн турш тогтмол хийдэг. Энэ жилийн хувьд 63 байршил дээр далангийн болон авто замын цэвэрлэгээний ажлыг хийхээр төлөвлөөд, ажиллаж байна. Үерийн барилга, байгууламжийг цэвэрлэснээр  үерийн эрсдэлээс хамгаалах, иргэдэд эрүүл, аюулгүй, цэвэр орчинд амьдрах нөхцөл боломжийг олгож байгаа юм. Мөн энэ жилийн хувьд манайх дөрвөн том бүтээн байгуулалтын ажил хийхээр төлөвлөсөн. Тодруулбал, зуслангийн бүс буюу Долоон буудал орчимд маш их ус тунадаг. Тэгвэл үүнийг янзлахаар манайхан бүх бэлтгэл ажлаа хангаад, энэ долоо хоногоос ажлаа эхлүүлэх гэж байна. Баянбүрдийн тойрогт мөн их ус тунадаг. Өөрөөр хэлбэл, Дэнжийн мянгаас бохир ус ирж, Баянбүрдийн тойрог дээр хуримтлагддаг. Үүн дээр мөн манай байгууллага маш том бүтээн байгуулалтын ажлууд хийж байгаа. Түүнчлэн Гэгээнтэн цогцолбор буюу Гандийн гудамжны ус зайлуулах хоолойг хийнэ. Тус дөрвөн байршлын ус зайлуулах хоолой, шугамыг хийснээр Улаанбаатар хотын төвийн дүүргүүдийн усанд автах  эрсдэл багасна гэж үзэж байгаа.

-Борооны ус, үерийн ус соруулах, бохирдлыг цэвэрлэх гээд та бүхэн хүнд нөхцөлд ажилладаг юм билээ?

-Манайх 141 хүний бүрэлдэхүүнтэй. Ажилчид маань маш хүнд нөхцөлд ажилладаг. Иргэд үерийн далан руу  хог, угаадас гээд хамаг л муухай зүйлсээ хаяна. Өвөлдөө тэдгээр нь барьцалдаад хөлдчихдөг. Дулаан орохоор манай ажилчид тэдгээрийг нь цэвэрлэдэг. Хаврын цэвэрлэгээ гэж бий.  Авто зам тавихын тулд үерийн ус зайлуулах том том хоолойнууд тавьдаг. Гэтэл айлуудын угаадас, хогууд хавар гэхэд дүүрчихсэн байдаг.  Үүнийг цэвэрлэснээр үерийн далан, барилга, байгууламжууд нь чөлөөтэй усаа нэвтрүүлэх боломжтой болдог.

-Тоног төхөөрөмж, машин техникийг нэмэгдүүлэхэд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Геодези, усны барилга, байгууламжийн газарт ус соруулах гурван машин л байдаг.  Тэдгээрийн хоёр нь жижиг, нэг нь том машин. Тиймээс Улаанбаатар хотын хэмжээнд ус сорох машины хангалт маш муу байгаа юм. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар газар дээр нь ирж, нөхцөл байдалтай танилцсан.  Машин, техникийг нэмэгдүүлэхэд анхаарна гэсэн.  

-Иргэд, олон нийтэд хандаж юу гэж хэлэх вэ?

-Голын ай сав газар болоод хөрсний устай газар битгий буугаарай.  Энэ бол амь нас, эд хөрөнгөө алдах эрсдэлийг бий болгохоос гадна эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжоо хязгаарлаж байгаа явдал юм. Байгалийн хүчин зүйлд хүн бүр хүчин мөхөстдөг юм шүү. Тиймээс иргэд өөрсдөө хаана, хэрхэн яаж аж төрөх вэ гэдгээ маш сайн судалж, тооцож, суурьших хэрэгтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Мөрдөн шалгах ажиллагаанд 532 хэрэг шалгагдаж байна

    Мөрдөн шалгах ажиллагаанд 532 хэрэг шалгагдаж байна