“Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэн “Сэргэлтийг хамтдаа” уриан дор болж байна

“Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэн “Сэргэлтийг хамтдаа” уриан дор болж байна

Экспортын нүүрсний төрөл нэмэгдэж, ангилал шинэчлэгдсэн, БНХАУ-ын зах зээлд Монгол Улс урт хугацаанд нүүрс тогтвортой нийлүүлэх гэрээ байгуулах яриа хэлэлцээ эхэлсэн, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг албан ёсоор нээхээр болсон, эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ дэлхий дахинд нэмэгдсэн энэ цаг үед нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia-2022” чуулга уулзалт, үзэсгэлэн Шангри-Ла зочид буудалд “Сэргэлтийг хамтдаа” уриан дор өнөөдөр эхэллээ.

“Ковид-19” цар тахлын улмаас сүүлийн хоёр жил өнжсөн “Coal Mongolia” 10 дахь жилдээ ийнхүү болж байна. Төр засаг, хувийн хэвшил, уул уурхайн салбарын тал талын оролцогчид, гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, судалгаа шинжилгээний байгууллагын төлөөллийг нэгтгэсэн энэ намрын хамгийн том арга хэмжээ өнөөдөр, маргааш үргэлжлэх юм. 

Нүүрс олборлолт, баяжуулалт, боловсруулалт, тээвэрлэлтийн компаниуд, туслан гүйцэтгэгч болон ханган нийлүүлэгч нар, зөвлөх үйлчилгээ, техник технологийн компаниуд, банк санхүүгийн байгууллагууд, салбарын эрдэмтэн судлаачид “Coal Mongolia” чуулга уулзалт, үзэсгэлэнд ирээд байна. Монгол Улсын нүүрсний салбарын хөгжлийн дараагийн үе шатыг тодорхойлох, салбарын эдийн засагт үзүүлэх үр нөлөөг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэлийн төслүүдэд хөрөнгө оруулалт татах, нүүрсний экспорт, худалдааны нөхцөлийг сайжруулах, техник технологийн дэвшлийг танилцуулах, нүүрсний зах зээлийн нөөц, боломж, тулгамдсан асуудлаа хэлэлцэх нь чуулга уулзалт, үзэсгэлэнгийн нэн тэргүүний зорилт. 

“Coal Mongolia-2022” чуулганы эхний салбар хуралдаан нь “Шинэ сэргэлтийн бодлого нүүрсний салбарт, нүүрсний салбарын оролцогч талууд” сэдвээр үргэлжилж байна. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд боомтын хүчин чадлыг гурав дахин тэлж, экспортлох бүтээгдэхүүний хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэхээр зорьж буй. Тухайлбал, энэ дагуу нүүрсний экспортын гол боомт Шивээхүрэнд 17 га талбайд чингэлэг тээврийн терминал байгуулах бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна.

Үүнийг төр, хувийн хэвшлийн хүрээнд Нарийнсухайтын бүлэг ордод үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд өөрсдийн зардлаар гүйцэтгэж байна. 
“Монгол Нүүрс” ассоциацийн гүйцэтгэх захирал, “Coal Mongolia” чуулганыг хамтран зохион байгуулж ирсэн Ж.Золжаргал “Монголын нүүрс үйлдвэрлэлийн тулгамдаж буй асуудлууд”-ыг тодорхойлох бол “Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци”-ийн гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа “Хөрөнгө оруулалт, хууль эрх зүйн орчин”-ы талаар нэгдсэн мэдээлэл өгөх юм. Монголбанкны  мэдээллээр, 2021 оны байдлаар манай улсад орж ирсэн гадаадын шууд хөрөнгө оруулалтын 75 хувийг уул уурхайн салбар дангаар бүрдүүлж байна.  

 

Экспортын гол бүтээгдэхүүн нүүрсний олборлолт, үйлдвэрлэлд өрөмдлөг, тэсэлгээ нэн чухал. Үүнтэй холбогдуулан MERA ГРУПП-ийн гүйцэтгэх захирал Н.Түмэндэмбэрэл “Force majeure-ийн үед уул уурхайн салбарыг тэсэлгээний материал, хэрэгслээр хангах нь” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх бол “Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэн”-гийн ахлах судлаач З.Манлайбаатар “Монгол Улсын нүүрсний экспорт ба АМНАТ” судалгааны үр дүнгээ танилцуулах юм. Сүүлийн хоёр жилийн хугацаанд дотоодын экспорлогч компаниуд экспортын бүтээгдэхүүний жишиг үнэ тойрсон асуудлаар нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж, жишиг үнээр тооцох болсноор АМНАТ дарамт болж байгааг хөндөж ирсэн. 


Тэгвэл нүүрсний ангилал нэмэгдсэнээр нүүрсний экспортын жишиг үнийг бодитой тогтоох, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа бизнесийн бодит нөхцөлд нийцэж, санхүүгийн дарамтад орохгүй байх, Монгол Улсын экспортын нүүрсний нэр төрөл олширч, төсөвт төвлөрүүлэх татварын нийт хэмжээ өсөх зэрэг олон талын ач холбогдолтойг Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал онцолсон. Монгол Улс нүүрс экспортолж эхэлснээс хойш 2014 он хүртэл тодорхой ангиллын стандартгүй коксжих, коксжихгүй бүх төрлийн нүүрсний голлох үзүүлэлт нь илчлэгээс хамаарах заалттайгаар ангилж, АМНАТ тооцоог хийдэг байв.

Мөн “S&P Global  Commodity Insights”-ийн шинжээч Клаудиа Сиа, “Хятадын нүүрс тээвэр түгээлтийн холбоо”-ны Ерөнхийлөгч Ян Шианфэн нар “Coal Mongolia-2022” чуулганы зах зээлийн онцлох илтгэлүүдийг хэлэлцүүлэхээр байна. Манай улсын нүүрсний экспорт он гарснаас хойш өдгөө 15 сая тонн руу дөхөөд байна. Энэ жилийн хувьд улсын төсөвт тодотгол оруулж, нүүрсний экспортын хэмжээг хоёр дахин бууруулж, 18 сая тонн болгосон.

Оны эцэс гэхэд нүүрсний экспорт 20 сая тонн давна гэсэн хүлээлт салбарынхан дунд байна. Өнөө жилийн “Coal Mongolia” чуулга уулзалт уул уурхайн салбар дахь технологийн дэвшлийг онцолж буй. “Бүрэн цахилгаанжуулсан дижитал уурхай”-г АББ группын Монгол дахь Төлөөлөгчийн газрын захирал С.Эрдэмбаяр хэлэлцүүлэх бол нүүрсний уурхайн дижитал шийдлийг Data mine компанийн Монгол дахь төлөөлөгч Д.Батсайхан танилцуулж, ирээдүйд чиглэсэн уул уурхайн өөрчлөлтийг хуваалцах юм. 

-Коксжих болон эрчим хүчний нүүрсний эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Дэлхийн дахинд өрнөж буй нөхцөл байдлаас шалтгаалж эрчим хүчний гол эх үүсвэр одоогоор нүүрс хэвээр гэдгийг улам тодотгов. Нүүрсээр эрчим хүч үйлдвэрлэх төслүүд дахин хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орж, нүүрсний үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, удааширсан төслүүд урагшлах боломж бүрдлээ. Дэлхийн эрчим хүчний 35.2 хувийг нүүрсээр хангадаг бол энэхүү хувь, хэмжээ цаашид нэмэгдэхээр байна. 

-ОХУ дэлхийн нүүрсний зах зээлд эзлэх экспортынхоо хэмжээг 2050 он гэхэд 18 хувиас 25 хувь хүртэл нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийллээ. Ингэснээр ОХУ хамгийн том экспортлогч болох, БНХАУ-ын нүүрсний импортын зах зээлд өөрийн байр сууриа улам тэлэхээр байгаа нь ижил зах зээлд өрсөлдөгч орнууд, тэр тусмаа Монгол Улсын хувьд өрсөлдөөн ширүүсэх, зах зээлийн нөхцөл байдал ихээхэн өөрчлөгдөх дүр зургийг бүрдүүлж байна.

-Дэлхий нийтийг түгшээсэн "Ковид-19" цар тахлаас үүдэлтэй удаан хугацааны турш үргэлжилсэн хөл хорио, чанга хатуу халдвар хамгааллын дэглэм нь нүүрсний экспортыг бүхэлд нь хумьсан билээ. Цар тахлаас өмнө манай улс 2019 онд 36 сая тонн нүүрс экспортолж байсан бол энэ хэмжээ 2020 онд 31 сая тонн, 2021 онд 15.9 сая тонн болтлоо буурсан билээ. Энэ онд нүүрсний экспорт 20 сая тонн давах хүлээлттэй байна. 

-Монгол Улсад хайгуул, олборлолтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй олон улсын томоохон хөрөнгийн биржүүдэд бүртгэлтэй нийт 24 орчим компани байна. Үүний 10 нь нүүрсний салбарынх. Тухайлбал, "Энержи Ресурс" буюу “Mongolian Mining Corporation” (MMC) Хонгконгийн Хөрөнгийн Биржид бүртгэлтэй бөгөөд 2010 оны 11-р сард 650 сая ам.долларыг олон улсын хөрөнгийн зах зээлээс татан төвлөрүүлж, төслөө эхлүүлж байв.

-Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй, “Тавантолгой” хувьцаат компанийн гүйцэтгэх захирал Ж.Доржсүрэн: Юуны өмнө  нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оурулалтын “Coal Mongolia” чуулга уулзалтыг зохион байгуулагчдад 10 жилийн ойн мэнд хүргэе. Олон улсын хэмжээнд нүүрсний салбарын хөгжлийг тодорхойлж, цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах, түншлэгч байгууллагуудын шинэ техник технологийн хөгжлийг үзэж судлах, холбоо харилцаа илүү өргөн хүрээнд явуулах боломж нээгдэх зэрэг олон талын ач холбогдол өндөртэй чуулган. Энэ жилийн хувьд “Сэргэлтийг хамтдаа”  уриан дор зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон, үр дүнтэй алхам болох гэж найдаж байна.

-Дэлхий дахинд 80.8 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт бүхий нүүрсний 1863 төсөл хэрэгжиж байна. 
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

    Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

    Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

    Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

    Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

    Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

    Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    КОВИД-19-ийн халдварын 43 тохиолдол батлагджээ

    КОВИД-19-ийн халдварын 43 тохиолдол батлагджээ