“Эмэгтэй парламентчдын чуулган-2022”-ыг амжилттай зохион байгууллаа

“Эмэгтэй парламентчдын чуулган-2022”-ыг амжилттай зохион байгууллаа

Оролцъё, төлөөлье” уриатай зохион байгуулсан энэхүү чуулганд 1992 оноос өнөөдрийг хүртэлх хугацаанд Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан болон өдгөө Улсын Их Хурлын гишүүнээр ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн төлөөлөл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “КОЙКА" олон улсын байгууллага, улстөрийн намуудын удирдлагын болон намын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллагын төлөөлөгчид, “Манлайллын сүлжээ ТББ, нийгмийн зүтгэлтэн эмэгтэйчүүдийн төлөөлөл оролцлоо.

Эмэгтэй парламентчдын энэ удаагийн чуулганыг Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нээж үг хэлсэн юм.

Тэрбээр, байнгын ажиллагаатай парламентын 30 жилийн түүхэнд 8 удаа Улсын Их Хурлын сонгууль болж, нийт 43 эмэгтэй давхардсан тоогоор 68 удаа Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдон, ард түмнийхээ элч болон ажиллажээ. Эмэгтэй гишүүд нийгмийн хүч сул бүлгүүдийн дуу хоолой болохын зэрэгцээ гэр бүлийн, хөдөлмөрийн, боловсролын, эрүүл мэндийн гээд эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт давамгайлдаг, амин чухал салбаруудын хуулиудад илүү идэвх санаачилгатай ажиллаж ирсэн гэдгийг онцоллоо.  

Энэхүү 30 жилийн хугацаанд анх нийт Улсын Их Хурлын гишүүдийн 3.9 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байсан бол сүүлийн хоёр удаагийн Улсын Их Хурлын сонгуулиар нийт гишүүдийн 17.1 хувь нь эмэгтэйчүүд болон нэмэгджээ. Гэхдээ дэлхийн улс орнуудын дундажтай харьцуулахад хангалттай үзүүлэлт биш юм гэлээ.

Улсын Их Хурлын дарга, парламентад эмэгтэй гишүүдийн тоог нэмэгдүүлснээр тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой төдийгүй нийт эмэгтэйчүүд, түүний дотор залуу үеийнхэн улс төр, нийгмийн амьдралд идэвхтэй оролцох, аливаа бодлогын шийдвэрийг жендэрийн баримжаатай гаргах зэрэг олон эерэг үр дагавартайг онцлон тэмдэглээд, цаашид эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэхэд илүү ахиц гаргахын тулд сонгуулийн хуульд квот тогтоох төдийгөөр бус сонгуулийн тогтолцооны нөлөөллийг харгалзах, улс төрийн намын санхүүжилт, ил тод байдлыг хангах, хууль, эрх зүйн орчныг сайжруулах шаардлагатай хэмээлээ.

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Асуудлын шийдлийг олж хэрэгжүүлэх, нийгмийн хэвшмэл ойлголтыг зөв чиглүүлэх, хүний эрх, хууль ёсыг дээдэлсэн тогтвортой хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэхэд эмэгтэй манлайлагчдын оролцоо нэн чухал бөгөөд өнөөдрийн чуулган бодит үр дүнгээ өгнө гэдэгт итгэлтэй байна гээд D-Parliament талбараар дамжуулан цахим хэлэлцүүлгийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хүний эрхийг дээдэлсэн, ардчилсан парламентынхаа үйл ажиллагааг тасралтгүй дэмжиж ажиллахыг хүслээ.

Улсын Их Хурлын дэд дарга С.Одонтуяа, Монголын төр, улс төрийн намууд жендэрийн тэгш байдлыг хангах, парламентад эмэгтэйчүүдийн эзлэх хувийг нэмэгдүүлэхийн төлөө гэдэг ч бодит хэрэгжилтийг харвал дээрх тоо хангалтгүй байгаа юм. Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх гэдэг нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа асуудал.

Учир нь эмэгтэй хүний уян, нөхцөл байдлыг эерүүлэх чадвар, үзэл баримтлалынхаа төлөө тууштай байх тэмүүлэл, тэсвэр тэвчээр, няцашгүй зүтгэл, аливаа асуудлыг зөрчил, маргаанд хүргэлгүйгээр эв эеэр зохицуулах, том асуудалд нуугдсан жижиг зөрчлийг олж харах, шийдлийг олох чадвар гээд өөрт нь заяагдсан төрөлх зан чанар парламентын шийдвэр, төлөвшилд чухал нөлөөтэй байдаг.

Эмэгтэйчүүд нийгмийнхээ шууд тусгал болж иргэдийн амьдрал ахуйг дээшлүүлэх, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал зэрэг хүмүүнлэгийн асуудалд мэдрэмтгий, эмзэг байж оролцоо санаачилгатай ажиллаж чаддаг. Өнөөдөр монголын нийгмийн өвчтэй цэг нь яалт ч үгүй ядуурал, хүмүүнлэгийн асуудал, гачигдал дутагдал байна.

Тийм учраас нийгмийн асуудлуудыг хэлэлцэн, тодорхой санал санаачилга гаргахаар, та бүхний үнэтэй сэтгэгдэл, бодлыг хуваалцахаар энд хуран цуглаад байна гэлээ.

“Эмэгтэй парламентчдын чуулган-2022”-ын нээлтийн үеэр Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хэлэхдээ, нийгэм, улс төрийн амьдралд эмэгтэйчүүдийн гүйцэтгэх үүрэг өдрөөс өдөрт нэмэгдэж, нийгмийн амьдралын өөрчлөлтийг дагаж төр, нийгмийн харилцаанд жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь зөвхөн хүний эрхийн төдийгүй салбар бүрийн хөгжилд хамаатай асуудал болж байна.  

Монголчууд 1924 онд Анхдугаар Үндсэн хуулиа батлахдаа хүний эрх, эрх чөлөөг цогц утгаар нь анх удаа хуульчилж, иргэдийн ардчилсан эрх чөлөөг тунхаглан баталгаажуулж байсан бөгөөд эмэгтэйчүүд бол эрэгтэйчүүдтэй нэгэн адил тэгш эрхтэй хэмээн хуульчилсан нь Монгол Улсад төдийгүй Ази тивд анх удаа жендэрийн эрх тэгш байдлыг хэрэгжүүлэх эхлэлийг тавьсан шийдвэр байлаа хэмээн онцолсон.

Мөн тэрбээр, эмэгтэйчүүд болон жендэртэй холбоотой төрийн бүтэц боловсронгуй болоогүй байна. Энэ асуудал төрийн бус байгууллагад бүхэлдээ шилжсэн гэж үзэж болно. Эмэгтэйчүүдийн асуудлаарх төрийн ганц том бүтэц нь Жендэрийн үндэсний хороо юм. Тус хороог Монгол Улсын Ерөнхий сайд тэргүүлдэг гээд УИХ-ын нийт эмэгтэй гишүүд тус хорооны Бодлогын зөвлөлийн гишүүд болсоныг дурдсан юм.

Монгол Улс 1951 оноос хойш Ардын Их Хурлыг бүх ард түмнээс анх удаа сонгоход нийт 295 төлөөлөгчийн 59 нь буюу 20 хувь нь эмэгтэй байсан бол хожим 1990 оны Ардын Их Хурлын төлөөлөгчид эмэгтэйчүүдийн эзлэх хувь 24.9 хувь болж өссөн нь бүхэл бүтэн 39 жилийн туршид 4.9-хөн хувиар өссөн дүн юм. Гэтэл 1990 онд чөлөөт, ардчилсан тогтолцоонд шилжсэнээр АИХ-д эмэгтэйчүүдийн эзлэх хувь 2.1 хувь болж огцом буурчээ. Мөн 1992 онд шинэ Үндсэн хуулийн дагуу УИХ-ыг бүх ард түмнээс сонгоход ердөө 3.9 хувь нь эмэгтэй байсан.

Харин өнөөдөр УИХ дахь эмэгтэйчүүдийн тоо 13 байгаа нь дөнгөж 17.1 хувийг бүрдүүлж байна. Гэвч энэхүү үзүүлэлт нь тодорхой хэмжээнд өсөж байгаа мэт боловч, энэ нь дэлхийн дунджаас 9.3 хувь, Азийн бүсийн дунджаас 4.1 хувиар бага төдийгүй хүйсийн тэгш төлөөлөлтэй харьцуулахад даруй 32.9 хувиар бага байгааг анхаарах ёстой юм гэлээ.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Шүлхийгээс сэргийлэх вакцины технологийг лицензийн гэрээгээр “Биокомбинат” ТӨХХК-д шилжүүллээ

    Шүлхийгээс сэргийлэх вакцины технологийг лицензийн гэрээгээр “Биокомбинат” ТӨХХК-д шилжүүллээ