“Сoal Mongolia”: Төмөр зам, эрчим хүч, орон нутгийн хөгжлийг онцлов

“Сoal Mongolia”: Төмөр зам, эрчим хүч, орон нутгийн хөгжлийг онцлов

    Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia 2022” чуулга уулзалт, үзэсгэлэн хоёр дахь өдрөө Shangri La зочид буудалд үргэлжилж байна. “Сэргэлтийг хамтдаа” уриан дор болж байгаа 10 дахь удаагийн “Coal Mongolia” чуулга уулзалтын өнөөдрийн хуралдаан “Нүүрс экспортлогч компаниудыг зам тээврийн бодлогоор дэмжих нь” сэдвээр хуралдаан эхлэлээ. 

Засгийн газрын “Шинэ сэргэлт”-ийн бодлогын хүрээнд баруун босоо тэнхлэгийн 1600 гаруй км төмөр замын төслийн концессын  эрхийг төрөөс “Монголын төмөр зам” компанид олгосон.

Тус компанийн Хөрөнгө оруулалтын газрын менежер А.Балдандорж Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416.1 км төмөр замын төслийн явц, стратегийн ач холбогдлыг хэлэлцүүлэх бол Гашуунсухайт боомт чиглэлийн нүүрс тээвэрлэлтийн өнөөгийн байдлыг “Монгол тээвэр нэгдэл”-ийн ТУЗ-ийн дарга С.Ганболд танилцуулах юм. Экспортын нүүрсний тээвэрлэлтийн гол бүтээн байгуулалт болох Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замыг барьж, байгуулсан “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын өнөөгийн байдал”-ыг хэлэлцүүллээ.

    “Нүүрс экспортлогч компаниудыг зам тээврийн бодлогоор дэмжих нь” сэдэвт эхний хуралдаанд “УБТЗ”-ын Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан “Нүүрсний салбарын ачаа тээврийн өнөөгийн байдал, цаашдын хэтийн төлөв”-ийг тодорхойлох юм. Энэхүү хэсэгт Засгийн газраас хэрэгжүүлж буй боомтын сэргэлт нүүрсний салбарт хэрхэн тусгалаа олж байгааг Хилийн боомтын үндэсний зөвлөлөөс танилцуулав.

Эрчим хүчний нүүрс дараагийн тэрбум ам.долларын салбар мөн үү...

Манай улсын тулгамдсан асуудлын нэг нь эрчим хүчний хүрэлцээ, хангамж. Тэгвэл “Coal Mongolia 2022” чуулга уулзалтын хоёр дахь хуралдаан “Эрчим хүчний нүүрсний экспортын потенциал ба эрчим хүчний төслүүд” сэдвээр үргэлжлэх юм. Хөгжиж буй Монгол Улсын хувьд ядуурлыг бууруулах, ажлын байр бий болгох, аж үйлдвэрлэлийг хөгжүүлэх, өсөн нэмэгдэх эрэлтийг хангахуйц эрчим хүчний эх үүсвэр нэн чухал болоод байна. Энэ хэсэгт “Эрчим хүчний нүүрсний ирээдүй-Сорилт ба боломж” сэдвээр DMT группийн Төсөл, борлуулалт хариуцсан инженер Т.Маргад танилцуулах бол “Монгол Улсын эрчим хүчний нүүрсний нөөц ба экспортын нөөц боломж” сэдвээр АМГТГ-ын Уул уурхайн хэлтсийн дарга М.Мэндбаяр хэлэлцүүлэхээр байна.

      Монгол Улсын нүүрсний геологийн таамаг нөөц 173 тэрбум, нарийвчилсан хайгуулаар 37 тэрбум тонн нөөц тогтоогдсон. Үүний дийлэнх нь хүрэн нүүрс буюу эрчим хүчний нүүрс. Үүнтэй холбогдуулан Эрчим хүчний зохицуулах хорооны дарга Э.Түвшинчулуун “Эрчим хүчний салбарын өнөөгийн байдал болон нүүрсний цахилгаан станцын төслүүд”-ийг танилцуулна. Манай улс 150 орчим тэрбум тонн хүрэн нүүрсний нөөцөөсөө жилд 7 орчим сая тонн нүүрс олборлож, дотоодын станцууддаа хэрэглэж байна. Үлдсэн нь эдийн засгийн эргэлтэд орж чадахгүй байгаа. 

     “Биг могул Фанд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Батмөнх “Эрчим хүчний нүүрс дараагийн тэрбум ам.долларын салбар мөн үү” сэдвээр ээлжит илтгэлийг хэлэлцүүлэхээр байна. Манай улсын эрчим хүчний нүүрсний ордуудын илчлэг нь дунджаар 3000-4500 ккал байгаа. Энэ нь Хятадын зах зээлд өрсөлдөх боломжтой гэсэн үг. Эрчим хүчний нүүрс экспортлоход хамгийн том хүндрэл нь тээвэр. Тиймээс цахилгаан болгож экспортлох нь илүү эдийн засгийн үр ашигтай гэж үздэг. 

     “Эрчим хүчний нүүрсний экспортын потенциал ба эрчим хүчний төслүүд” сэдэвт хэсэгт “Эрдэнэс Метан” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Амар “Нүүрсний давхаргын метан хийн төслийн нөөц боломж, агаарын бохирдлыг бууруулах шийдэл”-ийг санал болгох юм. Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлт”-ийн бодлогын зургаан зорилтын нэг нь эрчим хүчний сэргэлт. Тус салбарт хүлээгдэж буй олон төсөл, хөтөлбөр бий. Хөрөнгө оруулалт, нийгмийн зөвшилцөл, геополитикийн хориг саадууд ч энд урган гарч ирсэн. “Эрчим хүчний нүүрсний экспортын нөөц чадамж ба эрчим хүчний төслүүд” хэсэгт ТМК Энержи ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан захирал В.Ганзориг “Альтернатив эрчим хүчний эх үүсвэр ба Гурвантэс XXXV талбайн боломж” сэдвээр илтгэл хэлэлцүүлэхээр байна. Монгол Улсад нүүрсний цахилгаан станц байгуулах, дотоодын хэрэглээгээ хангахаас гадна бүр экспортлох боломжтой гэж үздэг. 

“Уул уурхайн салбарын орон нутгийн өрхийн амьжиргаанд үзүүлэх нөлөө: Бодит жишээ”-г танилцууллаа

    Нүүрсний салбарын худалдаа, хөрөнгө оруулалтын олон улсын “Coal Mongolia 2022” чуулганы гурав дахь хэсэг “Нүүрсний компаниудын орон нутгийн хамтын ажиллагаа ба хариуцлагатай уул уурхай” сэдвээр үргэлжилнэ. Тус хуралдаанд бүс нутгийн хөгжил, компани, орон нутгийн харилцаа, түншлэлд төвлөрнө. Эхний илтгэлийг Эдийн засгийн судалгаа, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн захирал Б.Түвшинтөгс “Уул уурхайн салбарын орон нутгийн өрхийн амьжиргаанд үзүүлэх нөлөө: Бодит жишээ”-г танилцуулах бол Эдийн засаг, хөгжлийн яамны Бүс нутаг, аж үйлдвэрийн бодлогын газрын дарга Д.Эрдэнэбаяр Говийн бүсийн аж үйлдвэрлэлийн зураглал, “Шинэ сэргэлт”-ийн бодлогод тусгагдсан Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлого, түүнийг хэрэгжүүлэх боломжийг онцлох юм. 

        Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг төсвөө бүрдүүлэх, захиран зарцуулах эрх нь орон нутагт очиж байгааг тодотгож байсан. Тодруулбал, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн өөрчлөлт уул уурхайн салбарт багагүй өөрчлөлт, шинэ зохицуулалт авчирч буй. 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн уг хуулийг дагаж Төсвийн тухай хуульд орсон нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын (ААНОАТ) 40 хувийг аймаг, нийслэлд үлдээхээр болсон. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн (ОНХС) эх үүсвэр, зарцуулалтын хуваарилалтад өөрчлөлт орсон юм. Сангийн эх үүсвэрийг тэгшитгэн хуваарилдаг байсныг өөрчилж уул уурхайн орлогоос илүү ихийг сумд, орон нутгийн иргэд хүртэх болж байгаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Онцгой үйлстэн Г.Батмөрөн: Өөрөөрөө маш их бахархаж байна

    Онцгой үйлстэн Г.Батмөрөн: Өөрөөрөө маш их бахархаж байна