Өнөөдөр ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан Эрчим хүчний яам болон Тавантолгой түлш ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрт ажиллаж, нөхцөл байдалтай танилцан, үүрэг чиглэл өглөө.
Эрчим хүчний салбарын тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг шалгах, эрчим хүчний системийн бэлэн байдлыг бүрэн хангах тухайд салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж ярилцаж, чиглэл өгсөн юм.
Ялангуяа цахилгаан эрчим хүчний хэрэглээ жил бүр нэмэгдэж байгаа Улаанбаатар хотын хувьд эрчим хүчний хангамжийн өсөн нэмэгдэх хэрэглээг хангах эх үүсвэр, дамжуулах болон түгээх сүлжээнд шинэчлэл хийх шаардлагатай байгааг онцлов.

Эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангагдсан байх нь улс орны тэргүүлэх зэргийн асуудал учраас Шинэ сэргэлтийн бодлогын нэг үндсэн чиглэл болгон Засгийн газраас анхааран ажиллаж байгааг хэллээ.


Like
0
Зөв
0
0
Буруу
0
Воов
0
Уйтгартай
0
Дуртай
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC
