Үе тэнгийн ДЭЭРЭЛХЭЛТ нь нэг удаагийн биш олон удаагийн давтамжтай байдаг

Үе тэнгийн ДЭЭРЭЛХЭЛТ нь нэг удаагийн биш олон удаагийн давтамжтай байдаг

   Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбогдуулан сургуулийн орчинд түгээмэл үйлдэгддэг “Үе тэнгийн дарамт, гадуурхалт” сэдвийн хүрээнд Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газрын Гуравдугаар хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Мягмартай ярилцлаа.

-Баянзүрх дүүрэг хүн ам ихээр төвлөрсөн Нийслэлийн томоохон дүүргүүдийн нэг. Тус дүүргийн нутаг дэвсгэрт нийт хэчнээн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна вэ? Цагдаагийн байгууллагаас тэдгээр сургууль, цэцэрлэгүүдтэй хэрхэн хамтарч ажилладаг талаар яриагаа эхэлье.

Нийслэлийн Баянзүрх дүүрэг нь Нийслэл хотын томоохон дүүргийн нэг яах аргагүй мөн. Нийслэл хотын хүн амын 30 хувь нь тус дүүрэгт амьдардаг. Тийм ч учраас хүүхэд холбогдсон болон бусад гэмт хэрэг нэлээдгүй бүртгэгддэг. Тус дүүрэгт өнөөдрийн байдлаар хувийн болон улсын 65 ерөнхий боловсролын сургууль, 84 цэцэрлэг үйл ажиллагаагаа явуулж байна.

Үе тэнгийн дээрэлхэлт гэж юу вэ? Үе тэнгийн дээрэлхэлтэд хүүхэд нь өртсөн ч эцэг, эхчүүд хоорондоо учраа олно биз гэсэн хандлагатай байдаг. Хэрвээ хүүхэд нь үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн бол эцэг, эх асран хамгаалагчид хаана хандаж, ямар арга хэмжээ авах ёстой вэ?

Эцэг, эх асран хамгаалагчид хүүхдийн үе тэнгийн дээрэлхэлтийг хуучин уламжлалт аргаараа ойлгож хүүхдүүд нэг, нэгнийгээ шоглох, зодолдох бие махбодод нь халдах асуудлыг байх зүйл, энэ нь тухайн хүүхэд бие, биетэйгээ харьцаж сурах, биеэ хамгаалж сурч байна гэсэн байдлаар ханддаг.

Эсрэгээрээ үүний хор уршиг нь юу байна вэ гэхээр тухайн хүүхэд сэтгэлзүйн дарамтад орох, цаашлаад бие махбод, амь насаараа хохирох эрсдлийг дагуулдаг.

Таны хүүхэд үе тэнгийн дээрэлхэлт, дарамтад орсон тохиолдолд сургуулийн багш, нийгмийн ажилтанд мэдэгдэж байх шаардлагатай. Хүүхэд маань үе тэнгийн дээрэлхэлтэд ороод байна гэдгийг эцэг, эх, асран хамгаалагчид сургуулийн захиргаанд мэдэгдэж арга хэмжээ авах боломжтой. Үе тэнгийн дээрэлхэлтийн цаад хор уршиг нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй болж хуулийн байгууллага шийдвэрлэх, эргээд хүүхдүүдэд ял, хариуцлагын асуудал яригдаж эхэлдэг. Маш их хор хөнөөлтэй асуудал учир байх л зүйл гэсэн байдлаар хандаж огт болохгүй гэдгийг хэлэх нь зүйтэй.

Бага, дунд ангийн хүүхдүүд үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн ч түүнийгээ нуух тохиолдлууд байдаг. Үүнийг илрүүлэх, таслан зогсоох асуудалд сургуулийн сэтгэл зүйч болон нийгмийн ажилтнуудтай та бүхэн хэрхэн хамтарч ажилладаг вэ?

Сургууль, цэцэрлэгийн орчинд хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр сургууль бүрд сэтгэл зүйч ажиллаж байгаа, мөн хүүхэд хамгаалах баг, эцэг эхийн зөвлөл гэж бий. Тэд бүгдээрээ хүүхдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр ажилладаг. Эдгээр хүмүүс сургуулийн орчинд үйлдэгдэж буй үе тэнгийн дээрэлхэлтийг илрүүлэх, урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг. Сүүлийн үед иргэдийн хууль, эрхзүйн мэдлэг, мэдээлэл дээшилж энэ төрлийн мэдээ, мэдээлэл цагдаагийн байгууллагад нэлээдгүй бүртгэгдэж байгаа нь сайшаалтай. Учир нь хүүхэд гэмт хэргийн хохирогч, холбогдогч болохоос урьдчилан сэргийлэх хамгийн сайн арга бол мэдээлэх арга байдаг.

Үе тэнгийн дээрэлхэлт нь бага, дунд ангид илүү түгээмэл тохиолдож анги ахих тусам буурч байгаа судалгаа байдаг. Гэвч энэ нь дээрэлхэлт далд хэлбэрт орж, цаашлаад гэмт хэрэг, зөрчил үйлдэх болон өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг. Энэ тал дээр цагдаагийн байгууллагаас хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

Цагдаагийн байгууллагаас үе тэнгийн дээрэлхэлтийг илрүүлэхийн тулд сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэлзүйчтэй байнга хамтран ажиллаж байна. Мөн 65 ерөнхий боловсролын сургуульд саналын хайрцаг нээж бичгээр мэдээлэл авч байна. Саналын хайрцгийг тухайн сургуулийн камерын хяналтгүй газар байрлуулсан. Ингэснээр хэн ямар мэдээлэл өгч байгааг мэдэх боломжгүй учир хүүхдүүд ч мэдээлэл ихээр ирүүлж байгаа үр дүн гарч байна. Бид бичгээр мэдээлэл авснаар хоёр гэмт хэргийг илрүүлсэн.

Үе тэнгийн дээрэлхэлтийн улмаас хүүхэд гэмт хэрэгт өртөж, холбогдсон тохиолдол бүртгэгдсэн үү?

Энэ оны эхний 8 сарын байдлаар Баянзүрх дүүргийн хэмжээнд сургуулийн орчинд 7 гэмт хэрэг, 18 зөрчил бүртгэгдсэн. Бүртгэгдсэн 7 гэмт хэрэг бүгд Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт хамаарах буюу нэгнийгээ зодож гэмтэл учруулсан, биед нь халдсан байна. Хохирогч хүүхэд нь эрүүл мэндээрээ хохирч байгаа бол холбогдсон нь хуулийн хариуцлага хүлээж бас л хохирч байгаа юм. Зодоонд ялагч байдаггүй гэдэг шиг энд хэн нэг нь хожихгүй 2 хүүхэд хоёулаа хохирол амсаж байгаа юм.

Гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан хүүхдүүдэд хэрхэн анхаарал тавьж ажилладаг вэ?

Шалгагдаж байгаа буюу зөрчил үйлдсэн хүүхдүүдэд хорооны хамтарсан баг, дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтсээс сургуулийн захиргаатай хамтарч хяналт тавьж ажилладаг. Тухайн хүүхэд ямар шалтгааны улмаас гэмт хэрэг, зөрчил үйлдээд байна, шалтгаан нөхцөлийг олж тогтоохоор судалгаа явуулж байна. Ингэснээр тухайн асуудлыг уг, үндсээр нь арилгах зорилгоор хичээн ажиллаж байна.

    Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн газар, Иргэдийн төлөөлөгчдийн хуралтай хамтраад дүүргийн хэмжээнд бүх төрийн байгууллагуудыг хамруулан хамтарсан багуудыг эрсдэл бүхий айл өрхүүдийг илрүүлэх чиглэлээр эргүүл ажиллуулсан. Сарын хугацаанд нийт 900 айл, өрхийг хамруулсан. Үүний дүнд гэмт хэрэг, зөрчил үйлдэгдсэн шалтгаан, нөхцөл нь юу байна вэ гэхээр эцэг, эх нь хүүхдүүддээ аливаа мэдээ, мэдээллийг зөвөөр хэлж ойлгуулдаггүй, эергээр хүмүүжүүлдэггүй, тухайн гэр бүлд нь ямар нэг хэлбэрийн хүчирхийлэл үйлддэг гэх мэт зүйлсээс үүдэлтэй байдаг нь тогтоогдсон тул бид нэг бүрчилсэн арга хэмжээг авч ажиллаж байна.

Баянзүрх дүүргийн хэмжээнд мансууруулах төрлийн бодис хэрэглэж газ, будаг шингэлэгч үнэрлэдэг нэлээдгүй хүүхдэд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтран сэтгэл заслын болон, нөлөөллийн сургалт, арга хэмжээнүүд явуулж байна. Үүнээс гадна цахим орчны буруу хэрэглээний улмаас хүүхэд гэмт хэргийн хохирогч, холбогдогч болох тохиолдлууд нэлээд бүртгэгдэж байна. Үүнд эцэг эх, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч нар маш сайн анхаарах хэрэгтэй.

Сургууль бол хүүхэд амьдралынхаа ихэнх цаг хугацааг өнгөрөөдөг, хүмүүжил төлөвшлөө олж авдаг онцгой орчин. Иймд сургуулийн орчин дахь үе тэнгийн дээрэлхэлт, дарамт нь эрх зүйн ямар үр дагавартай вэ?

Үе тэнгийн дээрэлхэлт нь нэг удаагийн биш олон удаагийн давтамжтай байдаг. Энэ нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй болдог. Жишээлбэл хүүхдийн бие махбодод халдаж хөнгөн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуульд зааснаар

11.6 дугаар зүйл.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг энэ хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн бол дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.гэж хуульчилсан.

Энэ нь эргээд хүүхдүүдэд маш хор хөнөөлтэй. Баянзүрх дүүргийн хэмжээнд сургуулийн орчинд үйлдэгдсэн 7 гэмт хэргийн холбогдогч 7 хүүхэд бүгд эрүүгийн хариуцлага хүлээх үйлдэлд холбогдоод байгаа нь харамсалтай.

Ярилцсанд баярлалаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Борлуулалтын цэгүүдийн шахмал түлшний таталтыг 9 сарын 14-нөөс тасралтгүй тээвэрлэж эхлэлээ

    Борлуулалтын цэгүүдийн шахмал түлшний таталтыг 9 сарын 14-нөөс тасралтгүй тээвэрлэж эхлэлээ