Байнгын хорооны дарга Б.Саранчимэг “Бэлчээрийн үндэсний V Форум”-д оролцлоо

Байнгын хорооны дарга Б.Саранчимэг “Бэлчээрийн үндэсний V Форум”-д оролцлоо

Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооноос /МБАНХ/ тав дахь удаагаа Бэлчээрийн үндэсний форумыг “Хариуцлагатай нүүдэлчид: МАА-н өртгийн сүлжээний тогтвортой байдал, өрсөлдөх чадвараар дэлхийн зах зээлд хүрэх боломжийг нээх нь” сэдвийн дор энэ сарын 15,16-ны өдрүүдэд Архангай аймгийн Ихтамир суманд зохион байгууллаа. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг тус форумд оролцож, бэлчээр ашиглагчид болон малчидтай санал бодлоо солилцсон юм.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг форумыг нээж хэлсэн үгэндээ УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны зүгээс малчдаа дэмжих, нүүдлийн мал аж ахуйд суурилсан өртгийн сүлжээ буюу эцсийн бүтээгдэхүүн бий болгох замаар үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малчдын амьжиргааг сайжруулах тал дээр дээр илүү анхаарна.

Та бүхний санал санаачилга, үндэсний форумаас гарах зөвлөмж нь цаашид хууль эрх зүйн орчныг сайжруулах, бодлого боловсруулахад маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Юуны түрүүнд бид малынхаа удмын санг сайжруулах, сүүний, махны, ноос ноолуурын гэсэн үндсэн гурван чиглэлээр гарц, үр шим өндөртэй мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай байна. Малын үр шим  сайжирснаар малчдын мөнгөн орлого бодитоор нэмэгдэж, амьдрал ахуй нь сайжирч, үүнийгээ дагаад бэлчээр сайжирна гэдгийг онцлон дурдсан юм. Мөн Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд мал аж ахуйн салбар нэн чухал ач холбогдолтой. Тиймээс бэлчээр, түүний нөхөн сэргээгдэх нөөцийг зөв зохистой ашиглах нь мал аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийн үндэс юм. Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбооны зүгээс бэлчээрийг хамгаалж, зөв зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, малчдыг хариуцлагажуулах, монгол малын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээрх үнэлэмж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх төсөл, арга хэмжээнүүдийг үр дүнтэй хэрэгжүүлсээр ирсэнд талархалтай байна хэмээлээ.

Форумын үеэр МБАНХ-ны гүйцэтгэх захирал Д.Бурмаа “Малчны байгууллагын хөгжил: өнөөгийн төлөв, цаашдын зорилт”, Доктор Н.Лхагважав “Монгол орны бэлчээр судлалын өнгөрсөн, одоо, ирээдүйн хандлага”, МБАНХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Ц.Энх-Амгалан “Монгол сарлагийн хөөврийг Европын зах зээлд нийлүүлсэн туршлага, ирээдүйн боломж” сэдвээр тус тус илтгэл тавилаа.

Мөн “Бэлчээрийн харилцааг зохицуулах эрх зүйн орчин, түүнийг сайжруулах хэрэгцээ”, “Орон нутаг дахь бэлчээрийн харилцааг зохицуулах журмын нөлөөг баталгаажуулах хуулийн заалтын хэрэгцээ”, “Малын тоо толгойн албан татварын хуулийн хэрэгжилт, сайжруулах хэрэгцээ”, “Малын тоо толгойн албан татварын хуримтлал, зарцуулалтын байдал”, “Малын тоо толгойн албан татвар: бэлчээр ашиглалтын ачааллыг тохируулах хэрэгсэл болох нь”, ”Хариуцлагатай нүүдэлчин зохистой дадлыг нэвтрүүлэх нь”, “Хариуцлагатай нүүдэлчид” стандартын шаардлага, шалгуур үзүүлэлтүүд”, “Хариуцлагатай нүүдэлчид” стандартаар бэлтгэж баталгаажсан бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд нийлүүлэх боломжоос” зэрэг сэдэвчилсэн хэлэлцүүлгүүд өрнөж, оролцогчид санал хүсэлтээ илэрхийллээ.

Тус форум нь Монгол орны бэлчээрийн доройтлыг хязгаарлах, зүй зохистой ашиглалтыг нэвтрүүлэх, зохицуулалт, хариуцлагыг өндөржүүлэх бодлогын шинэчлэл, арга хэмжээний үндсэн чиглэлээр салбарын мэргэжилтнүүд болон ашиглагчид нэгдсэн ойлголтод хүрэх, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой. Форумаас тодорхой зөвлөмжүүдийг гаргаж, зохих шийдвэр гаргах түвшний байгууллагад хүргүүлэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Дэлхийн шилдэг технологи үйлдвэрлэгч “Huawei” компанийн төлөөллийг ЦХХХЯ-ны сайд Н.Учрал хүлээн авч уулзлаа

    Дэлхийн шилдэг технологи үйлдвэрлэгч “Huawei” компанийн төлөөллийг ЦХХХЯ-ны сайд Н.Учрал хүлээн авч уулзлаа