Б.Пүрэвсүрэн: Налайх дүүрэг 2021 онд агаарын чанарын бүсэд орж, сайжруулсан түлш түлдэг болно

Б.Пүрэвсүрэн: Налайх дүүрэг 2021 онд агаарын чанарын бүсэд орж, сайжруулсан түлш түлдэг болно

-Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах зорилттой ажиллаж байна-

Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр авч, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэнгээс тодрууллаа.

-Агаарын бохирдлыг хэрхэн хэмждэг вэ. Агаарын бохирдлыг тогтмол хэмжсэнээр ямар шийдэлд хүрэх вэ?

-Агаарын бохирдол гэдэг бол зөвхөн нийслэлийн хэмжээнд бус, Монгол Улсын хэмжээний бодлогын сэдэв. Агаарын бохирдол хүний эрүүл мэнд, амьдрах орчин, эрхтэн тогтолцоонд нөлөөлдөг учир өнөөдрийг хүртэл чухал сэдэв байсаар ирсэн. Нийслэлийн агаарын бохирдлыг 2018 оноос өмнөх болон хойших гэж хоёр том циклээр тайлбарлаж болно.

Монгол Улс 2018 онд агаарын бохирдолтой холбоотой түүхэн шийдвэр гаргасан. Засгийн газрын 62 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын агаарын чанарын бүсэд түүхий нүүрс түлэхгүй байх шийдвэр гарсан байдаг.

Үүнээс хойш агаарын бохирдлын асуудлыг өөр түвшинд ярьж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлыг арилгаж болох юм байна гэдэг ойлголттой болж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 50 хувиар арилгаж чадсан.

Агаар, орчныг бохирдуулдаг эх үүсвэр гэж бий. Нэгдүгээрт, гэр хорооллын утаа, хоёрдугаарт, авто тээврийн хэрэгслээс гарч байгаа бохирдол буюу тээврийн хэрэгслийн утаа, тос тосолгоо, агаарт хаягдаж байгаа хоруу чанарууд. Гуравдугаарт тоос, тоосонцрын бохирдлууд ордог. Барилгажилт, замын ажил, нийслэлийг тойрсон шороон карьер, түүнийг тээвэрлэх явц, мөн ногоон орчин бүрдүүлж чадаагүй нь агаарыг бохирдуулж байгаа эх үүсвэр болдог юм. Дөрөвдүгээрт бусад шалтгаан буюу цахилгаан станцуудын яндан. Агаарын бохирдол нь орчны бохирдлоос ялгаатай. Хөрсний бохирдол, нүхэн жорлон, хог хаягдлын бохирдлыг агаарын бохирдлоос ялгаж ойлгох хэрэгтэй. Гэхдээ эдгээр хүчин зүйл агаарын бохирдолд нөлөөлдөг.  Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар нь агаарын бохирдлыг бууруулахад бодлогын арга хэмжээ авч, түүнийг хэрэгжүүлдэг нийслэлийн агентлаг юм.

-Сайжруулсан түлшний хэрэглээ хэр нэмэгдэж байна вэ?

-2019 оны арванхоёрдугаар сараас 2020 оны тавдугаар сар хүртэлх хугацаанд нийслэлчүүд 446.633 тонн сайжруулсан түлш хэрэглэсэн бол 2020-2021 оны өвөл 704 мянган тонн түлш хэрэглэсэн. Энэ нь борлуулалт, хэрэглээ 80 хувиар өссөн гэсэн үг. Үүнийг дагаад маш олон үр дагавар бий болсон. Өөрөөр хэлбэл, айлууд бараг 24 цагийн галлагаанд шилжиж, сайжруулсан түлшийг хэрэглэх дадал, зуршил сайжирсан юм. Мөн Засгийн газар сайжруулсан түлшний үнийг 75 хувиар хөнгөлсөн тогтоол гаргасан. Үүнтэй холбоотойгоор хэрэглээ нэмэгдлээ.

Хөл хорио тогтоосноор гэрээсээ гарах боломжгүй өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, сайжруулсан түлш борлуулах цэгээс хол амьдардаг хүмүүст үйлчилгээг ойртуулах зорилготойгоор алслагдсан газруудад 67 цэг байгуулсан. 2019-2020 онд сайжруулсан түлшний 383 цэг байсан бол өдгөө 686 цэг үйл ажиллагаа явуулж байна.

-Сайжруулсан түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол буурахаас гадна өөр ямар үр дүнд хүрсэн бэ?   

-Нийслэлийн зургаан дүүргийн 10.000 өрхөөс сайжруулсан түлш хэрэглэснээр ямар эерэг болон сөрөг нөлөө үзүүлсэн талаар хэрэглэгчийн сэтгэл ханамжийн судалгаа авсан. 2019-2020 онд иргэдийн сэтгэл ханамж 45 хувьтай байсан бол 2020-2021 онд 87 хувьтай болж 42 хувиар өссөн байна. Бид сайжруулсан түлшийг хоёр жил хэрэглэж байгаа. Эхний жил магадгүй алдаа дутагдал их байсан бол дараагийн жил үүн дээрээ ажилласан. Төрөөс маш олон ажил хэрэгжүүлсэн. Тухайлбал, “Яндангаа хөөлье” аяныг гэр хорооллын нийт өрхүүдэд хэрэгжүүлж, дүүргүүдтэй хамтран таниулах, ухуулах, сурталчлах, ойлгуулах, зөв дадал зуршилтай болгох зэрэг олон ажил хийсэн нь үр дүнгээ өгч, агаарын бохирдлыг 50 хувь бууруулахад нөлөөлсөн гэж харж байгаа юм. Гэхдээ энэ бол агаарын бохирдлыг 50 хувь буурууллаа гээд зогсох ажил биш. Бүх янданг буулгасан хойно агаар бохирдохоо болино. Сайжруулсан түлшийг хэрэглээд дадчихсан гэж ярихгүйгээр дараагийн дэвшилтэт технологи руу бодлогын хувьд шилжих шаардлагатай болж байна. Бид “Улаанбаатар хийн сүлжээ” ХК-тай хамтран Улаанбаатар хотод огт яндангүй бүс бий болгохоор судалгаа хийж байгаа. Өрхийн хэрэглээг цахилгаанаар шийдэх асуудалд төрөөс шөнийн цахилгааны үнийг тэглэх, цэвэр агаар төслөөс хуримтлалт халаагуур буюу шөнийн цагаар дулаанаа хуримтлуулж өдрийн цагаар гэрээ дулаанаар хангах төсөл, дулаан алдагдалгүй байвал түлш бага хэрэглэдэг учир айл өрхийн дулаалгын талаарх судалгаа зэрэг олон ажил хийж байна. Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 80 хувиар бууруулах зорилттой ажиллаж байгаа. Энэ зорилгод хүрэхийн тулд бид маш олон дэд арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой. Эх үүсвэрийн тооллогоор жил бүр тоо нь өсөж, агаар бохирдуулж байгаа зүйл бол тээврийн хэрэгсэл. 2020 оны тооллогоор 621 мянган тээврийн хэрэгсэл нийслэл хотод бүртгэлтэй байсан. Гэтэл орон нутагт бүртгэлтэй хэрнээ Улаанбаатар хотод байдаг тээврийн хэрэгслүүд байгаа. Тэгэхээр авто тээврийн хэрэгсэл рүү чиглэсэн багц бодлогыг хэрэгжүүлэх ёстой юм. Энэ асуудлыг сүүлийн нэг жилд маш эрчимтэй ярьж байгаа. Өнгөрсөн жилд бид нийтийн тээвэрт шүүлтүүр байрлуулж, бохирдол бага гаргах арга хэмжээ авсан. Улаанбаатар хотод байгаа 600 мянга гаруй тээврийн хэрэгсэлд нэг дор шүүлтүүр хийх боломжгүй учир хамгийн их бохирдол гаргаж байгаа нийтийн тээврээс энэ ажлыг эхлүүлж байгаа юм. Энэ төрлийн ажил нэг сарын юм уу, нэг удаагийн ажил биш учир суурь судалгаатай, эрх зүйн шинэтгэлтэй, бодлогын ажил байх ёстой.

-Сайжруулсан түлшний хүрэлцээ ямар байгаа вэ. Алслагдсан гурван дүүрэг хэзээнээс сайжруулсан түлш хэрэглэж эхлэх вэ?

-Агаарын чанарын бүсэд мөрдөх журам гэж бий. Энэ журмыг БОАЖ-ын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч хоёр хамтран баталдаг. Нийслэлийн зургаан дүүргийг агаарын чанарын сайжруулсан бүсэд тооцсон. Налайх дүүрэг 2021 онд энэ бүсэд орно. Налайх дүүрэг 11 мянган өрхтэй. 61 хувь буюу 6200 өрх нь гэр хороололд амьдардаг. Энэ өрхүүдэд сайжруулсан түлш түлүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна. “Тавантолгой түлш” компани төрийн өмчит компани. Өнгөрсөн жил зүүн бүсийн үйлдвэрийг нээсэн. Ингэснээр Улаанбаатар хотыг сайжруулсан түлшээр хангах бүрэн боломжтой болсон. Гэхдээ үйлдвэр нь давагдашгүй нөхцөл байдал, тооцоолоогүй эрсдэлтэй нүүр тулдаг. Тийм учраас зуны улиралд сайжруулсан түлшний нөөц бэлдэх үүрэг хүлээдэг. Өвлийн бэлтгэл ажлын хүрээнд Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар манай байгууллагад нийслэлийн зургаан дүүрэгт сайжруулсан түлш нөөцлөх үүрэг өгсөн.  Үүний дагуу бид агуулахуудыг сонгон шалгаруулж, гэрээ байгуулан сайжруулсан түлш нөөцөлж байна. Жил бүр 80-100 мянган тонны нөөцтэйгөөр өвлийн улиралтай золгодог. Төрийн байгууллага түлшний салбарт орж, өрхүүдийг түлшээр хангаж эхэлсний нэг том давуу тал нь үнийн хөөрөгдөл байхгүй болсон. Түүхий нүүрс түлж байх үед нэг тонн нүүрс 100 мянган төгрөгийн үнэтэй байснаа маргааш өглөө нь 140 мянган төгрөг болж өссөн тохиолдол байсан. Харин сайжруулсан түлшний нэг тонныг 150 мянган төгрөгөөс хэтрүүлэхгүй байх тогтоолтой. Сайжруулсан түлш борлуулж байгаа хүмүүст урамшуулал олгох төсвийг нийслэл төсөвтөө суулгадаг. Мөн үнийг хөөрөгдүүлж болохгүй гэсэн үүрэгтэй.

-Танай байгууллага өвөлжилтийн бэлтгэл ажлыг хэрхэн хангаж байна вэ?

-Бид өвөл түлш үйлдвэрлэл, түгээлт, хүртээмж зэрэг томоохон бодлогын ажлууд хийдэг бол зун нь бичиг баримтын ажлаа хийдэг. Агаарын чанарын бүсэд Налайх дүүргийг оруулах журмыг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ирэх долоо хоногийн хурлаар оруулна. Жишээлбэл, яагаад Налайх дүүрэг агаарын чанарын бүсэд орох ёстой вэ гэдэг асуултад хариулахаас эхлээд энэ ажлыг маш том судалгаатай хийсэн. Налайх дүүрэгт хэдэн өрх, хэдэн зуух, яндан байдаг вэ, агаарын чанарын бүсэд оруулснаар үзүүлэх нөлөө юу вэ, ямар давуу тал гарах вэ, хүртээмжийн асуудлыг хэрхэн шийдэх вэ, доголдол үүсэх үү зэрэг маш олон асуултад хариулах шаардлагатай учир бид дүүргүүд болон холбогдох газар, агентлагуудаас санал авч, бодлогын бичиг баримтаа бэлддэг. Агаарын чанарыг хэмждэг, мэдээллээ 30 минут тутамд сольдог, дэлхийн томоохон хотуудын бохирдлыг хэмждэг апплекэйшн бий. Манай улс энэ апплекэйшний мэдээллээр эхний гурван байрт ордог байсан. Харин одоо 83 дугаарт орсон байна. Улаанбаатарын агаарын чанарыг хэмждэг 15 үзүүлэлт бий.

-Агаарын бохирдол буурсныг ямар үзүүлэлтээр нотлох вэ?

-Бид шинжлэх ухаан, тоон үзүүлэлтээр нотлох ёстой.

-Агаарын бохирдлыг бууруулах ажилд эрдэмтэн, судлаачдын саналыг хэрхэн сонсдог вэ?

-Эрдэмтэн, судлаачид бүх насаа судалгаанд зориулсан хүмүүс байдаг учир тэдний саналыг сонсоно. Тэдний судалгаа маш үр дүнтэй, үнэн байдаг. Агаарын бохирдлыг эрүүл мэнд, амьдрах орчинд хэрхэн нөлөөлж байгаагаар судалж, хэрхэн үр дүнд хүрэх вэ гэдэгт маш олон эрдэмтэнтэй хамтран ажилласан. Өнгөрсөн оны хоёрдугаар сард эрдэмтдийн зөвлөгөөн хийж, зөвлөмж гаргасан. Бид одоо Нийслэлийн Засаг даргын орлогчийн дэргэд судлаачдын зөвлөл байгуулах гэж байна. Манай байгууллага жилд хамгийн багадаа 4-5 төрлийн судалгааг мэргэжлийн байгууллагаар хийлгэдэг. Мэргэжлийн байгууллага, олон нийтийн судалгааны дүн хоёр өөр. Хэрэглэгч нь 200 мянган өрх гэдэг боловч амьсгалж байгаа хүн нь 1.5 сая иргэн. Иргэн бүрд хамааралтай асуудал учир иргэн бүрээс санал сонсох бололцоог гаргаж ирэх нь чухал г. Бид хамгийн хэрэгтэй зүйлээ ус, агаар мэт хэрэгтэй гэж зүйрлэдэг. Хүний амь нас, эрүүл мэндэд нөлөөлөх зүйл учир ийнхүү хэлдэг байх. Манай байгууллага бусдын амь насыг хамгаалах ажил үүрэг гүйцэтгэдэг учир маш хариуцлагатай байх ёстой гэдгээ байнга ухамсарладаг. Эерэг үзүүлэлт гаргахын тулд үргэлж шинийг эрэлхийлж ажиллахыг зорьдог юм.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    "ХҮЧИРХИЙЛЭГЧ" Ж.МӨНХБАТ их хуралд суусаар байх уу?

    "ХҮЧИРХИЙЛЭГЧ" Ж.МӨНХБАТ их хуралд суусаар байх уу?