Гүржийн нийслэл Тбилис хотод пара пауэрлифтингийн Европын аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 22-30-нд болж байна. Тэмцээнд манай улсаас гавьяат дасгалжуулагч Д.Баттулгын удирдлага дор Үндэсний шигшээ багийн тамирчин, “Токио-2020” паралимпын наадмын аварга, дэлхийн хошой алтан медальт, Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Э.Содномпилжээ өрсөлдлөө. Тэрбээр тэмцээний 107 кг-ын жинд цээжнээс 242 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, Тбилист төрийн дуулалаа эгшиглүүлсэн байна.
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC