Эдийн засаг хүндрэхэд Эрдэнэт үйлдвэр л улс орноо авардаг

Эдийн засаг хүндрэхэд Эрдэнэт үйлдвэр л улс орноо авардаг

     1990-ээд оны нийгмийн тогтолцооны өөрчлөлтийн үед улс орны эдийн засгийн нөхцөл хүндэрч үндэсний үйлдвэрүүд үүд хаалгаа хааж, цалин пүнлүүгээ тавьж чадахгүйд хүрч байсныг түүх гэрчилнэ. Энэ цаг дор Эрдэнэт үйлдвэр л үндэсний үйлдвэрлэлээ уналтаас татан босгож, улс орныхоо эдийн засагт жинтэй хувь нэмэр оруулсныг учир мэдэх хүмүүс ярьдаг. Сүүлийн хоёр жил дэлхий нийтэд тархсан цар тахлын дэгдэлтээс шалтгаалан улсын эдийн засгийн нөхцөл хүндэрснийг бид мэднэ.

Энэ үед ард иргэд, аж ахуйн нэгж, албан байгууллагын уур, ус, хог хаягдал, дулаан, цахилгааны хэрэглээний үнэ төлбөрийг Эрдэнэт үйлдвэр төлж, ачааны хүндийг нуруундаа үүрч гарлаа.

Учирлаваас, Эрдэнэт хэмээх саалийн үнээний сүү арвин байгаагийн шинж. Зарим нэг хүмүүс Эрдэнэт хэмээх саалийн үнээ маань цаг зүтгэвэл онд эсэн мэнд орохгүй хэцүүдэж, эмчилгээ тэжээлийн цэгт хүргүүлэх нь дөхсөн мэтээр ярихыг сонссон. Энэ нь амьдрал дээр үнэнээс гажсан ойлголт, сайн үйлсийг сааруулсан үг болой.

Харин ч саалийн үнээний идэш тэжээлийг сайн бэлтгэж, олон жил онд бүтэн оруулах боломжоор хангаад зогсохгүй үр ашгийг нь илүү их хүртэх болов.

Сүү арвин сүргийнхээ хашаа хороо хэвтэр бууцыг дулаалж, идэш уушийг нь тохируулах нь  зөвхөн малчин хүнээс гарах монгол ухаан. Үүн лүгээ адил уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн үр ашиг баялаг бүтээгч уурхайчдын нөр их хөдөлмөрөөс хамааралтай. Эрдэнэтийг саалийн үнээ гэж үзвэл Эрдэнэт үйлдвэр их сүүтэй мөөм хэмээн яруу найрагч Б.Лхагвасүрэн хэлсэн байдаг. Сүүтэй үнээнийхээ ашиг шимийг нэмэгдүүлсэн бүтээн байгуулалт  өрнөлөө. 

Тодруулбал, уурхайчид өөрсдийн дотоод нөөц бололцоогоо ашиглан үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг 6 сая тонноор нэмэгдүүлэх Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн иж бүрэн өргөтгөлийн ажлыг гүйцэтгэж улсын комисст хүлээлгэн өгөв. Өргөтгөлийн үндсэн тоног төхөөрөмжийг ажиллуулахад орчин үеийн шинэ техник, технологи үйлдвэрлэлд нэвтрүүлсэн гаднын мэргэжилтнүүд шууд холбогдож хамтран ажиллажээ. Ийнхүү, Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн дөрөвдүгээр шугам  ашиглалтад орсноор Эрдэнэт үйлдвэр жилд 200 сая ам.долларын бүтээгдэхүүн нэмж үйлдвэрлэх боломж бүрдээд байна.

     Эдийн засгийн нөхцөл хүндхэн байгаа өнөө үед зөвхөн Эрдэнэт үйлдвэр улсын хэмжээнд үйлдвэрлэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүллээ. Баяжуулах үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэлийн төсөл хэрэгжсэнээр жилд 6 сая тонн хүдэр нэмэлтээр боловсруулж 100 мянган тонн зэсийн баяжмал, 1100 тонн молибдены баяжмал гаргана. Мөн борлуулалтын орлогыг 600 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, шинээр ажлын байрууд бий болно. Түүнчлэн хөрөнгө оруулалтаа 2.5 жилд бүрэн нөхөх нөхцөлтэй. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд нийтдээ 136 мянган м3 уулын цул, 2368 тонн буюу 66 км төмөр зам барих металл, гурван 9 давхар байшин барих хэмжээний буюу 24 мянган м3 бетон зуурмаг орсон байна. Давхардсан тоогоор 600-700 хүн ажиллаж, 40 орчим хүнд оврын техникийн хүчин чадлаар энэ бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэжээ. Эрдэнэт үйлдвэрийн сааль арвижих нөхцөл ийн бүрдэв. Эдийн засаг хүндрэхэд Эрдэнэт үйлдвэр л улс орноо авардаг аа.
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Албан хаагчдын ажлын цагт зохицуулалт хийсэн нь эерэг үр дүнтэй байна

    Албан хаагчдын ажлын цагт зохицуулалт хийсэн нь эерэг үр дүнтэй байна