• 0
  • 1086

Төрийн банкны хувьцааны захиалга эхэллээ

Төрийн банкны хувьцааны захиалга эхэллээ

Хөрөнгийн зах зээлийн салбар болон банк, санхүүгийн салбарт нэгэн шинэ хуудас нээж Төрийн банкны Үнэт цаасны зах зээлийн арилжааны нээлт, “Цан цохих” ёслолын ажиллагаа өнөөдөр Монголын Хөрөнгийн биржид боллоо. Ингэснээр Банкны тухай хуулийн шинэчилсэн найруулгын дагуу арилжааны банкуудаас Төрийн банк анхлан нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжиж байгаа юм. 

Төрийн банк энэ удаад олон нийтэд 5 хувиа санал болгож, нийт  22.1 тэрбум төгрөгийг татан төвлөрүүлэх бөгөөд нэгж хувьцааны үнэ 590 төгрөг юм байна. “Цан цохих” ёслолд Монгол Улсын Их хурлын гишүүн, Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, Хадгаламжийн даатгалын корпорацийн Гүйцэтгэх захирал С.Баатарсүрэн, Төрийн банкны ТУЗ-н дарга бөгөөд Сангийн яамны Татварын бодлогын газрын дарга Б.Тэлмүүн, Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр, Төрийн банкны үндсэн андеррайтераар ажиллаж буй “Өлзий энд Ко капитал” компанийн захирал Б.Өлзийбаяр болон холбогдох албаны хүмүүс оролцлоо. 

Энэ үеэр Төрийн банкны Гүйцэтгэх захирал Ө.Гантөр хэлсэн үгэндээ, 

“Банкны салбарт хийгдэж байгаа реформыг Төрийн банк эхлүүлж байгаад баяртай байна.Төрийн банк нь системийн нөлөө бүхий банкуудаа манлайлан олон нийтэд нээлттэй хувьцаат компани болох салхийг хагалж, олон нийтийнх болох эхлэлээ тавьлаа. 2009 онд Төрийн банкийг, банк санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг хадгалах, хадгаламж эзэмшигчдийн эрх ашгийг хамгаалах үүднээс байгуулж байв.

Тэгвэл өнөөдөр Монгол орон даяар 500 орчим салбар, 4000 гаруй ажилтан, 2.3 сая харилцагчтай болж активийн хэмжээ маань анх байгуулагдсан цагаасаа хойш 28 дахин өсч 3,9 их наяд төгрөгийн актив хөрөнгөтэй болоод байна. Харин ашгийн хувьд 69.8 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж байна. Мөн манай банкны өөрийн хөрөнгийн өгөөж 2022 оны хагас жилийн байдлаар 15.6 хувьд хүрсэн нь системийн нөлөө бүхий банкуудаа тэргүүлж байна.

Цаашид бид Дундаж давхаргыг дэмжигч Үндэсний тэргүүлэгч банк байх стартеги зорилтыг хэрэгжүүлж, харилцагчид болоод хувьцаа эзэмшигчдэдээ хамгийн өндөр өгөөж өгөхийн төлөө хичээн ажиллах болно.Төрийн банкны хувьцаа хамгийн тогтвортой, өгөөжтэй хөрөнгө оруулалт байх болно гэдгийг мөн онцлон хэлье. Төрийн банкны араас нээлттэй хувьцаат компани болох төрийн өмчийн компаниуд болон хуулийн дагуу нээлттэй хувьцаат компанийн хэлбэрт шилжих банкууддаа амжилт хүсье. Та бүхнийг Төрийн банкандаа хөрөнгө оруулж хамтдаа баялаг бүтээхийг уриалж байна” гэв.

Монголын хөрөнгийн биржид Цан цохих ёслол болсноор Төрийн банк ард түмний банк болох эхлэлээ ийнхүү тавьж байгаа юм. Тус банкны хувьцааг иргэд маш их сонирхож байгаа бөгөөд Төрийн банкны хувьцаа хамгийн тогтвортой, өгөөжтэй хөрөнгө оруулалт байх болно гэж хөрөнгө оруулагчид үзэж байна. Төрийн банкны хувьцааг сонирхож байгаа иргэд www.ibank.mn  хаягаар хандан Гялсбанкныхаа эрхээр захиалах боломжтой юм. Мөн Төрийн банкны үндсэн андеррайтер болох “Өлзий энд Ко капитал”, туслах “Гүүдсек Үнэт цаасны компани” болон хүссэн брокерын компанидаа хандан хувьцаа захиалах боломжтой юм байна. Харин хэрэгтэй мэдээллээ ipo.statebank.mn хаяг болон 77661881 дугаараас лавлах боломжтой.   
Төрийн банкны хувьцааны арилжаа есдүгээр сарын 30-наас аравдугаар сарын 6-ныг хүртэл үргэлжлэх ажээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо

    Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтын үндэсний хорооны анхдугаар хуралдаан боллоо