Үндэсний соёл амралтын хүрээлэнг ногоон байгууламжаар тохижуулна

Үндэсний соёл амралтын хүрээлэнг ногоон байгууламжаар тохижуулна

    Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу Хүүхдийн паркийн тохижилт хийгдээгүй хэсгийг "Рио Тинто Монгол" ХХК-тай хамтран тохижуулахаар боллоо. Энэ хүрээнд Үндэсний соёл амралтын хүрээлэнг сэргээн засварлах гурван талт хамтын ажиллагааны Санамж бичгийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, "Рио Тинто Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК-ийн Бизнес хөгжлийн газрын захирал М.Нүрмаа нар байгуулсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, УИХ-ын гишүүн, УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан, УИХ-ын гишүүн Г.Амартүвшин нар байлцаж, Хүүхдийн паркийг ийн тохижуулж буйд талархал илэрхийлэв.

   Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийгмийн хариуцлагын хүрээнд хувийн хэвшлийн оролцоо, дэмжлэгтэйгээр хамтран ажиллахаар Санамж бичиг байгууллаа. Хүүхдийн парк 1966 онд байгуулагдсан, чухал газар. Хотын иргэдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй амьдралын төлөө хамтран ажиллаж байгаад талархаж байна” хэмээлээ.

УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Монгол Улсын хамгийн том хөрөнгө оруулагч болох "Рио Тинто", “Оюутолгой” төсөл улаанбаатарчуудад дэлхийн жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулж өгөхөөр боллоо.

Нийслэлээс сонгогдсон гишүүний хувьд, мөн УИХ-ын 103 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх Засгийн газрын Ажлын хэсгийг ахалж байгаагийнхаа хувиар өнөөдрийн арга хэмжээнд оролцож байна. “Оюутолгой”-г Монгол Улсад оруулж байгаа гадаадын хөрөнгө оруулалтын толь гэж хэлж болно. Энэ төсөл амжилттай хэрэгжиж байж дараагийн томоохон төслүүд хөдлөх боломж бүрдэнэ.

Миний бие “Рио Тинто” группийн захиралтай ажил хэргийн шугамаар уулзахад “Газрын асуудлыг шийдвэл Улаанбаатар хотод, тэр дундаа гэр хороололд олон нийтийн төв байгуулж өгье” гэсэн. НИТХ газар чөлөөлж чадвал хөрөнгө оруулалт хийхэд “Рио Тинто” бэлэн байгаа” хэмээн ярилаа.

УИХ-ын гишүүн, УИХ дахь Улаанбаатар хотын хөгжлийн асуудал эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан "Рио Тинто Монгол" ХХК-ийн хамт олон Монгол Улсад ганц байгаа Хүүхдийн паркийн тохижилт хийгдээгүй хэсэгт дэлхийн жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн байгуулах хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсанд баяртай байна. Хүн амын 50 хувь нь оршин сууж, ажиллаж хөдөлмөрлөдөг Улаанбаатар хотод Хүүхдийн парк төдийгүй дүүрэг бүрд цэцэрлэгт хүрээлэн, парк байгуулахад нийслэл, хувийн хэвшилтэй хамтарч ажиллах боломж бий. Баянзүрх дүүргийн тухайд “International Garden of Mongolia” буюу Олон улсын цэцэрлэгт хүрээлэнг Улиастай, Гачууртын эхэнд 300 га талбайд байгуулахаар болсон. Газраа НИТХ-аар баталгаажуулж, Элчин сайдын яамд, удирдлагуудтай уулзаж, зураг төслийн ажил үргэлжилж буйг энэ ташрамд дуулгая. 2023 ондоо багтааж, Улаанбаатар хот дэлхийн жишигт нийцсэн цэцэрлэгт хүрээлэн, хүүхдийн парктай болох ажлын гараа эхэлж байна. “Рио Тинто Монгол” ХХК-ийн хамт олонд нийслэлчүүдийн өмнөөс талархсанаа илэрхийлье” гэв.

Ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд нийслэлийн удирдлагууд онцгойлон анхаарч байгаа. Энэ хүрээнд Хүүхдийн паркийг хоёр хэсэг хуваан, тохижилтын ажил хийнэ. А хэсэг буюу 10.2 га газарт тохижилтыг "Рио Тинто Монгол" ХХК хийх юм.

"Рио Тинто Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Амаржаргал “Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд Хүүхдийн паркийн баруун хэсэг буюу Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх нийтийн эзэмшлийн 10.2 га талбайг иргэд амарч зугаалах, эрүүл, тохилог орчинд чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой, тогтвортой ногоон байгууламж бүхий хэсэг болгон сэргээн засварлах юм. Үүнтэй холбоотой зураг төсөл, гүйцэтгэгч сонгон шалгаруулах тендерийг зарлах бөгөөд төсөл нийт дөрвөн жилийн хугацаанд үргэлжилнэ. Эхний нэг жилд нь бүтээн байгуулалт, үлдсэн гурван жилд нь арчилгаа хийх буюу цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламжийг бойжуулах, нөхөн сэргээх ажлууд хийх юм” гэлээ. Тус компани төслийг хэрэгжүүлэх явцдаа олон нийтийн оролцоог хангах, бүтээн байгуулалтад үндэсний компаниудыг оролцуулах зарчим баримталж ажиллахаар төлөвлөжээ.

Хүүхдийн паркийн Б хэсэгт нь Үндэсний соёл амралтын хүрээлэн ХХК тохижилт хийхээр төлөвлөсөн. Энэ талаар тус компанийн Бизнес хөгжлийн газрын захирал М.Нүрмаа “Хүүхдийн ордноос Нарны зам хүртэлх нийтийн эзэмшлийн 10.2 га газрыг бид нийслэлд хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна. Энэ газарт "Рио Тинто Монгол" ногоон байгууламж хийнэ. Б хэсэг буюу үлдсэн зургаан га газарт жилийн дөрвөн улиралд ажиллах боломжтой паркийн өргөтгөлийн бүтээн байгуулалт хийхээр төлөвлөсөн” гэлээ.

Гурван талт хамтын ажиллагааны Санамж бичиг байгуулагдсанаар цаашид Үндэсний соёл амралтын хүрээлэнг сэргээн засварлах ажлуудыг шат дараатай хийж, 2023 оны эхний хагаст бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн орон нутагт амжилттай хэрэгжиж байна

    “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн орон нутагт амжилттай хэрэгжиж байна