Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар, Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри нар албан ёсны хэлэлцээ хийлээ

Хэлэлцээний эхэнд хоёр тал Монгол, Канадын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэхийн төлөө байгаагаа нотолж, энэхүү харилцаа нь хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчим, жендэрийн эрх тэгш байдлыг эрхэмлэсэн ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурлан “Өргөн хүрээтэй түншлэл”-ийн хүрээнд хөгжиж буйг харилцан тэмдэглэв. Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Канад Улс нь Монгол Улсын чухал “гуравдагч хөрш” гэдгийг онцлоод, Сенатын танхимын дарга Ж.Фюригийн айлчлал хоёр талын харилцааг “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд хүргэх зорилтыг урагшлуулах, харилцан итгэлцлийг бэхжүүлэхэд өндөр ач холбогдолтой үйл явдал болж буйг тэмдэглэв.

Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Эрхэмсэг ноён Жорж Ж.Фюри Монгол Улс далайд гарцгүй, хоёр том хөршийн дунд оршдог амаргүй нөхцөлд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, ардчилсан, эрх зүйт засаглалыг бэхжүүлэн хөгжүүлж буй туршлагыг бахдан сайшааж буйгаа онцлон тэмдэглээд, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг ойрын ирээдүйд бодит ажлуудаар идэвхжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа хэллээ. Мөн үүний тулд дээд, өндөр түвшний улс төрийн яриа хэлэлцээний давтамжийг нэмэгдүүлэхэд ач холбогдол өгч буйгаа дурдав.

Түүнчлэн хоёр улсын харилцааг шинэ түвшинд гаргахад “Иж бүрэн түншлэлийн төлөөх Монгол, Канадын хамтын ажиллагааны Замын зураглал”-ын хэрэгжилтийг хангаж, бодит үр дүнд хүргэхэд хоёр улсын хууль тогтоох дээд байгууллагын зүгээс бүх талын дэмжлэг үзүүлэхийн чухлыг харилцан нотоллоо.

Талууд 2023 онд тохиох Монгол Улс, Канад Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг хамтран тэмдэглэхэд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд ойн хүрээнд харилцан айлчлал, уулзалтууд, иргэд хоорондын харилцааг өргөжүүлэхэд чиглэсэн арга хэмжээнүүд зохион байгуулахаар тохиролцов.


Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар Канад Улс нь манай хамгийн том хөрөнгө оруулагч орон гээд дипломат харилцаа тогтоосны тэгш ойн хүрээнд хөгжлийн томоохон төсөл эхлүүлж хамтран хэрэгжүүлэх санал дэвшүүлэв. Тэрээр манай хоёр орны харилцаанд тэргүүлэх байр суурьтай уул уурхайн салбарын хамтын ажиллагааг шинэ агуулгаар баяжуулан хөгжүүлэхийн зэрэгцээ бусад салбаруудын харилцаа, хамтын ажиллагааг солонгоруулан хөгжүүлэх сонирхолтой  байгаагаа илэрхийллээ. Канадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, тодорхой агуулгаар баяжуулах, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломж бийг тэрээр онцлов. Мөн чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах замаар монголын сүлжмэл барааны импортын гаалийн татварыг бууруулах боломжийг судалж үзэхийг хүсээд, хөдөө аж ахуй, байгаль орчин, боловсрол, харилцаа холбоо, мэдээллийн технологи зэрэг салбарт хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхийг зорьж байгаагаа илэрхийлэв. Тэрээр цааш нь боловсрол, эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд иргэд хоорондын харилцан зорчих визийн асуудлыг хөнгөвчлөх боломжийг нааштайгаар шийдвэрлэхэд анхаарал хандуулахыг хүслээ.


Канад Улсын Парламентын Сенатын танхимын дарга Жорж Ж.Фюри сурган хүмүүжүүлэх салбарт арвин туршлагатай хүний хувьд хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаа тэр дундаа оюутан солилцооны хөтөлбөрүүд хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллана гэв. Мөн хоёр талын хамтын ажиллагааны хүрээнд дэвшүүлж буй саналууд нь харилцан ашигтай, нөөц боломжтой салбарууд байна гээд худалдаа, эдийн засаг, хөгжлийн харилцан ашигтай харилцааг эрчимжүүлэх яриа хэлэлцээг улам идэвхжүүлж ажиллахаа мэдэгдэв. Канад Улсын Монгол Улсад хэрэгжүүлж буй мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх, жендэр, иргэний нийгмийг чадавхжуулах төслүүдийг амжилттай гүйцэтгэхэд Улсын Их Хурлын даргын манлайлал чухал байр суурьтай байсныг онцлов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хүнсний аюулгүй байдлын венийн олон улсын форум НҮБ-ын аж үйлдвэр хөгжлийн байгууллагын төвд боллоо

    Хүнсний аюулгүй байдлын венийн олон улсын форум НҮБ-ын аж үйлдвэр хөгжлийн байгууллагын төвд боллоо