Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд тодорлоо

Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлагууд тодорлоо

Нийслэлийн Засаг даргын ивээл дор уламжлал болгон зохиодог Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Дагвын Лувсаншаравын нэрэмжит Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 28 дахь удаагийн уралдаант наадмын гала тоглолт өнөөдөр болж, шилдгүүдээ шалгарууллаа. Энэ удаагийн наадмыг НЗДТГ, Нийслэлийн Соёл урлагийн газар, Монголын Найрал дууны уран бүтээлчдийн холбоо зэрэг байгууллагууд хамтран нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 383 жилийн ойд зориулан зохион байгуулсан юм.

Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах наадам нь нийслэлийн ерөнхий боловсролын сургуулиудын хөгжмийн хичээлийн сургалтыг чанаржуулж, өсвөр үеийнхэнд урлаг, уран сайхны боловсрол олгох, гоо зүйн хүмүүжлийг төлөвшүүлэх, хүүхэд бүрийн авьяас, чадварыг хөгжүүлэх зорилготой юм. Хоёр үе шаттай зохион байгуулсан тус наадмын эхний шатанд есөн дүүргийн 82 сургуулийн 5000 орчим сурагч оролцон, авьяас билгээ сорьсон бол хоёрдугаар шатанд 20 сургуулийн найрал дууны баг буюу 2200 орчим сурагч тунан үлджээ. Ийнхүү хоёрдугаар шатнаас шалгарсан 15 хамтлагийн 1100 гаруй сурагч өнөөдөр найрал дууны хамтлагуудын нэгдсэн тоглолтод оролцлоо. 

Цар тахлын улмаас хоёр жил завсардаад байсан Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах наадам энэ жилээс эхлэн шилжин явах цом, хүндэт далбаатай болсноороо онцлог юм. Ийнхүү Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургуулийн баг тэргүүн байранд шалгарч, анхны шилжин явах цом, хүндэт далбааны эзэн боллоо. Мөн найрал дууны наадамд сурагчдаа удирдан зохион байгуулж, идэвхтэй, манлайлалтай оролцсон 70 удирдаач багшид Нийслэлийн Засаг дарга талархал хүргүүлсэн юм.

Наадамд амжилттай оролцсон багш, сурагчид сэтгэгдлээ хуваалцлаа.

Ерөнхий боловсролын 62 дугаар сургуулийн хөгжмийн багш Д.Батбаатар:

-Манай сургууль найрал дууны наадамд 2010 оноос хойш тогтмол оролцож байгаа. 2018 онд гуравдугаар байр, 2019 онд хоёрдугаар байранд шалгарч байсан. Ийнхүү энэ жил Хүүхдийн найрал дууны шилдэг хамтлаг шалгаруулах 28 дахь наадамд оролцоод тэргүүн байранд шалгарлаа. Мөн Багшийн алдар, Шилдэг залуу багш зэрэг шагналуудыг хүртсэндээ маш их баяртай байна. Манай хамтлагт дунд, ахлах ангийн хүүхдүүд байгаа. Сургуулийн удирдлагууд, эцэг эхчүүд маш сайн дэмждэг болохоор уралдаандаа сар гаруйн хугацаанд бэлдсэн. Жилээс жилд найрал дууны тэмцээн улам бүр өргөжин, цар хүрээгээ тэлж, сургуулиуд ч идэвхтэй оролцдог болсон байна. Энэ ташрамд, нийслэлийн нийт иргэддээ Улаанбаатар хот үүсгэн байгуулагдсаны 383 жилийн ойн мэндийг 62 дугаар сургуулийн багш, ажилчид, сурагчдын өмнөөс хүргэж байна.

Тусгай байрын шагналт Хан-Уул дүүргийн ерөнхий боловсролын 18 дугаар сургуулийн сурагчид:

-28 дахь удаагийн найрал дууны наадамд хамтлагаараа оролцоод тусгай байранд шалгарлаа. Энэ удаа манай сургуулийн 6-12 дугаар ангийнхан нэг баг болж оролцсон бөгөөд зарим нь анх удаа, зарим нь хэд хэдэн удаа найрал дууны наадамд оролцож байсан. Бид найрал дуугаа хоёр сарын хугацаанд бэлдсэн. Зөвхөн дуулахдаа гол нь биш, сургуулийнхаа хүүхдүүд, ах эгч нартайгаа танилцаж, дотносоод, сайхан дурсамжууд бүтээж, багаар ажиллаж сурлаа. Наадамд оролцсон багууд маш хүчтэй өрсөлдөгч байсан. Өрсөлдөгч нар хүчтэй байвал бид илүү хичээнэ шүү дээ. Тийм болохоор өрсөлдөгч нараасаа маш их урам авсан. Шагналт байранд шалгарна гэж бодоогүй байсан болохоор манай багийн нэрийг дуудахад маш их баярласан. Сэтгэгдэл үнэхээр өндөр байна.

“ХҮҮХДИЙН НАЙРАЛ ДУУНЫ ШИЛДЭГ ХАМТЛАГ” ШАЛГАРУУЛАХ 28 ДАХЬ УДААГИЙН УРАЛДААНТ НААДМЫН ШАГНАЛЫН ЭЗЭД

- Тэргүүн байранд Сонгинохайрхан дүүргийн 62 дугаар сургууль
- Дэд байранд Баянгол дүүргийн Эрдмийн өргөө цогцолбор сургууль

- Гутгаар байранд Сүхбаатар дүүргийн хоёрдугаар сургууль
Тусгай байранд:
- Хан-Уул дүүргийн 18 дугаар сургууль
- Хан-Уул дүүргийн “Шинэ Монгол Харумофүжи” сургууль

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын Элчин сайдыг хүлээн авч уулзлаа