Гурилын үнэ Засгийн газарт баригдсангүй

Гурилын үнэ Засгийн газарт баригдсангүй

Улсын хэмжээнд ургац хураалт үргэлжилж, гүйцэтгэл ч боломжийн хэмжээнд байна. Энэ сарын 1-ний байдлаар үр тарианыхаа 93.4, улаанбуудайн 92.8, төмсний 96.9, хүнсний ногооны 103.6, тэжээлийн 73.3, тосны ургамлын 82.2 хувийг хураагаад байна.


ХХААХҮЯ-ны мэдээллээр ургац хураалтын явц 325.5 мянган га-гаас 388.3 мянган  тонн үр тариа хураажээ. Үүнээс 305.4 мянган  га-гаас 366.1 мянган тонн улаанбуудай, 19.2 мянган га-гаас 208.8 мянган тонн төмс, 11.5 мянган га-гаас 130.9 мянган тонн хүнсний ногоо, 49.8 мянган га-гаас 129.7 мянган тонн тэжээлийн ургамал, 94.9 мянган га-гаас 39 мянган тонн тосны ургамал хураан авчээ

Хэдийгээр ургац хураалтын явц боломжийн хэмжээнд байгаа ч улаанбуудай тариалахад шаардлагатай орцын үнэ цар тахлаас үүдэлтэй хил, гаалийн асуудлаас болж, 100-150 хувиар өсжээ. Иймээс улаанбуудайн үнийг тонн тутамд 1.2 сая төгрөгт хүргэхээс өөр аргагүй талаар Монголын тариаланчдын үндэсний холбооноос өнгөрсөн наймдугаар сарын 24-нд мэдээлж байв. Тодруулбал, улаанбуудайг I ангиллынх нэг сая, II ангиллынх 970 мянга, III ангиллынх 940 мянга, IV ангиллынх 880 мянган төгрөгөөр тооцож авахаа зарлаж байсан юм.

Тэгвэл өнгөрсөн есдүгээр сарын 28-нд Монголын гурил үйлдвэрлэлийн бодлого төлөвлөлтийн нэгдсэн холбооноос гурилын үнийг хоёр дахин нэмэх болсноо мэдээлсэн. Тус холбооны гүйцэтгэх захирал Н.Мөнхсүрэн хэлэхдээ “Дотоодын зах зээл 340 мянган тонн улаанбуудай болон 240-260 тонн гурилын хэрэгцээтэй байдаг. Сүүлийн таван жилд дотоодоос 60-70, бусад улсаас 30-40 хувийг худалдан авч түүхий эдийнхээ хэрэгцээг хангасан.

Өнгөрсөн жил бид улаанбуудайг 700 төгрөгөөр худалдан авч нэгдүгээр гурилыг 1000-1100 төгрөгөөр борлуулж байв. Тариаланчдын холбооноос улаанбуудайн өртөг нэмэгдсэнтэй холбогдуулж гурилын үнээ танилцуулсан. Улаанбуудайн үнэ яагаад нэмэгдсэн бэ гэвэл буудай тарьдаг үр 980 мянга байсан бол 1.4 сая төгрөг буюу 15, бордоо 1.8 сая байсан бол гурван саяд хүрч 110, шатахууны үнэ 50 хувиар өсөж, ажиллах хүчний зардал нэг дахин өссөнтэй холбоотой.

Тариаланчдын холбооноос 1.2 сая төгрөг буюу 71 хувийн үнийн өсөлтөө нийтэд зарлаж, боловсруулах үйлдвэрт албан ёсоор мэдэгдсэн. Үүнтэй холбогдуулан боловсруулах үйлдвэрийн ажиллах хүчний зардал болон техник хэрэгсэл урсгал зардлын өртөг тус бүр 20 хувиар өссөн. Иймээс бид 1.2 сая төгрөг гэсэн үнэд тулгуурлахад гурилын үнэ 50 хувиар нэмэгдэх буюу улаанбуудайн үнэ 1.6-1.8 сая хүртэл үе шаттайгаар өсөх нөхцөл бий болсныг ард иргэд, харилцагчдадаа албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн юм.

Гэтэл ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан өнгөрсөн долдугаар сарын 27-ны Засгийн газрын хуралдааны дараа “Манай улс энэ жил 570.8 га талбайд тариалалт хийгээд байна. Хаврын тариалалтын үед дизель түлшний литр тутмын үнэ 3380 төгрөг байсан бол өнөөдөр 4030 төгрөг буюу 19.6 хувиар өссөн.

Намрын ургац хураалтад 20-25 мянган тонн дизель түлш хэрэгтэй. Ургац хураалтын үед шатахууны үнийн өсөлтөөс хамгаалах зорилгоор 10 мянган тонн дизель түлшийг хаврын тариалалтын үнээр нийлүүлэх шийдвэрийг гаргаж, улаанбуудай, төмс, хүнсний ногоо хураахад зориулж 6.5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар шийдвэрлэлээ” хэмээн хэлж байжээ. Засгийн газраас ургац хураалтад шаардагдах дизель түлшний үнийг болтугай хөнгөлж өгсөн ч амжилтыг эс олов.

Тэгвэл гурилын үнэ өссөнөөр иргэдийн өргөнөөр хэрэглэдэг талх, нарийн боовны үнэ ч өсөх нөхцөл бий болов. Ер нь ч хил, гаалийн асуудлаар түрий барьж, үнэ нь өсөөд буй дээрх барааны үнэ дахин өсөх болсон нь иргэдийн нуруун дээрх ачааг дахин нэмж, бухимдлыг нь төрүүлээд байгаа юм. Өнгөрсөн баасан гарагт Гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооноос “Тээвэр ложистик болон шатахуун, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж, бүтээгдэхүүний 30-50 хувиар өснө” гэж мэдээлсэн. Энэ талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун "Зах зээлийн зарчмаар үнэ өсөж байгаа учраас хүчээр барих боломжгүй" гэж аравдугаар сарын 10-нд хэлсэн билээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 2
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Иргэн - 3 жил өмнө

    Ашиг сонирхлын зөрчилтэй хүн.

  • Иргэн - 3 жил өмнө

    Өөрөө гурилын үйлдвэртэй шуналын дэвийг зайлуул.

  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    366.1 мянган тонн улаанбуудай хураажээ

    366.1 мянган тонн улаанбуудай хураажээ