Б.Хаш-Эрдэнэ: Эрүүний хоргүй хавдрын оношилгоо, эмчилгээ оройтвол хортой хэлбэрт шилжих ЭРСДЭЛТЭЙ

Б.Хаш-Эрдэнэ: Эрүүний хоргүй хавдрын оношилгоо, эмчилгээ оройтвол хортой хэлбэрт шилжих ЭРСДЭЛТЭЙ

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Эрүү нүүрний мэс заслын эмч Б.Хаш-Эрдэнэтэй ярилцлаа.

-Танай тасаг  Эрүү хоншоор ясны хоргүй хавдрын эмчилгээг нэвтрүүлэн ажиллаж байна. Юуны өмнө шүд, эрүүний хорт хавдар гэж юу вэ, яагаад хавдар болдог тухай тайлбарлавал?

-Эрүү хоншоор ясанд байрласан шүд үүсгэдэг эдээс гаралтай хавдрыг шүдний хавдар гэнэ.  Шүдний гаралтай хавдрыг шүдний аль эдээс гаралтайгаас хамааран дотор нь олон төрөлд ангилан авч үздэг.  Үүний нэг нь Эрүүний хоргүй хавдрыг 

Шүд үүсгэдэг эдээс буюу шүдний гаралтай, шүд агуулсан уйланхай, 
Ясны эдээс буюу шүдний бус гаралтай  гэж хоёр бүлэгт ангилдаг. 
Шүдний гаралтай хавдар нь шүдний сурвалжаас ургасан юм шиг харагддаг шүд агуулсан уйланхай дотор нь шүд байдгийг хэлж байна.  Харин шүднээс хол зайтай өөр байрлалд гэхдээ эрүү хоншоорын ясанд байвал  шүдний бус гаралтай хавдар гэж үздэг. 

    Зарим уйланхай шиг эрүүний хоргүй хавдар нь ихэвчлэн эхний үе шатанд шинж тэмдэггүй томордог. Оношилгоо, эмчилгээ оройтвол хоргүй хавдар нь хортой хэлбэрт шилжиж болно. Зарим тохиолдолд ясны хавдар нь гайморын хөндий, хамрын хөндий, нүдний ухархай руу томорч ургадаг бөгөөд энэ нь ясны эдийг гэмтээж, нүүрний гоо зүй алдагддаг. 

Мөн хүчтэй өвдөлт өгч, арьс салст улайж үрэвсэх, халуурах болон бусад өвдөлтийн шинж тэмдгүүд дагалддаг. Зохих эмчилгээ хийлгээгүй тохиолдолд олон хоргүй хавдар нь хорт хавдар болж хувирдаг тул хэрэв илэрсэн бол та даруй эмчид хандах хэрэгтэй. 

-Эрүүний хоргүй хавдар ямар шинж тэмдгээр илрэх вэ?  Шүдний өвчлөлөөс ямар ялгаатай вэ? 

- Амны  байрлалтай хавдрын илрэх шинж тэмдэг нь өөр өөр учир нийтлэг шинж тэмдэг гэж байхгүй. Амны хөндийн хавдрын хувьд ярихад  ихэвчлэн жижигхэн шархлаа үүснэ. Энэ шархлаа витамины дутагдлын үед гардаг шархлаатай төстэй боловч ялгаатай хэд хэдэн шинжүүд бий. Тэрийг нарийн мэргэжлийн эмч л ялгана. 

Эрүүний хоргүй хавдар нь янз бүрийн гадаад болон дотоод хүчин зүйлийн нөлөөн дор ямар ч насанд үүсэж болно.

Эрүүний хоргүй хавдрын эрсдэлт хүчин зүйлсэд 

  Эрүүний үрэвсэлт үйл явц, (шүдний цоорол, буруу хиймэл шүдний холголт шалтгалсан өвчлөл)
 Гадны биет (шүдний сувгийн эмчилгээ хийх үед ломбоны материал эрүү хоншоор ясны хөндийд орох
 Эрүү, хоншоор ясны архаг эсвэл цочмог гэмтэл, 
Химийн болон ионжуулагч нөлөөлж болдог.
-Энэ төрлийн хавдрын мэс заслын нарийн түвшний орчин үеийн Piezo ultrasonic bone surgery system /“Piezo” хэт авиан давтамжаар ажилладаг хатуу эдийн буюу ясны хөрөө/-ээр  оношилгоо, эмчилгээг танай эмнэлэг нэвтрүүлэн ажиллаж байгаа. Энэ эмчилгээний давуу тал юу вэ?

     Хоргүй хавдрын эмчилгээ нь ихэвчлэн мэс заслын эмчилгээ байдаг. Мэс заслын эмчилгээг хийхдээ аль болох MI буюу эрүүл эдийг бага гэмтээх аргыг сонгодог. Ихэнх тохиолдолд хавдрын дахилтаас урьдчилан сэргийлэхийн тулд ясны хавдартай үхэжсэн хэсгийг бүрэн авч,  дараа нь үүссэн согогийг нөхдөг.

Манай эмнэлэг Эрүүл мэндийн яамны хөрөнгө оруулалтаар Эрүү нүүрний мэс засалд орчин үеийн “Piezo” хэт авиан давтамжаар ажилладаг хатуу эдийн буюу ясны хөрөөг нэвтрүүлэн тусламж, үйлчилгээ үзүүлж байна.

Ясны хавдрын мэс заслын үед хавдрыг өрөмдөж, хөрөөдөх үед яснаас гадна эрүүл зөөлөн эдийг ихээр гэмтээдэг сул талтай байдаг. Харин энэ системийг нэвтрүүлснээр зөөлөн эд бага гэмтэж, мэс заслын дараах нөхөн сэргэлт хурдан, зовиур маш бага, мэс тухайн иргэний сэтгэл ханамж өндөр зэрэг маш олон давуу талтай.

Тухайлбал,

Уламжлалт ясны хөрөө, өрөмнүүдийг бодвол эдийг бага гэмтээнэ.
Илүү нарийвчлалтай ясыг өрөмдөж болно
Эрүү нүүр орчмын судас, мэдрэлийг бага гэмтээнэ
Уламжлалт ясны хөрөө, өрөмнүүдийг бодвол дуу чимээ бага, энэ нь өвчтөнд айдас багатай, бөгөөд эмчид амар.
Мэс заслын дараа нөхөн сэргэлт хурдан
Уламжлалт ясны хөрөө, өрөмнүүдийн хүрэх боломжгүй ясны хүрч ажиллах боломжтой.
-Танай тасаг хэчнээн иргэнд энэ төрлийн тусламж, үйлчилгээг үзүүлээд байгаа вэ? 

     Өмнө нь ХСҮТ, УНТЭ эрүүгийн хоргүй болон хортой хавдрын мэс заслын тусламж, үйлчилгээ үзүүлдэг байсан бол ЭМЯ-наас гаргасан төвлөрлийг сааруулах, иргэдэд тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох, эмнэлгийн тусламж үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд манай эмнэлэг 2022 оноос эхлэн энэ төрлийн мэс заслыг амжилттай нэвтрүүлэн ажиллаж байна. 

УХТЭ-ийн Эрүү нүүрний мэс заслын тасаг өнөөдрийн байдлаар нийт 700 гаруй хүнд мэс заслын болон эмчилгээний тусламж үйлчилгээ үзүүлсэн. 

Манай тасаг долоо хоногт эрүү нүүрний чиглэлээр 3-5 төрлийн мэс засал, сардаа 20 гаруй иргэнд хоргүй хавдрын мэс заслын хийдэг.  Цаашид эрүүний хортой хавдрын мэс заслыг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ хүрээнд бэлтгэл ажил хангагдаж байна.

-Энэ тохиолдолд ямар эмчилгээ, оношилгоо хийгдэж байгаа вэ?

Оношилгоог цаг тухайд нь хийхийн тулд нарийн үзлэг шинжилгээ хэрэгтэй.  Үүнд:

Эрүү нүүрний үзлэг, асуумж
рентген зураг, 
компьютер томограф, 
риноскопи, 
фарингоскопи, 
биопси болон бусад төрлийн шинжилгээг хийнэ.

-Энэ төрлийн  мэс засал эмчилгээнд иргэнээс ямар нэг төлбөр гардаг уу?

- Хавдрын бүхий л төрлийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр үзүүлж байна.

-Урьдчилан сэргийлэх  ямар арга байдаг бэ?

Хавдар үүсгэдэг эрсдэлт хүчин зүйлсээс хол байх. Сэжигтэй тохиолдолд нарийн мэргэжлийн эмчид эрт хандах хэрэгтэй. Жишээ нь шүдний цоорол, буруу хиймэл шүдний холголт шалтгаалсан шүд улмаар эрүү нүүр орчим  өвдсөн тохиолдолд мэргэжлийн эмчид хандах нь чухал. Хиймэл шүд зүүхдээ аль болох өөрт таарсныг сонгох хэрэгтэй.  Мөн амны хөндий орчимд ямар нэгэн шарх, сорви ажиглагдах бол мэргэжлийн эмчийн зөвлөгөө чухал гэдгийг анхааруулмаар байна.

Шүдэндээ гүн цооролтой эсвэл тулгуур эдийн үрэвсэлтэй хүмүүс цаг хугацаанд нь эмчлүүлээгүйгээс болж хамаг асуудал үүсэж байдаг учир үүн дээр анхаарах хэрэгтэй.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Эрдэнэт үйлдвэр Чанарын бодлогоо баталлаа

    Эрдэнэт үйлдвэр Чанарын бодлогоо баталлаа