УИХ-ын гишүүн, Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газраа дэмжихийг уриаллаа

УИХ-ын гишүүн,  Олимп, нийтийн биеийн тамир, спортын сайд Б.Бат-Эрдэнэ Засгийн газраа дэмжихийг уриаллаа

Тэрбээр цахим хуудаснаа "Манай Засгийн газар сүүлийн 3 жилийн хугацаанд өнгөрсөн 30 жилийн алдаа оноог засах, мөнгө эрх мэдлээр сүлбэлдсэн “Бүлэглэл”-ийн хуйвалдааныг таслан зогсоож, иргэддээ баялгийг тэгш, шударга хуваарилах, хөгжлийг хязгаарлаж буй хүчин зүйлсийг шийдвэрлэхээр хичээн ажиллаж тодорхой үр дүнд хүрсээр байгаа билээ.

Үүнд:

-Эрдэнэтийн 49 хувийг төрд авч, Хөтөлийн цемент, Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн хууль бус хувьчлалын эсрэг тууштай тэмцэж, төрийн өмчид эргүүлэн авсан ялалт,

-Дубайн гэрээг цуцалж, Оюу Толгойн 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглүүлж, Гүний уурхайн ажлыг ирэх онд ашиглалтад оруулах тохиролцоонд хүрсэн амжилт,

-Хөгжлийн банкнаас улс төрчдийн нөлөөллөөр чанаргүй 1 их наяд төгрөгийн зээл гарснаар банк дампуурах эрсдэлд орсон байсныг хагас жилийн хугацаанд олон нийтийн хэлэлцүүлэгт оруулж, 803 тэрбум төгрөгийг эргэн төлүүлээд байгаа зэрэг бодит үнэнийг дурдаж болно.

-Л.Оюун-Эрдэнийн засгийн газраас “ШИНЭ СЭРГЭЛТИЙН БОДЛОГО”-ыг хэрэгжүүлж, эдийн засгийн хурдацтай хөгжлийг бий болгохын төлөө эрчимтэй ажиллаж байгаагийн үр дүнд:

-”Боомтын сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 233,6 км төмөр замыг өнгөрсөн 9-р сард нээсэн бол экспортын бас нэг шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226,9 км төмөр замыг үндэсний бүтээн байгуулагчид 8 сарын дотор барьж дуусгаад байна.

-”Эрчим хүчний сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Эрдэнэбүрэнгийн Усан цахилгаан станцыг эхлүүлэх, зарим цахилгаан станцуудыг өргөтгөх, шинэчлэх ажил хийж байна.

-Олон жил бугшсан нүүрсний хулгайг таслан зогсоож, гэмт этгээдүүдийг илрүүлэн хариуцлага тооцохоор Засгийн газар олон нийтэд зарлаад ажиллаж байна.

Нүүрсний хулгайтай холбоотойгоор “Эрдэнэс Тавантолгой”-д 6 сарын хугацаатай онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхт төлөөлөгч томилон ажилуулж байна. Үүний үр дүнд:

-Сар гаруйн хугацаанд нүүрсний экспортыг ил тод болгож, хатуу хяналт тавьснаар экспорт 2 дахин нэмэгдлээ. 2022 оны 12 сарын 9-ний өдөр л гэхэд түүхэндээ анх удаа өдөрт 1062 тээврийн хэрэгслээр 110,618 тонн нүүрс экспортоллоо.

-“Эрдэнэс Тавантолгой”-н 603 сая ам.долларын өрийг ердөө сарын хугацаанд 418 сая ам.доллар хүртэл буурууллаа.

-Улсын валютын нөөц 2.0 тэрбум $ руу бууж байсан бол 2.9 тэрбум $ хүртэл өсөж валютын ханш тогтворжиж байна. Хулгай луйврыг таслан зогсоож чадвал үр дүн нь богино хугацаанд гарахыг энэ бодит баримт харуулж байна.

Асар их мөнгө, эрх мэдэл авлига, хээл хахуул, албан тушаалын наймаа явж байгаа, маш олон хүн аж ахуйн нэгж оролцсон нүүрсний хулгайг таслан зогсоож, гэмт бүлэглэлд хариуцлага тооцохын төлөө ажиллаж байгаа Засгийн газрын эсрэг МАФ- ын “Бүлэглэл”-үүд маш хүчтэй эсэргүүцэн тэмцэж байна

Энэ тэмцэлд анх шүгэл үлээсэн ЗАСГИЙН ГАЗАР ялах учиртай. Хулгайтай тэмцэж байгаа Ерөнхий сайд, түүний Засгийн газар ялагдах ёсгүй

Хэрэв ялагдвал мөнгө эрх мэдлээр сүлбэлдсэн энэ МАФ-ын сүлжээ улс орон, ард түмний хувь заяаг монголчууд бидний урьд өмнө үзэж, туулж байгаагүй төсөөлшгүй эмгэнэлт байдалд оруулах нь эргэлзээгүй. Эх орноо ийм байдалд оруулахгүйн тулд ЗАСГИЙН ГАЗАРТ ард түмний дэмжлэг туйлын хэрэгтэй байна. Маш нарийн зохион байгуулалттай “Бүлэглэл”-тэй тэмцэхдээ ард түмнийхээ төлөөллийн зарим хэсгийн тавьж байгаа хэт яарсан, цаг хугацааны хувьд боломжгүй шаардлагын дагуу таамаг багцаагаар хөдөлбөл ЗАСГИЙН ГАЗАР хууль зөрчин, улмаар буруудаж, ялагдахад хүрнэ.

Иймд нүүрсний хулгайтай шаргуу, нухацтай тэмцэж байгаа ЗАСГИЙН ГАЗАРТАА итгэл үзүүлэн хүлээцтэй байхыг ард түмэндээ хандан уриалж байна. Мөнгө эрх мэдлээр сүлбэлдсэн МАФ-ын “Бүлэглэл” гэдэг өргөн цар хүрээг хамарсан сүлжээ, бат бэх хэрэм тул ЗАСГИЙН ГАЗАР хуулийн бүх боломжоо дайчлан ажиллаж байж баттай нотлох баримтыг олж бүрдүүлээд ПРОКУРОРТ шилжүүлэх учиртай. Үүнд бага биш цаг хугацаа шаардлагатай. ПРОКУРОР хэргийг шалгаад ШҮҮХЭД шилжүүлэх ёстой. Шүүх хуулийн дагуу зохих шийтгэлийг ноогдуулах учиртай. Арав гаруй жил үргэлжилсэн НҮҮРСНИЙ ХУЛГАЙГ ингэж л уг үндсээр нь хуулийн дагуу дарж авна, өөр арга байхгүй

ЗАСГИЙН ГАЗРАА ДЭМЖИНЭ ГЭДЭГ БОЛ ЗАСГИЙН ГАЗАРТАА БУСАД ЗҮЙЛД САТААРАЛГҮЙ ТӨВЛӨРЧ АЖИЛЛАХ БОЛОЛЦООГ НЬ ОЛГОХЫН ХАМТ ЗАСГИЙН ГАЗРААС ХУЛГАЙ ЛУЙВАРТ ОРОЛЦСОН ХҮМҮҮС, ӨНДӨР АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ХААЦАЙЛАХГҮЙ, НАМ ХАРГАЛЗАХГҮЙ ХАРИУЦЛАГА ТООЦОХЫГ ШААРДАХ, ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГУУДААС ШУДАРГА, ШУУРХАЙ АЖИЛЛАХЫГ ШААРДАХ ЯВДАЛ МӨН. АРД ТҮМНИЙ ЭНЭ ТЭМЦЭЛ ГЭМТ БҮЛЭГЛЭЛ, ГАДААДЫН ЗАРИМ ХҮЧНИЙ ТҮЛХЭЭСЭЭР ЗАСГИЙН ГАЗРАА УНАГАХЫН ТӨЛӨӨ ТЭМЦЭЛ БОЛОН ХУВИРАХ ЁСГҮЙ. ХЭРЭВ ИНГЭВЭЛ ЭНЭ НЬ ГАДААДЫН ОЛОН ОРОНД БОЛСОН ЭЛДЭВ ӨНГӨТ ХУВЬСГАЛЫН АДИЛ ХЭРЭГ БОЛНО ГЭДГИЙГ АРД ТҮМЭН МААНЬ МЭРГЭН УХААНДАА БОЛГООХ БОЛТУГАЙ" гэсэн байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Жагсагчдад үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүллээ

    Жагсагчдад үзүүлж буй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг эрчимжүүллээ