Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал төрийн өмчийн, төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтнуудыг томилдог эрх мэдэлтнүүдийн асуудал хөндөгдөхгүй байгааг шүүмжилсэн. Н.Алтанхуяг гишүүн, авлига, албан тушаалын гэмт хэрэгт хялбаршуулсан журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх зохицуулалт үйлчлэх нь шударга бус хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн.

Энэ байр суурьтай нь холбогдуулан ажлын хэсгийн гишүүн, хууль зүйн ухааны доктор Б.Батзориг тайлбар хийхдээ “Авлигын гэмт хэрэгт оногдуулах ял бага байх юм бол энэ төрлийн гэмт хэрэг үйлдэгдэх магадлал өсдөг, харин оногдуулах ялыг нь өндөр болгоод, илрүүлдэг арга замыг нь багасгачих тохиолдолд авлига, албан тушаалын гэмт хэрэг хүссэн хүсээгүй нь нэмэгддэг гэдгийг Нобелийн шагналт эдийн засагч тодорхойлсон байдаг” гэв.

Мөн Н.Алтанхуяг гишүүн Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт торгох ял байх нь зохистой эсэхийг тодруулахад “Тус бүлэгт 11-12 төрлийн гэмт хэргийн талаарх зохицуулалт бий. Нийгэмд учруулж байгаа хор аюулын шинж чанар нь харилцан адилгүй гэмт хэргүүд дээр хариуцлага оногдуулахдаа ялгамжтай хандах ёстой. Эрх мэдлээ урвуулах, авлига авах, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулах гэх зэрэг гэмт хэрэгт торгуулийн ял оноохгүй болсон” гэдэг хариултыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өгсөн.

   Түүнчлэн гишүүдийн лавласны дагуу улс төрд нөлөө бүхий этгээдүүд авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон тохиолдолд Эрүүгийн хуулиар зөвхөн хорих ял оноох зохицуулалттай болж байгааг хариулсан. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийг хураахтай холбоотой зохицуулалтын талаар Ж.Сүхбаатар гишүүн тодруулж асуулаа. Ажлын хэсгийн гишүүн, Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Батсүрэн хариулахдаа “Гэмт хэрэг үйлдсэн хүний гэмт хэргийн замаар олсон орлого, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан хэрэгслийг хурааж улсын төсөвт шилжүүлдэг хуулийн зохицуулалт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5-д байдаг.

Төслийн хүрээнд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан эсэхээс үл хамааран гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг шүүхийн шийдвэрээр хурааж улсын орлого болгох өөрчлөлтийг хийх юм. Мөн төр, нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж байгаа тохиолдолд прокурор одоо энэ хөрөнгийг хураах, хохирлыг нөхөн төлүүлэх иргэний нэхэмжлэл гаргахаар, нэхэмжлэлийг нь эрүүгийн хэрэгтэй нь хамтруулан шийдвэрлэх нэмэлт заалтууд төсөлд тусгагдсан” гэв.

Эрүүгийн хуулийн 22.1 буюу эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүнээс торгох ялыг хассан талаарх тайлбарыг Х.Баделхан гишүүний асуултад Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга хариулт өгсөн. Энэ төрлийн гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн дээр зөвхөн зорчих эрхийг хязгаарлах болон 1-5 жилийн хорих ял оногдуулахаар төсөлд тусгажээ. Ийм зүйлчлэл нь төрийн албаны дунд шатны албан тушаалтнууд гол төлөв хамаатай, харин энэ төрлийн гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдал буюу төр, нийтэд их хэмжээний хохирол учруулах юм бол зөвхөн хорих ял оногдуулахаар хуулийг өөрчлөхөөр төсөлд тусгаад байгаа гэв. Мөн авлига, албан тушаалын гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээдүүд үйлдэх юм бол 5-12 жилийн хорих ял оногдуулах нь зүйтэй хэмээн үзэж, төсөлд холбогдох зохицуулалтыг тусгаад байгаа аж.

Улсын Их Хурлын гишүүн Б.Энхбаяр авлигын гэмт хэрэгтэй тэмцэж буй Засгийн газрын санаачилгыг дэмжиж буйгаа илэрхийлсэн. Эрүүгийн хууль дахь энэ төрлийн гэмт хэрэгт оногдуулах ялыг чангатгах нь авлигын гэмт хэргийн эсрэг хийж буй тэмцлийн нэг л хэлбэр, үүнтэй зэрэгцүүлэн илрүүлдэг, шалгадаг, хянадаг, ялладаг байгууллагууд болон шүүхийн системийг боловсронгуй болгох, хараат бусаар ажиллах чадамжтай тогтолцоог бүрдүүлэх нь чухал гэдэг саналыг хэлж, Засгийн газар энэ чиглэлээр санаачилгатай ажиллахыг хүсэээ. Авлига, албан тушаалын гэмт хэргийг илрүүлдэг нэг хэлбэр бол авлига өгснөө сайн дураар илчилсэн тохиолдолд эрүүгийн хариуцлагаас чөлөөлдөг зохицуулалт юм. Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэдэг болсон 2017 оноос хойш авлига, албан тушаалын гэмт хэргийн илрүүлэлт, авлига, албан тушаалын гэмт хэргээс учирсан, хохирлын барагдуулалт, зөрчигдсөн эрхийг сэргээх тал дээр гарсан өөрчлөлтийн талаарх мэдээллийг Б.Энхбаяр гишүүн тодруулсан. 2017 оноос өмнө АТГ жилд дунджаар 2-4 хэрэг шийдэж байсан, 2017 оны долдугаар сарын 1-ний өдрөөс Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлснээс хойш жилд дунджаар 63 хэрэг шийддэг болсон гэх тоон мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийн сайд өгөв. 2020 онд 114 хэрэг, 2021 онд 161 авлига албан тушаалын гэмт хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг дуусгаж, прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Б.Энхбаяр гишүүн, хялбаршуулсан журмаар хэрэг маргааныг хянан шийдвэрлэх зохицуулалтыг Эрүүгийн хуулиас хасчихвал энэ төрлийн томоохон гэмт хэрэг илрэхгүй, гэмт хэрэгтнүүд ял шийтгэл хүлээхгүй болох сөрөг үр дагавар үүсэх вий гэдэг болгоомжлол төрж байгаагаа хэлж байсан.

   М.Оюунчимэг гишүүн авлигатай тэмцэх хамгийн оновчтой бодлогын талаар тодруулсан. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт оногдуулах ялын бодлогыг чангатгаж байгаа нь Монгол Улсын төр, Засгийн газар энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх хүсэл эрмэлзэлийн илрэл, хамгийн гол нь эдийн засгаа тэлэх, өргөжүүлэх нь чухал үр нөлөөтэй байдаг гэдэг хариултыг ажлын хэсгээс өгсөн.

   Ийнхүү гишүүд төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг, Д.Тогтохсүрэн, Л.Мөнхбаатар, С.Ганбаатар, Ш.Раднаасэд, Б.Энхбаяр нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн. Дараа нь санал хураалт явуулахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 74.4 хувь буюу Улсын Их Хурлын 32 гишүүн дэмжив. Иймд Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Говьсүмбэр аймагт 640 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орлоо

    Говьсүмбэр аймагт 640 хүүхдийн сургууль, 150 хүүхдийн ортой цэцэрлэг ашиглалтад орлоо