Б.Баярдаваа: Төсвийн зардлын өсөлт мөнгөний бодлогын нөлөөг сулруулах эрсдэлтэй

Б.Баярдаваа: Төсвийн зардлын өсөлт мөнгөний бодлогын нөлөөг сулруулах эрсдэлтэй

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваатай ярилцлаа.

-Өнгөрсөн сард УИХ 2023 оны төсвийг хэлэлцэж баталлаа. Гадаад, дотоод хүчин зүйлээс шалтгаалж эдийн засаг амаргүй байх хандлагатай байгаа ирэх оны хувьд төсвийн бодлого нь Монголбанкнаас боловсруулсан мөнгөний бодлоготой хэр уялдаатай батлагдаж чадсан гэж үзэж байна вэ. Тодруулбал, эдийн засгийг тогтворжуулахад төсвийн бодлого чухал үүрэг гүйцэтгэнгээ мөнгөний бодлогод дэмжлэг болж чадах уу?

Ирэх оны батлагдсан дүнгээр төсвийн зардал 20.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 38 хувьд хүрэхээр байна. Төсвийн зардлын өсөлт нь мөнгөний бодлогын төлөв хатуурч буй үед дотоод эрэлтийг дэмжиж, импортыг урамшуулж, ханшийн дарамтыг нэмэгдүүлж, гадаад төлбөрийн чадварыг бууруулах, инфляцыг өдөөх, мөнгөний бодлогын нөлөөг сулруулах эрсдэлтэй гэж харж байна.

-Асуудлын шалтгаан нь манай эдийн засаг цар тахлын сөрөг цохилтоос гарч амжаагүй байхад жил хагасын өмнөөс БНХАУ-ын “Тэг-Ковид” бодлого болон энэ оны эхнээс геополитикийн хурцадмал нөхцөл байдлаас үүдсэн нөлөөнд өртсөн. Үр дагавар нь валютын урсгалд цэвэр дүнгээрээ доголдол үүсч, улмаар дотоод идэвхжлийн валютын эрэлтийг хангахад хүндрэл учирч байна. Өөрөөр хэлбэл, төлбөрийн тэнцлийн хүндрэл үүссэн. Гэтэл хүндрэлийн шалтгаан нь шийдэгдээгүй байгаа үед гадаад тэнцэлтэйгээ уялдсан байдлаар дотоод идэвхжилээ тохируулах хэрэгтэй. Ирэх оны батлагдсан дүнгээр төсвийн зардал 20.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 38 хувьд хүрэхээр байна. Төсвийн зардлын өсөлт нь мөнгөний бодлогын төлөв хатуурч буй үед дотоод эрэлтийг дэмжиж, импортыг урамшуулж, ханшийн дарамтыг нэмэгдүүлж, гадаад төлбөрийн чадварыг бууруулах, инфляцыг өдөөх, мөнгөний бодлогын нөлөөг сулруулах эрсдэлтэй гэж харж байна. Үүний зэрэгцээ төсвийн тэнцвэржүүлсэн орлого 19 их наяд төгрөг буюу ДНБ-ий 35 орчим хувь гэдэг бол гадаад орчин муудаж байгаа үед эрсдэлтэй. Хэрэв төсвийн орлого батлагдсан дүнгээс дутвал төсвийн алдагдал хүлээлтээс өндөр гарах, түүнтэй холбоотой алдагдлыг санхүүжүүлэх эх үүсвэрийн асуудал үүсч болзошгүй. Энэ нь бизнест шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрт сөргөөр нөлөөлнө.

-Монгол Улсын ГВАН буурсан энэ үед гадаад валютын гадагшаа чиглэх урсгалийг бууруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтыг дэмжих нь нэн чухал болж байна. Үүнд онцгой анхаарч энэ талаар мөнгөний бодлогод тусгасан гэж ойлгож байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?

-Ирэх онд эдийн засагт үүсч болзошгүй гол эрсдэлүүдээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн төсөв, мөнгө, санхүүгийн бодлогуудын зорилтыг ирэх оны мөнгөний бодлогын үндсэн чиглэлд тодорхойлж, Засгийн газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран хэрэгжүүлэхээр тусгасан. Эдгээрээс нэн чухал зорилт болох гадаад төлбөрийн чадвараа нэмэгдүүлэх чиглэлээр үндсэндээ 3 зорилт тодорхойлж, тусгасан. Үүнд богино хугацаандаа хэрэгжүүлэх боломжтой гарах урсгалыг бууруулах чиглэлд бодлогыг хатууруулах, орох урсгалыг нэмэгдүүлэхээс гадна дунд хугацаанд уул уурхайн бус экспортын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлэхээр тусгасан. Түүнчлэн, гадаад санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхэд бодлого боловсруулагчид анхаарч энэ чиглэлд хувийн секторыг дэмжих, олон улсын байгууллагуудтай хамтран ажиллах шаардлагатай. Энэ чиглэлээр яриа хэлэлцээрүүд олон улсын байгууллагуудтай эхэлсэн байна.

-Оны өдий үед ихэнх хувийн хэвшил ирэх оны бизнес төлөвлөгөөг гаргаж байгаа. Тэдний хувьд нэг анхаарах чухал асуудал нь ирэх оны бодлогын хүү болж байгаа болов уу. Цаашид бодлогын хүүг нэмэх төсөөлөл хэр их байна вэ? Мөнгөний бодлогыг хатууруулахгүйгээр бусад бодлогын ямар тохиргоо, зохион байгуулалтыг хийх вэ?

-Мөнгөний бодлого нь дангаар эдийн засгийг тогтворжуулах бололцоогүй бөгөөд ингэх гэж оролдвол хувийн секторт их дарамттай байх болно. Мөнгөний бодлогын санал нь инфляц, эдийн засгийн өсөлтийн төлвийг харгалзан шийдвэр гаргадаг. Манай эдийн засгийн идэвхжилд гадаад, дотоод орчны төлөв, цаашид үүсэж болзошгүй нөхцөл байдал, тухайлбал, банк санхүүгийн төлөв, төсвийн бодлого, экспорт, импортийн эрэлт болон үнэ, гадаад хүү гэх мэт хүчин зүйлсийг харгалзан үздэг. Сүүлийн үед олон улсын харилцааны нөхцөл байдал маш том харгалзан үзэх хүчин зүйл болж байна. Бараа, бүтээгдэхүүний нийлүүлэлт болон импортын шалтгаанаар өссөн инфляцтай мөнгөний бодлогын хүүг өсгөж тэмцэх нь угтаа эдийн засгийн өсөлтийг бууруулах сөрөг нөлөөтэй гэдгийг бид бүгд мэдэж байгаа. Гэхдээ үнийн өсөлт олон бараа, бүтээгдэхүүнийг хамарч, эрчимжих эрсдэл байгаа учраас түүнийг дунд хугацаанд ужгируулахгүй байх зорилгоор бодлогыг чангаруулахаас өөр сонголт бидэнд үлдээгүй. Монголбанкны төсөөллөөр инфляц ирэх онд нэг оронтой тоонд орох хүлээлт байгаа боловч энэ нь зорилтоос өндөр юм. Мөн гадаад хүү өсөж, төлбөрийн тэнцлийн алдагдал тэлж, төсвийн зардал өндөр байгаа одоогийн нөхцөлд инфляцын хүлээлтийг тогтворжуулах, төгрөгийн өгөөжийг хамгаалах шаардлага хэвээр байна. Нөгөө талаас, зээл, санхүүжилтийн нөхцлүүд хурдтай чангарах нь бизнес эрхлэгчдийн өрийн дарамтыг нэмэгдүүлж, зээл, санхүүжилт татах боломжийг хязгаарлах, улмаар эдийн засгийн үйл ажиллагааг хумьж, өсөлтийг улам муутгах эрсдэлтэйг байнга харгалзан үзэж байна.

-Харин иргэдийн хувьд инфляцын өндөр түвшин хамгийн тулгамдсан асуудал болж байна. Аравдугаар сарын байдлаар инфляц улсын хэмжээнд 14.5 хувь байна. 2023 онд инфляцыг Монголбанкнаас дэвшүүлсэн зорилтот түвшинд (6+/-2) хүргэхэд ямар эрсдэл (гадаад болон дотоод) хамгийн их саад болно гэж үзэж байна вэ?

Ирэх оны сүүл, 2024 оны эхээр инфляц төв банкны зорилтын интервалд хүрч буурах хүлээлт байгаа хэдий ч үүнд дээр дурьдсан хүчин зүйлүүд болох мөнгөний бодлогын үр нөлөө, тээвэр, түүний зардал, нийлүүлэлтийн хангамж, шатахууны үнэ, цалингийн өсөлт, төсвийн зардал, валютын ханш зэрэг олон хүчин зүйлээс хамаарна.

-Инфляц бол бодит орлогыг бууруулдаг, бизнесийн идэвхжилийг сулруулдаг. Үнийн өсөлт дэлхийн нийтийг хамарч, олон оронд сүүлийн хэдэн 10 жилд ажиглагдаагүй өндөр инфляц бий болж байна. Энэ нөхцөл байдал манай улсад ч илэрч инфляц зорилтыг даваад байна. Үндэсний статистикийн хорооны мэдээллээр инфляц сүүлийн саруудад инфляц буурах трендтэй болж, 13% болсон боловч 10-11-р сарын гурилын үнийн өсөлтөөс шалтгаалан 14.5%-д хүрч эргэн өссөн. Гэхдээ энэ нь 6-р сарын байдлаарх оргил үеэс 2.4 нэгжээр буурсан үзүүлэлт юм. Цаашид цахилгааны үнийн чөлөөлөлт ч инфляцад нөлөөлөхөөр байна. Манай улсын нийт инфляцын талаас илүү хэсгийг тээврийн зардал, тээврийн саатал, нийлүүлэлт доголдол, импортын барааний үнийн өсөлт зэрэг хүчин зүйлсийн шууд нөлөө бүрдүүлж байгаа тул худалдааны түнш орнуудын инфляц буурах нь маш чухал. Сүүлийн улирлын байдлаар зарим эдийн засгуудад инфяц буурах, тээврийн зардал буурах, тээврийн доголдол багасах зэрэг шинж тэмдэг илэрч байгаа нь инфляцыг бууруулах хатуу бодлогод дэмжлэг болохоор байна. Улмаар ирэх оны сүүл, 2024 оны эхээр инфляц төв банкны зорилтын интервалд хүрч буурах хүлээлт байгаа хэдий ч үүнд дээр дурьдсан хүчин зүйлүүд болох мөнгөний бодлогын үр нөлөө, тээвэр, түүний зардал, нийлүүлэлтийн хангамж, шатахууны үнэ, цалингийн өсөлт, төсвийн зардал, валютын ханш зэрэг олон хүчин зүйлээс хамаарна.

-Нүүрсний экспортын хэмжээ сүүлийн хоёр сард нэмэгдсэн, БНХАУ-д тэг ковид бодлогын эсрэг тэмцэл гарч эхэлсэн зэрэг шинэ мэдээлэл сүүлийн үед гарлаа. Энэ бүхэн удахгүй болох Монголбанкны мөнгөний бодлогын хурлаас гарах шийдвэрт ямар нөлөө үзүүлж болох вэ?

-Энэ оны эхний хагаст зогсонги байсан нүүрсний экспорт 7-р сараас эрчимжиж, оны эхний 11 сарын байдлаар 27 сая тонн нүүрс экспортлоод байна. Мэдээж нүүрсний экспортын хэмжээ сайн байгаа нь валютын орох урсгалд томоохон дэмжлэг болж байгаа хэдий ч урсгал тэнцлийн алдагдлыг нөхөхөд хангалтгүй хэвээр байна. Мөн нүүрсний орлого бодитоор хэр хэмжээнд орж ирж байна вэ гэдэг нь чухал асуудал юм. Гаалийн мэдээ болон төлбөрийн тэнцлийн мэдээллийн хоорондын зөрүү 2 тэрбум орчим ам.доллар байна. Өөрөөр хэлбэл, дотоод эдийн засагт хэрэглэгдэх ийм хэмжээний валют, нүүрсний орлого замын дундаас өөр зүйлд зарцуулагдаж байгаа нь эдийн засагт, валютын ханшид савлагаа үүсэх шалтгаан болж байна. Хэдийгээр, БНХАУ-д “Тэг-Ковид” бодлогыг сулруулж эхлэх хүлээлт байгаа боловч тус улсад ковидын тохиолдол огцом нэмэгдэж, эрүүл мэндийн салбарын хүчин чадлын асуудал томоохон сорилт болохоор байна.  Эдгээрийг харгалзан олон улсын шинжээчид “Тэг-Ковид” бодлогод ойрын хугацаанд гэнэтийн өөрчлөлт орохгүй гэж таамаглаж байна. Товчхондоо манай улсын төлбөрийн тэнцлийн хувьд ч, урд хөршийн “Тэг-Ковид” бодлогын хувьд ч ойрын хугацаанд томоохон тохируулга хийгдэхээргүй байгаа учраас энэ сарын Мөнгөний бодлогын хорооны шийдвэрт эдгээр хүчин зүйлс төдийлөн нөлөөлөхгүй болов уу гэж харж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

    Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

    Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

    Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

    Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

    Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

    Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгарууллаа

    Нийслэлийн шилдэг хүүхдүүдийг шалгарууллаа