Зам, тээврийн хөгжлийн яам 2022 оны ажлаа дүгнэлээ

Зам, тээврийн хөгжлийн яам 2022 оны ажлаа дүгнэлээ

   Зам, тээврийн хөгжлийн яамны 2022 онд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх тайлангийн хурал өчигдөр /2022.12.28/ болжээ.

Хурлыг нээж Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт “Зам, тээврийн салбар бол Монгол Улсын эдийн засгийн хөгжлийн “лугших судас” нь  билээ. 2022 онд бид салбартаа олон ажлыг хийж бүтээсэн.

Авто замын салбарт шинээр 483 км авто зам, 500 метр гүүр ашиглалтад орууллаа. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд хатуу хучилттай авто замын нийт урт 7.833 км болоод байна. Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.1 км авто замын 1 урсгал 2 эгнээ замын хөдөлгөөнийг бүрэн нээсэн. 2023 онд үлдсэн 1 урсгал 2 эгнээ замын барилгын ажлыг дуусгаснаар Улаанбаатар-Дархан чиглэлийн 2 урсгал 4 эгнээ нэгдүгээр зэрэглэлийн зам бүрэн ашиглалтад орно. Монгол Улсыг урд хойд хөрш, Ази Европтой холбосон авто замын 2 дахь коридор нээгдсэн. Баруун босоо тэнхлэгийн АН-4 745 км авто зам ийнхүү бүрэн ашиглалтад орсноор манай улс Азийн авто замын сүлжээнд холбогдсон 2 коридортой боллоо.

Автотээврээр 2022 онд 28.39 сая тонн ачаа тээвэрлэж өмнөх оны мөн үеэс тээвэрлэсэн ачаа 11.98 сая тонн буюу +72%-иар өссөн байна. Мэргэшсэн жолоочийн үнэмлэх сунгалтын шалгалтыг цахимаар авдаг болгож, экспортын тээврийн хэрэгслийн оношилгоог газар дээр нь зохион байгуулдаг болгон хэвшүүлжээ.

Агаарын тээврийн салбарт хямд тийз-хүртээмжтэй нислэг гэсэн зарчимтай ажиллаж байгааг дуулгахад таатай байна.  Монгол Улс 2022 онд шинээр 13 агаарын хөлөг хүлээн авснаар нийт 51 агаарын хөлөгтэй болсон. Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг эцэслэн тохиролцож, АНУ уруу анх удаа шууд нислэгтэй болох боломжтой бүрдсэн. Монгол болон Туркийн агаарын тээвэрлэгч нар Улаанбаатар-Истанбул чиглэлд 7 хоногт 34 удаа нисэх, МИАТ ТӨХК, Туркиш Эйрлайнс компанитай Code-Share буюу аяллын дугаар  хамтран эзэмших гэрээ байгуулж, Европ, Хойд Америк, Ойрхи Дорнодын 16 чиглэлд хямд тарифаар хурдан нисэх боломжтой боллоо.

Мөн Монгол Улс БНСУ-ын хооронд 7 хоногт 70 хүртэл нислэг үйлдэх эрх зүйн орчныг бүрдүүлж, агаарын харилцааны хэлэлцээрийг шинэчилж, Монгол Японы хооронд 7 хоногт 62 удаагийн нислэг үйлдэх давтамжийг хоёр улсын Засгийн газар тохироод байна.

Төмөр замын салбарт Зүүнбаян-Ханги, Тавантолгой-Гашуунсухайт, Тавантолгой–Зүүнбаян чиглэлийн 876.4 км төмөр замын бүтээн байгуулалтын барилгын ажил дуусаж, төмөр замаар хийх экспортын хоёр болон гурав дахь гарцтай болов.

Мөн Замын-Үүд - Эрээн өртөө хоорондын галт тэрэг солилцоо хоногт 6 хүртлээ буураад байсныг 2022 онд 16 хүргэж улмаар дунджаар 14 галт тэрэг солилцож,  Тяньжинд хуримтлагдсан 5780 чингэлгийг 1300 болгон бууруулж, хэвийн түвшинд нь хүргэж чадсан.

Улаанбаатар төмөр замаар тээвэрлэгдэж байгаа импортын чингэлэгтэй ачаа өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад 178 хувиар өсөж, чингэлгийн хуримтлалыг 64.5 %-аар бууруулаад байна. Мөн түүхэндээ анх удаа Эрээн өртөөнд 17 галт тэрэгний цувааг хүлээлгэн өглөө. Цаашид Замын-Үүд-Эрээн өртөө хоорондын галт тэрэг солилцоог хоногт 18-аас 20 хүргэхээр ажиллаж байна. Мөн вагон хуваарилалтыг олон нийтэд ил тод, цахим системд шилжүүлж төмөр замын экспортын ачааны тарифыг 15-аас 20 хувиар нэмэгдүүллээ. Үүний  үр дүнд УБТЗ олон жил хуримтлагдсан алдагдлаа нөхөх, үйлчилгээгээ чанаржуулах, эхний ээлжинд 280 км хос төмөр замтай болох, Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замыг өргөтгөн шинэчлэх, урсгал зардлаа бууруулах замаар 16 мянган төмөр замчдынхаа цалин хөлсийг нэмэгдүүлж, нийгмийн хамгааллыг сайжруулах эдийн засгийн боломж бололцоо бүрдэж байна.  

Авлигаас ангид шилэн, ард түмэндээ ойр цахим яам болох зорилт дэвшүүлсний хүрээнд 2022 онд салбарын 64 үйлчилгээг цахимжуулж, E-Mongolia цахим үйлчилгээний портал дээр 24 үйлчилгээг оруулж, “Зам, тээврийн салбарын нэгдсэн платформ"-ыг хөгжүүлж байна. Ингэснээр олон нийт салбарын мэдээллийг шуурхай, ил тод авах боломж бүрдэн, мэдээлэл цуглуулах, түгээх хугацаа багасаж, хэвлэлт, шуудан шатахууны зардал хэмнэгдэж байна. Бид 2023 ондоо энэхүү гаргасан амжилтаа бататгаж, илүү олон бүтээн байгуулалтыг хийж бүтээнэ гэдэгт итгэлтэй байна. Та бүхэндээ шинэ оны баярын мэнд хүргэе” хэмээн хэллээ.

Тайлангийн хурлын төгсгөлд зам, тээврийн салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, эрхэлсэн ажилдаа амжилт гаргасан албан хаагчдаа шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн С.Эрдэнэчимэг, Хөдөлмөрийн хүндэт медалиар хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын мэргэжилтэн Д. Батхүүг,

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалаар “Автотээврийн тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Т.Батцэцэг,

Зам, тээврийн хөгжлийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Д.Бодьсайхан, Төрийн захиргааны удирдлагын газрын мэргэжилтэн Д.Оюунсүрэн, Төрийн захиргааны удирдлагын газрын Бичиг хэргийн эрхлэгч Б. Чанцалдулам,

Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 457 дугаар тогтоолоор “Төрийн албаны тэргүүний ажилтан” цол, тэмдгээр Санхүүгийн тайлангийн нэгтгэл хариуцсан ахлах шинжээч бөгөөд Сайдын багцын ерөнхий нягтлан Г.Алтангэрэл,

Сангийн сайдын тушаалаар “Санхүү-банкны тэргүүний ажилтан” цол тэмдгээр, бичиг хэргийн ажилтан Ш. Даваацэрэн, Бодлого, төлөвлөлтийн газрын мэргэжилтэн Б.Өлзийжаргал,

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Улсын хяналтын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын шинжээч Ц.Батжаргалыг,

Зам, тээврийн салбарын үйл ажиллагааг сайжруулах шинэ санал санаачилга гаргаж “Шилэн төр” төслөөр оролцож “Сарын шилдэг ажилтан”-аар Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Д.Бодьсайхан, Зам, тээврийн хөгжлийн яамны шилдэг ажилтнаар Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн шинжээч Ц.Баяржаргал, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Б. Хулан, Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн П. Насанжаргал, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн мэргэжилтэн Ц.Хосгэрэл, Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д. Бямбасүрэн,

Зам, тээврийн хөгжлийн сайдын нэрэмжит шагналаар Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Ууганбаяр, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн С.Мөнхбаяр, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Б.Мөнхбаяр, Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Э.Мөнхнасан, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн шинжээч Т.Мягмарсүрэн нарыг тус тус шагналаа.

Монгол Улсын Шадар сайдын тушаалаар “Улсын хяналтын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын шинжээч Ц.Батжаргалыг,

Зам, тээврийн салбарын үйл ажиллагааг сайжруулах шинэ санал санаачилга гаргаж “Шилэн төр” төслөөр оролцож “Сарын шилдэг ажилтан”-аар Бодлого, төлөвлөлтийн газрын шинжээч Д.Бодьсайхан, Зам, тээврийн хөгжлийн яамны шилдэг ажилтнаар Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн шинжээч Ц.Баяржаргал, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын шинжээч Б. Хулан, Төрийн захиргааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн П. Насанжаргал, Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Замын ашиглалт, засварын хэлтсийн мэргэжилтэн Ц.Хосгэрэл, Иргэний нисэхийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Д. Бямбасүрэн,

Зам, тээврийн хөгжлийн сайдын нэрэмжит шагналаар Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Б.Ууганбаяр, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн С.Мөнхбаяр, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн Б.Мөнхбаяр, Бодлого, төлөвлөлтийн газрын ахлах шинжээч Э.Мөнхнасан, Автотээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Тээвэр зохион байгуулалтын хэлтсийн шинжээч Т.Мягмарсүрэн нарыг тус тус шагналаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    ХӨСҮТ 2022 оны үйл ажиллагааны ТАЙЛАНГИЙН ХУРЛАА хийж, шилдгүүдээ тодрууллаа

    ХӨСҮТ 2022 оны үйл ажиллагааны ТАЙЛАНГИЙН ХУРЛАА хийж, шилдгүүдээ тодрууллаа