БНХАУ хилээ ням гаригт нээнэ

БНХАУ хилээ ням гаригт нээнэ

    БНХАУ Ковид-19 цар тахалтай тэмцэх хорио цээрийн дэглэмээ шат дараатай бууруулж, 2023 оны нэгдүгээр сарын 8-ны өдрөөс эхлэн хуурай замын хилийн боомтоор олон улсын зорчигч тээврийн хөдөлгөөнийг сэргээхээр болсон. Сүүлийн гурван жилийн хугацаанд зогсоод байсан Монгол, Хятадын хооронд иргэдийн харилцан зорчих хөдөлгөөнийг эхний ээлжинд Замын-Үүд-Эрээний автозамын боомтын үйл ажиллагаагаар эхлүүлж байгаа бөгөөд зорчигч тээврийн хөдөлгөөн 1 дүгээр сарын 8-ны ням гарагт 08:00 цагт эхлэх юм.

Зорчигч тээвэр:

БНХАУ-д зорчих иргэдийг БНХАУ-ын талаас доорх нөхцлийг үндэслэн нэвтрүүлнэ. Үүнд:

-Зорчихоосоо 48 цагийн өмнө ковидын ПСР шинжилгээ өгч, сөрөг хариу авсан байх ёстой. ПСР шинжилгээний хариу эерэг гарсан болон халуурах шинж тэмдэг илэрсэн бол хилээр нэвтрүүлэхгүй.

-Хятадын гаалийн аппликэйшнийг ухаалаг утсаараа англи, хятад хэлээр эсвэл цаасан хэлбэрээр монгол хэлээр урьдчилан бөглөсөн байна.

Эхний үед 300 зорчигчдыг автобусаар хилээр нэвтрүүлэх ба цаашид иргэдийн тоог 500, 1000 гэх мэт байдлаар нэмэгдүүлнэ.

Эрээн хотод зорчих иргэдийг хүлээн авах 22 зочид буудлын нэрс, үнийн саналыг хятадын талаас өгсөн.

Түүнчлэн нэгдүгээр сарын 8-ны өдрөөс 8 хүнээс доош суудалтай 20 ширхэг тээврийн хэрэгслийг хилээр нэвтрүүлэх бөгөөд тоог цаашид нэмэгдүүлнэ. Тээврийн хэрэгслийн хувьд хятад талын түншээрээ дамжуулан тээврийн хэрэгслийн жолооч болон тээврийн хэрэгслийн мэдээллийг Хятадын Гаальд урьдчилан бүртгүүлж, Худалдааны товчооноос баталгаа гаргуулсан байна.

Тээврийн хэрэгсэлд тавигдах Хятад улсын тээврийн хэрэгслийн стандарт, байгаль орчны шаардлагыг хангасан байх зэрэг шаардлагыг хангасан байх ёстой. 

Тодруулж хэлэхэд хуучин загварын УАЗ469 автомашин нь техникийн болон зорчигч тээврийн аюулгүй байдал, Хятадын тээврийн хэрэгслийн стандартыг хангахгүй учраас хил хоорондын тээврийн хэрэгсэл болгон ашиглагдахгүй.

БНХАУ-аас Монгол Улсад зорчих иргэдийн хувьд Монгол Улсад эдүгээ хүчин төгөлдөр мөрдөгдөж буй журмын дагуу нэвтрүүлнэ. Гадаад улсаас Монгол Улсад зорчиж буй гадаадын иргэд эрүүл мэндийн асуумжийг бөглөж нэвтэрнэ.

Ачаа тээвэр

Эхний үед монголын талаас өдөрт тэвштэй болон тавцант чиргүүлтэй 100 ачааны тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Тээврийн хэрэгслийн тоог аажмаар нэмэгдүүлнэ. Ачааны тээврийн хэрэгсэл цар тахлын өмнөх үетэй адил байдлаар хятадын талд орж ачааг чингэлэгтэй болон задгайгаар ачиж болно. Тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын холбогдох хууль дүрмийн шаардлагыг хангасан байх бөгөөд Хятад Улсын замын хөдөлгөөний дүрмийг баримтлан, ачааг хэтрүүлэн ачихыг хориглох, зөвхөн тухайн тээврийн хэрэгслийн үйлдвэрээс гарахдаа заагдсан хэмжээнд ачихыг зөвшөөрнө.

Тээврийн хэрэгслийн мэдээллийг урьдчилан Хятадын гаалийн байгууллагад бүртгүүлсэн байх, чингэснээр хилээр нэвтрүүлэх цагийг хэмнэнэ. Ингэснээр цаашид өдөрт хилээр нэвтрэх ачааны машины тоог нэмэгдүүлэх боломжтой.

Хятадын талын олон улсын тээврийн эрхтэй 30 ачааны тээврийн хэрэгсэл хилийн тээвэрт мөн оролцоно.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлэглэлүүдийн ШАХАЛТАД орж эхэлжээ 

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүлэглэлүүдийн ШАХАЛТАД орж эхэлжээ