Зам тээврийн яамны ажилгүй албатууд хариуцлагаас дэндүү удаан зугтлаа

Зам тээврийн яамны ажилгүй албатууд хариуцлагаас дэндүү удаан зугтлаа

-Тяньжинаас татан авсан гэх чингэлэгүүдийн ихэнх нь Монголоор дайран Орост хүрч байгаа-

Тяньжинд гацсан чингэлэг, Эрээнд бөөгнөрсөн бараа бүгд тээврийн асуудал хариуцсан байгууллага ажлаа хийгээгүйгээс болсон гэж ойлгож болно. Зам, тээврийн хөгжлийн яам нөхцөл байдал ингэтлээ хүндэртэл юу хийж байв. 
Дэлхий нийт хоёр дахь жилдээ шинэ төрлийн цар тахалтай тэмцэж байна. Монголчуудын хувьд эхний жилийг цар тахлыг дотооддоо алдалгүй, нэгэнт ирэх нь тодорхой байсан бэрхшээлийг гэтлэх бэлтгэлээ базааж өнгөрүүлсэн. Тэгвэл цар тахлыг дотооддоо алдсан хоёр дахь жил төрийн зарим яам, агентлагуудыг ажил хийдэг эсэхэд дүн тавьж орхилоо. Тухайлбал, Зам, тээврийн хөгжлийн яам хүлээсэн үүргээ дэндүү муу гүйцэтгэсэн байгууллагаар тодроод байгаа.

Иргэд энэ он гарсаар орон сууц, автомашин, хүнсний бүтээгдэхүүнээс эхлээд бүхий л үнэ өсөөд байгааг гайхширах болсон. Тэр болгоныг “тээвэр саатсан” гэдэг ганцхан хариулт дагаж байгаа. Өнөөдөр авто тээврийн хамгийн том боомт болох Замын-Үүдээр өдөрт 20-хон машин орж байгаа бол Тяньжинд Монголыг чиглэсэн 3000 чингэлэг гацаад байгаа. Цар тахлын хурдацтай дэгдэлттэй хамт шил шилээ даран илэрсэн эдгээр  асуудал олны шүүмжлэлийг дагуулахад Зам, тээврийн хөгжлийн яамныхан бүх бурууг өөрсдөөсөө холдуулсан бөгөөд ачаалал огцом нэмэгдсэн гээд л ам таглачихсан. Бас Гадаад харилцааны яам, бүр хил гаалийнханд буруугаа тохохыг оролдсон. Уг нь Монгол-Хятад хоёрын хооронд тээвэрлэгдэж буй нэг кг ачаа ч салбарын яамны эрхлэх асуудлын хүрээнд багтдаг баймаар. Гэтэл тэд энгийн цагт зөвшөөрлийг нь зарж чаддаг шигээ хэцүү үед тээврээ зохицуулж чаддаггүй аж. Үндсэндээ цар тахлын нөлөөллийг буруулах бэлтгэл ажил гэж юу ч хийгээгүй гэдгээ ингэж харуулсан. Бэлтгэлгүй байсан учраас аль нэг газар ачаалал үүсэхэд, эсвэл түр зогсолт хийхэд Монголынхоо гадаад худалдааг гацаачихаж байгаа юм.

Анх Тяньжинд чингэлэг бөөгнөрч эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл бараг хагас жил өнгөрчээ. Тэр цагаас хойш нэг чингэлэгийн тээврийн үнэ дотор нь байгаа барааныхаа өртгөөс давж өссөн байна. Хэдийгээр Зам, тээврийн яамныхан шуурхай ажилласан, Монголд ирэх чингэлэгийг Тяньжинаас Эрээн рүү шуурхай тээвэрлэж эхэлсэн гэдэг мэдээлэл өгч байгаа ч үр дүн нь огт гараагүй гэдгийг бизнес эрхлэгчид гэрчилж байгаа. Хэдхэн хоногийн Хятадын Тяньжин боомтод гацсан чингэлэгүүдийн 60 хувийг татан авлаа гэсэн боловч тэдгээрийн ихэнх нь Монголоор дайран Орост хүрэх ачаа байжээ.
БНХАУ-ын Тяньжин боомтоор Япон, Солонгос, Турк, Америк зэрэг гуравдагч орноос манай улсад ирдэг ихэнх ачаа дамждаг. Ер нь Монголыг гадаад далайтай холбож буй хамгийн дөт бөгөөд гол гарц гэж ойлгож болно. Энгийн үед тус боомтод ирсэн чингэлэг хамгийн дээд тал нь  5-7 хоноод, Монгол руу ачигддаг байсан. Тэгвэл  цар тахал эхэлсэн цагаас хойш 30,  40, 50 гаруй хонодог болсон. Сүүлдээ таг гацсан. Үүний улмаас аж ахуйн нэгжүүдийн чингэлгийн түрээсийн зардал нэмэгдэх, бараа бүтээгдэхүүний хомсдол үүсэх зэрэг хүндрэл үүссэн юм. Гэтэл энэ асуудлыг анх бизнесийн салбарынхан ярьж эхлэхэд, албаныхан “Төлөвлөгөөний дагуу явж байна. Ачаа бараа ихээр ирж  байгаа учраас төлөвлөгөөний дагуу явахаар чингэлэг үлдээд байх асуудал гараад байгаа” гэсээр таг гацах хүртэл даамжруулсан байдаг. Эрээн-Замын-Үүд боотод үүсээд буй бараа бүтээгдэхүүний түгжрэл иргэдэд үүнээс ч илүү чирэгдэл учруулж, хохирол амсуулж байгаа. Тус боомтоор өдөрт ердөө 20 машин ачаа нэвтрэх болсон. Улмаар тээврийн үнэ аль аль талдаа тэнгэрт хадаж, Эрээн-Замын-Үүдийн тээврийн хөлс өмнө нь 8000 юань байсан бол өдгөө 40-50 мянган юань болж өссөн байна. Мөн Эрээнээс Улаанбаатарт ирэх ачаа тээврийн үнэ 7000 юаниас 60 мянга болж, 9-10 дахин нэмэгдэв.  Гэтэл зам, тээврийн салбарын ажилгүй албатууд өнгөрсөн хугацаанд цар тахлын нөлөөллийг бууруулах ажил хийгээгүйгээ өвчний тархалттай холбон тайлбарлаж гэмээ цайруулж суугаа.

Ийнхүү Монголоос гарах, орох бүхий л тээвэр гацсанаар үнийн өсөлт гэдэг юм. Компаниудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж эхэлсэн. Цаашлаад иргэдийн амьжиргааг дордуулж, нийт эдийн засагт инфляцын халалт үүсэх нөхцөл бүрдүүлчихлээ.


Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 1 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    СБД-ийн МАН-ын хороо дүүргийн эмнэлэгтээ амьсгалын аппарат бэлэглэлээ

    СБД-ийн МАН-ын хороо дүүргийн эмнэлэгтээ амьсгалын аппарат бэлэглэлээ