"Эрдэнэс Тавантолгой" ХК-аас Монгол, Хятад улс хоорондын ачаа тээврийн "С" зөвшөөрлийг хэрхэн олгох талаар мэдээлэл хийлээ.
Энэ үеэр Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат "Энэ оны нэгдүгээр улиралд улсын хэмжээнд шинээр 7800 "C" зөвшөөрөл олгогдоно. Үүний 60 хувь буюу 4680 нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-д ногдож байна. Үүнийг Зам, тээврийн хөгжлийн яам болон АТҮТ-өөс олгож байгаа. Бид хоёрдугаар сарын 1-нд нүүрсээ биржээр арилжаалж, хилийн нөхцөлөөр нээлттэй зарна.
Үүнтэй холбогдуулан тендерт шалгарсан ААН-үүдэд 1,698 "C" зөвшөөрөл олгох юм. Өөрөөр хэлбэл, нийт 4,680 "С" зөвшөөрлөөс 1,698 зөвшөөрлийг нь биржээр арилжаалах нүүрсэнд олгох юм. Үлдсэн 2,982 "C" зөвшөөрлийг худалдан авагчийн авсан буюу одоо Цагаан хад дээр байгаа нүүрсийг хилээр гаргахтай холбогдуулан тээврийн компаниудад олгохоор ажиллаж байна.
Өнөөдрөөс "C" зөвшөөрөл олголтын мэдээллийг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн цахим хуудсанд байршуулж байна. Ингэснээр олон нийт хяналт тавих боломж бүрдэнэ.
"Эрдэнэс Тавантолгой" компанид хүсэлт ирүүлсэн 10,296 компанийн мэдээлэл АТҮТ-ийн тээврийн нэгдсэн системд оржээ. Үүнээс 7,904 ААН тээврийн нэгдсэн системд хүсэлт ирүүлсэн байна. Үүнээс
© 2013-2023. Вэб сайт бүтээсэн: Tsast Solution LLC