С.Чинзориг: Эрх зүйн шинэчлэлийг хийж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарна

С.Чинзориг: Эрх зүйн шинэчлэлийг хийж, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд анхаарна

   Эрүүл мэндийн сайд С.Чинзориг харьяа байгууллагуудын дарга нартай уулзаж, эрүүл мэндийн салбарт Засгийн газрын тавьж буй бодлого зорилтыг хэрэгжүүлэхэд баримталж ажиллах зарчим, тавих шаардлагаа танилцуулж, тодорхой үүрэг даалгавар өглөө.
           Тэрбээр эмч, эмнэлгийн ажилтнууд сүүлийн гурван жилд ковидын халдварын амаргүй хүнд нөхцөлд иргэдийн эрүүл мэндийн  төлөө цаг наргүй ажилласныг онцлоод 2023 онд эрүүл мэндийн салбарын эрх зүйн шинэчлэлийг хийх,  иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарч, хувь хүн өөрийнхөө эрүүл мэндэд анхаарал тавьдаг, эрүүл мэндийн боловсролтой болгоход чиглэсэн үндэсний хэмжээний хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх нь нэн тэргүүний зорилт гэдгийг хэллээ.

13а маягтыг ирэх улирлаас цаасаар шаардахгүй
            Эрүүл мэндийн салбарын стандартуудыг шинэчлэх, эмнэлгийн тусламж  үйлчилгээний стандартыг боловсруулж нэвтрүүлэх зайлшгүй шаардлага байгааг сайд дурдаад энэ чиглэлд тодорхой асуудлуудыг хийж хэрэгжүүлнэ гэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд 2020 онд өөрчлөлт орсон бөгөөд хуулийн гол зарчим эмнэлэг иргэнийг биш иргэн эмнэлгээ сонгон үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх зорилтыг хангах зарим нэг өөрчлөлтийг ч хийх ёстой.  
            “Цахим эрүүл мэнд” хөтөлбөрийг үргэлжлүүлж, төр өөрт байгаа мэдээллийг иргэнээс амаар болон бичгээр шаардахгүй байх зарчим эрүүл мэндийн салбарт ч үйлчлэх ёстой гэж үзэж байгаа. Хамгийн наад зах нь иргэнээс шаарддаг 13А маягтыг цахимжуулж хоёрдугаар улирлаас цаасаар авахгүй болгоно. Үүнтэй холбоотойгоор иргэдийг чирэгдүүлэхгүй, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж буй шат шатны эмнэлгүүдийн ачааллыг нэмэхгүй байх арга замыг тодорхойлоход ажил хариуцаж буй хүмүүсийн санал чухал гэдгийг анхаарууллаа.
Тусгай захиалгат стратегийн бүтээгдэхүүний санал авна
            Эрүүл мэндийн салбар гүйцэтгэлийн санхүүжилтийн тогтолцоонд шилжээд хоёр жил болж буй ч боловсронгуй болгох шаардлага байгаа. Эрүүл мэндийн салбарын   эрх зүйн шинэчлэлийг цогцоор нь хийхгүйгээр зөвхөн санхүүжилтийн тогтолцоог өөрчилсөн нь учир дутагдалтай. Гарааны тэгш бус нөхцөлд хэрэгжихэд хүндрэлтэй байгааг өнгөрсөн хоёр жилийн хугацаа харуулсан. Эрүүл мэндийн салбарын удирдлагуудын хувьд хариуцсан байгууллагадаа санхүүгийн сахилга батыг чанд баримталж өр авлага үүсгэхгүй байхад анхаарах ёстой.
            Монгол Улсад эмчилж оношилж чадахгүй 26 өвчний жагсаалт гаргаж сайдын тушаалаар баталсан хэрнээ гадагшаа эмчилгээнд явахад санхүүгийн дэмжлэг үзүүлдэггүй, эмчлүүлээд ирсэн хойно нь гаргасан зардлын 5.0 хувийг л олгодог зарчмыг халах цаг нь болсон. Үүний тулд улсын болон хувийн томоохон эмнэлгүүдтэй тусгай захиалгат стратегийн бүтээгдэхүүний санал авна. Өөрөөр хэлбэл, дотооддоо оношилж эмчилж чадахгүй байгаа өвчнийг эмчлэх, оношлох арга технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, шаардлагатай тоног төхөөрөмжийг оруулж ирэх, боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарч ажиллана.
            ЭМДС-гаас хөнгөлөлттэй үнээр олгодог эмийн жагсаалтыг шинэчлэх, эмийн чанар, хүртээмжид анхаарч, үнэд хяналт тавих, эмийн нөөц бүрдүүлэх зэрэг олон ажлыг хийх шаардлагатай байгааг онцлоод хариуцсан чиглэл бүртээ санаачлагатай, хариуцлагатай ажиллахыг хүслээ.
            Элдэв шалтгаанаар халаа сэлгээ хийхгүй байхыг анхааруулав
            Эрүүл мэндийн салбарын бас нэг тулгамдсан асуудал нь боловсон хүчний бодлого суларсантай холбоотойгоор хүний нөөцийн хомсдолд орж, чадавхи муудсан. Байгууллагын дарга удирдлагууд  төрийн албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллуулахад анхаарч, хуулийн хариуцлага тооцоогүй, мэргэжлийн ноцтой алдаа гаргаагүй бол халаа сэлгээ хийхгүй байхыг анхаарууллаа.
            Уулзалтын төгсгөлд С.Чинзориг сайд “Эрүүл мэндийн байгууллага, эмнэлгүүд хүн ардад эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлдэг гэдэг утгаараа энд бусдын төлөө өөрийгөө зориулъя гэсэн сэтгэлтэй хүн л ажилладаг гэж би ойлгодог. Тиймээс та бүхнээс хамгийн гол нь ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг байхыг хүсч байна” хэмээгээд эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны ил тод байдлыг дээшлүүлэх, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах, эрүүл мэндийн удирдах, гүйцэтгэх ажилтны ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгах зорилгоор гаргасан Албан даалгаврыг  хэрэгжүүлж, хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авах эсэхээ өнөөдрөөс эхлэн шалгана

    Хүүхдийн мөнгийг үргэлжлүүлэн авах эсэхээ өнөөдрөөс эхлэн шалгана