Хүүхдийн сан хэрх өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжүүлнэ

Хүүхдийн сан хэрх өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжүүлнэ

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Компланыг хүлээж авч уулзлаа.

Сайд ярианыхаа эхэнд НҮБ-ын Хүүхдийн сан Монгол Улсын Засгийн газартай хамтран ажиллаж эхэлсний 60 жилийн ой энэ онд тохиож буйг онцлоод хамтын ажиллагааны нэгэн жарны хугацаанд Хүүхдийн сан Улс орны хөтөлбөрөөрөө дамжуулан Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааг тэр дундаа эрүүл мэндийн салбарын зорилт, арга хэмжээнүүдийг тууштай дэмжиж ирсэнд талархал илэрхийлэв.  

 Тэрбээр НҮБ-ын Хүүхдийн сан өнгөрсөн 60 жилийн хугацаанд эрүүл мэндийн салбарт эх, нярай болон бага насны хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, нярайн эндэгдлийг бууруулах, товлолт вакцины хамрагдалтыг нэмэгдүүлэх, өсвөр насныхны эрүүл мэндийн боловсрол, ариун цэвэр, усан хангамжийг сайжруулах чиглэлээр харамгүй тусалж ирсэн Монгол Улсын хамгийн ойрын түнш гэдгийг тодотгов.
Ковид-19 цар тахлын амаргүй хүнд үед Хүүхдийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийн газрын хамт олны хүчин чармайлтаар 2.5 сая тун пфайзер вакциныг худалдан авч, вакцины хүйтэн хэлхээ тоног төхөөрөмжийг 21 аймаг, нийслэлийн 9 дүүрэгт хангаж, улмаар ХӨСҮТ-ийн дэргэдэх Вакцины төв агуулахын өргөтгөлийг шинээр барьж ашиглалтад оруулсан нь цар тахлыг хохирол багатай даван туулахад томоохон дэмжлэг болсон. Мөн 2021-2022 онд 7.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар коронавируст халдварын эмчилгээнд хэрэглэх хүүхэд, насанд хүрэгчдийн эм, хүчилтөрөгчийн хангамж, эмнэлгийн болон хувийн хамгаалах хэрэгсэл, тоног төхөөрөмжийг нийлүүлсэн зэрэг хамтын ажиллагааны үр дүнгүүдийн талаар дурдаад цаашид Хүүхдийн сантай хамтран ажиллах хүсэлтэй байгаа чиглэлүүдээ танилцуулсан.
Юуны өмнө эрүүл мэндийн салбарын хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход хамтрах, тэр дундаа салбарын суурь хуулийн нэг болох Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг боловсруулж УИХ-аар батлуулахаар ажиллаж байна. Өвчилсөн хойно нь эмчлэх гэхээсээ өвчлөхөөс нь өмнө урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн боловсролтой болгож, амьдралын зөв дадал хэвшилд сургахад чиглэсэн Иргэдийн эрүүл мэндийн боловсрол үндэсний хөтөлбөр боловсруулахаар ажиллаж байгаа бөгөөд хөтөлбөр батлагдвал БШУЯ-тай хамтран  хүүхдэд бага наснаас нь эрүүл мэндийн боловсрол олгох ажлыг хийхэд Хүүхдийн сантай хамтран ажиллах нь үр дүнтэй болно гэж үзэж буйгаа хэллээ.   

Түүнчлэн өсвөр насны хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээлийн хангамжийг нэмэгдүүлэх, агаарын бохирдол, орчны эрүүл ахуйн нөхцөлөөс үүдэлтэй гарч байгаа хүүхдийн өвчлөл, ковидын дараах нөхөн сэргээх чиглэлд судалгаа хийхэд хамтрах, хүүхдийн амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах, хүүхдэд багаас нь шүднйи өвчнөөс хамгаалах дадал хэвшлийг суулгах чиглэлд ч тодорхой зүйлүүдийг үндэсний хэмжээнд хийхэд дэмжлэг хэрэгтэй байгаа.

Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хийж хэрэгжүүлэх сумдын ЭМТ-ийн усан хангамжийг сайжруулж, боловсон ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг энэ онд эрчимжүүлэхэд онцойлон анхаарахыг С.Чинзориг сайд Суурин төлөөлөгчөөс хүслээ.

НҮБ-ын Хүүхдийн сангийн хувьд 2023-2027 онд Монгол Улстай хамтран ажиллах чиглэлүүдээ тодорхойлж баталсан бөгөөд үүнд эрүүл мэнд, хоол тэжээлийн хангамж, боловсрол, нийгмийн хамгаалал, уур амьсгалын өөрчлөлт, усан хангамж, ариун цэврийн байгууламжтай холбоотой асуудлууд орсон. Мөн нийтийг хамарсан гамшгийн үед авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ тэр дундаа хүүхдийн мөнгөн тэтгэмжтэй холбоотой олон ажлууд төлөвлөснийг Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комплан танилцуулж эдгээр зорилтыг амжилттай хэрэгжүүлэхэд нийгмийн хамгааллын салбарт олон жил ажилласан туршлагатай, хүүхэд, эхчүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулахад бодлогын түвшинд олон зүйлийг  хийж хэрэгжүүлсэн нэг үгээр “Хүүхдийн сангийн Элчин сайд” гэж болохуйц хүнтэй эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар болсонд баяртай байна гэв.

Хоёр тал цаашид хийж хэрэгжүүлэх ажлуудаас хөдөөгийн сумдын ЭМТ-ийг цэвэр бохир усны системд холбож, орчин үеийн боловсон ариун цэврийн байгууламжтай болгох ажлыг орон нутгийн онцлогт тохируулан хийх тал дээр санал солилцлоо.

Эваристе Коуасси-Компланы хувьд усан хангамж, ариун цэврийн байгууламжийн чиглэлээр улс орнуудад ажиллаж байсан туршлагатайн дээр 2021 оны арванхоёрдугаар сар Монгол Улсад томилогдож ирснээс хойш 11 аймгаар орж хөдөөгийн аж амьдрал, боловсрол, эрүүл мэндийн салбарын тулгамдсан асуудалтай танилцаад амжсан байна. Тиймээс эрүүл мэндийн салбар, эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, амьдралын чанарыг сайжруулах тал дээр үр дүнтэй хамтран ажиллах итгэлтэй байгаагаа хэлээд Люксембургийн Вант улсын Засгийн газрын санхүүжилтээр Монголд хэрх өвчнийг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжүүлэхээр болсныг дуулгалаа. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Таксины жолоочийг хутгалж, Орхон аймаг руу авч явжээ

    Таксины жолоочийг хутгалж, Орхон аймаг руу авч явжээ