Нийтийн биеийн тамирт томоохон өөрчлөлт оруулахаар төлөвлөн ажиллаж байна

Нийтийн биеийн тамирт томоохон өөрчлөлт оруулахаар төлөвлөн ажиллаж байна

2022 онд тус хорооны хийж гүйцэтгэсэн ажлын тайлан, энэ оны төлөвлөгөөнөөс гадна нийтийн биеийн тамирын хөгжлийн асуудал, судалгааны дүн, монголчуудад зайлшгүй хэвшүүлэх эрүүл дадал зуршлын тухай хэлэлцэж, хуралдаанд ирсэн гишүүдийн энэ талаарх саналыг сонсов. Түүнчлэн “Парис-2024” Олимп, Паралимпийн наадамд оролцох Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүн, бэлтгэл ажлын явцыг гишүүдэд танилцууллаа.

Үндэсний хорооноос 2023-2024 оны ажлын төлөвлөгөөндөө үндсэн 7 зорилгыг дэвшүүлж, зорилтуудаа тодорхойлсон байна.


Тухайлбал, Нийтийн биеийн тамир, спортын салбарт төрөөс баримтлах бодлого, хууль эрхзүйн шинэчлэлийн асуудлыг төлөвлөгөөндөө тусгажээ. Энэ хүрээнд Биеийн тамир, спортын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар санал боловсруулж байгаа бөгөөд 2023 оны 10-р сард багтаан хуулийн төслийг өргөн барихаар ажиллаж байгаа ажээ. Түүнчлэн биеийн тамирын боловсрол, олон нийтийг хамарсан идэвхтэй дасгал хөдөлгөөнийг дэмжсэн ЮНЕСКО-гийн баримт бичиг, олон улсын эрхзүйн актуудыг хэрэгжилтийг хангах ажлыг ГХЯ, МҮОХ-той хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.
Мөн допингийн эсрэг Үндэсний дүрмийн хэрэгжилтийг хангаж, Спорт дахь Допингийн эсрэг үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх хүрээнд ЭМЯ, ЗГХЭГ, ХНХЯ, МҮОХ-той хамтран ажиллаж, энэ оны эхний хагаст үр дүнгээ олон нийтэд танилцуулна.
Төлөвлөгөөний энэ хэсэгт орсон нэг чухал ажил бол спортын барилга байгууламжуудыг засварлах, олон улсын стандартад нийцсэн шинэ орднууд босгох, үүнтэй холбоотой татварын дэмжлэг, эрхзүйн таатай орчныг бүрдүүлэх ажлыг дорвитой хийх явдал юм. Ингэснээр спорт заалуудын ачаалал багасч, иргэд идэвхтэй дасгал хөдөлгөөнд чөлөөтэй нэгдэх боломж нээгдэнэ гэж үзжээ.

Үндэсний хорооноос энэ онд Спортын эдийн засаг, бүтээн байгуулалт, хүний нөөцийн асуудалд онцгой анхаарна гэсэн юм. Спортын салбар нь дан ганц биеийн тамирын асуудал биш бөгөөд улс орны эдийн засаг, ажиллах хүчний чадамж, хүний хөгжил, эрүүл нийгэм бүрэлдэхэд онцгой нөлөөтэй. Ялангуяа хүн амын дундах таргалалт, зүрх судасны өвчний тархалт зэрэг нь нийт ажлын бүтээмжид сөргөөр нөлөөлдөг. Иймд ОНБТСҮХ-ноос биеийн тамир, спортын технологид хөрөнгө оруулах, нэвтрүүлэхэд онцгой анхаарч, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг ААН, компаниудыг дэмжиж, хамтран ажиллах зорилго тавьсан юм.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан, БНХАУ-ын дэмжлэгээр хэрэгжих “Президент Спорт Цогцолбор” төсөл амжлттай хэрэгжиж бүтээн байгуулалтын ажил энэ оны хоёрдугаар улиралд эхлэхээр төлөвлөгөөнд тусгажээ. Тус цогцолборын иж бүрдэл ажлын зураг бэлэн болсон, мөн гадаадын хамтрагч байгууллага нь техник-эдийн засгийн үндэслэлийг гүйцэтгэж удахгүй дүгнэлтээ гаргана. Түүнчлэн дотоодын хөрөнгө оруулалт, гадаадын зээл тусламжийн хөрөнгөөр томоохон спорт, нийтийн биеийн тамирын барилга байгууламжуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа ба эдгээр нь иргэдийн идэвхтэй хөдөлгөөн дасгал хийх, спортоор хичээллэх боломж бүрдүүлж хүртээмжийг нэмэгдүүлэхэд томоохон хувь нэмэр оруулна.
Манай улсад олон нийт биеийн тамираар хичээллэх орчин хомс байдгаас хүн амын дунд хөдөлгөөний дутагдлаас үүдсэн олон эмгэг, өвчлөл, бие бялдрын доройтол газар авсан байна. Судалгаанаас харахад, хүн амын 29.1 хувь нь хөдөлгөөний хомсдолд нэрвэгджээ. Энэ нь хорт хавдар, зүрх судасны өвчин, цус харвалт, чихрийн шижингийн эрсдэлийг өсгөжээ. Спортоор хичээллэх, идэвхтэй хөдөлгөөн хийх үзүүлэлтээр манай улс тун тааруу үзүүлэлттэй байгааг ДЭМБ-аас ч анхааруулсан. Жишээлбэл, Азийн орнуудын хүн амын спортоор тогтмол хичээллэж буй дундаж үзүүлэлт 61 хувьтай байгаа бол манай улсад нийт хүн амын ердөө 17 хувь нь идэвхтэй хөдөлгөөний дадалтай гэж гарчээ.

Энэ нь дээр дурдсан спортоор хичээллэх орчноос гадна салбарын мэргэжлийн ажилтны дутагдлаас шалтгаалдаг. Одоогийн байдлаар манай улс энэ үзүүлэлтээр олон улсын дунджаас даруй 10 дахин доогуур гэсэн судалгаа бий. Иймд ОНБТСҮХ-ноос 2023-2024 оны төлөвлөгөөндөө энэ талаар нарийн тусгаж, оны эцэст томоохон үр дүнд хүрсэн байх болно гэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хатай хотын Хээрийн эрүүл мэндийн төвийн даргатай харилцан ажиллагааны талаар санал солилцлоо

    Хатай хотын Хээрийн эрүүл мэндийн төвийн даргатай харилцан ажиллагааны талаар санал солилцлоо