Эрүүл мэндийн сайд С.Чинзориг НЭМҮТ-д ажиллав

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг НЭМҮТ-д ажиллав

Монгол хүний бие бялдрын өвөрмөц онцлог, амьдралын чанар, эрүүл мэндэд нөлөөлж буй нийгэм, эдийн засаг, удамшлын эрсдэлт хүчин зүйлийг судлах, нотолгоонд суурилсан бодлогыг хөгжүүлж, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хэрэгжүүлдэг бүх шатны байгууллагыг мэргэжил арга зүйгээр хангах, иргэдэд эрүүл амьдрах дадал хэвшил, зан үйлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгох, дэмжлэгт орчинг бий болгох зорилго, чиглэлийг баримтлан ажиллаж буй тус төв 130 орон тоотойгоор үйл ажиллагаа явуулдгийн 60 хувь нь эрдэм шинжилгээний ажилтан судлаачид. Ажиллагсдын 20 нь гэрээт ажилтан.

Тиймээс төвийн бүтцийг нэн даруй шинэчлэн баталж гэрээт ажиллагсдынхаа асуудлыг шийдэх шаардлага байгаа болон нийгмийн эрүүл мэндийн хууль эрх зүйн зохицуулалт хангалтгүйг хэлж байв. Түүнчлэн санхүүжилт хангалтгүйгээс нэн шаардлагатай лабораторийн тоног төхөөрөмжийг сайжруулах, иргэдэд мэдээлэл сурталчилгааг хүргэхэд хүндрэл учирч буйг танилцуулж дэмжлэг хүслээ.

Мөн Монгол Улсад ганцхан байгаа вакцин, биобэлдмэлийн үндэсний үйлдвэрийн үйл ажиллагааг эрчимжүүлж, эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP шаардлагад нийцсэн, өндөр технологижсон үйлдвэрийн байр, цогцолбортой болгоход анхаарал тавихыг Эрүүл мэндийн сайдаас хүслээ. Биобэлдмэлийн үйлдвэрт түшиглэн биотехнологийн судалгаа, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, үр дүнг үйлдвэрлэлд нэвтрүүлэх, биотехнологийн үйлдвэрлэлээр мэргэшсэн, дээд, дунд мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх, чадавхжуулах шаардлага байгааг ч дуулгасан. Түүнчлэн Вакцины хяналтын лабораторийн барилгын санхүүжилтийг шийдүүлэх шаардлага ч байгаа юм билээ.

С.Чинзориг сайд эрүүл мэндийн салбарт нэн тэргүүнд хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр онцгой анхаарч эрүүл мэндийн салбарын анхдагч суурь хууль болох Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийг боловсруулан УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр ажиллаж буй тул  хуулийн төсөлд нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр ажилладаг эрдэмтэн судлаачдын санал чухал гэдгийг онцолсон.

Эрүүл мэндийн сайдын хувьд иргэдийг аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эрүүл амьдралын дадал хэвшлийг төлөвшүүлэх, эрүүл мэндийн боловсрол олгоход анхаарах байр суурь барьж буйгаа танилцуулсан. Энэ ажилд НЭМҮТ-ийн үүрэг оролцоо их гэдгийг ч хэлж байлаа.

Тэрбээр санхүүжилттэй холбоотой асуудлаар “Манай улсын эрүүл мэндийн нийт зардлын 11 орчим хувийг нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зарцуулж байгаа нь ДЭМБ, Азийн хөгжлийн банк зэрэг олон улсын хөгжлийн агентлагуудын зөвлөмж болгож буй 30-аас доошгүй хувьд хүргэх зорилтоос гурав дахин бага үзүүлэлт төдийгүй энэхүү зардлын дийлэнх хувийг олон улсын зээл тусламж эзэлж байна. Эрүүл мэндийн анхан шатны тусламжид чухам ямар үйлчилгээг оруулбал зохих тухай Дэлхийн банк, ДЭМБ хамтран 1990-ээд оны дунд үед эдийн засгийн тооцоо, судалгаа хийсэн байдаг. Үүгээр нэг иргэнд жилд үзүүлж болох тусламж, үйлчилгээний багцын өртөг зардлыг тооцоод нэн буурай хөгжилтэй орнуудад 12 ам.доллар, дундаж хөгжилтэй орнуудад 21.5 ам.доллар хэмээн гаргасан байдаг. Харин манайд өнөө хэр ийм тооцоолол хийгдээгүй байдаг юм билээ” хэмээгээд манай улсад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний төрөлд зарцуулж буй төсвийн хуваарилалт дэлхий нийтийн чиг хандлагаас эрс ялгаатай, эмнэлгийн тусламж үйлчилгээг шүтсэн хэлбэр рүү явж буйд шүүмжлэлтэй ханддагаа хэлсэн.

Учир нь олон улсад нийгмийн эрүүл мэндийн болон эмнэлгийн суурь тусламж үйлчилгээ эрүүл мэндийн нийт тусламж үйлчилгээний 21-100 хувийг эзэлдэг бөгөөд нийт санхүүжилтийнхээ 58 хувийг энэ чиглэлд зарцуулдаг. Гэтэл манайд нийгмийн эрүүл мэнд, эмнэлгийн суурь тусламж үйлчилгээ эрүүл мэндийн нийт тусламж үйлчилгээний 49 хувийг эзэлдэг атлаа санхүүжилтийнх нь 19.5 хувь оногддог байна. Түүнээс гадна эрүүл салбарт хэрэгжиж эхлээд хоёр жилийн нүүр үзэж буй гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн тогтолцоо нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг санхүүжүүлэхэд тохиромжтой эсэхийг үнэлэх шаардлагатай гэв.   

С.Чинзориг сайд НЭҮТ-д хийсэн уулзалтын үеэр онцолсон бас нэг сэдэв нь Эрүүл мэндийг дэмжих сантай холбоотой байсан юм. Сайдын хэлж буйгаар ЭМДэмС-д хуулиар төвлөрүүлэх ёстой хөрөнгийг гүйцэтгэлээр нь бүрэн авахад жилдээ 11-12 тэрбум төгрөг төвлөрөх боломжтой. Гэвч Сангийн яамнаас тус санд жилдээ 2-3 тэрбумыг хуваарилдаг.

Энэ жишгийг өөрчилж гүйцэтгэлээр нь бүрэн төвлөрүүлж байх талаар холбогдох сайд нартай ярилцаж шийдэлд хүрсэн учраас Тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулан ЭМДэмС-гийн журмыг шинэчилнэ.

Ингэхдээ тус санд төвлөрсөн хөрөнгөөс нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, судалгаа шинжилгээнээс гадна эмнэлгийн тусламж үйлчилгээ бүр тодруулбал, Монголдоо эмчилж чадахгүй байгаа 26 төрлийн өвчнийг эмчлэх арга, эмнэл зүй, технологи, тоног төхөөрөмжийг оруулж ирэх, нутагшуулах зардал болон эдгээр өвчнөөр шаналж буй иргэдийг гадагшаа явж эмчлүүлэхэд үзүүлдэг дэмжлэгийн хэмжээг нэмэгдүүлэхэд зарцуулах зохицуулалтыг хийнэ гэдгээ хэлсэн.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монгол Японы эмнэлгийн үйл ажиллагааг өргөтгөх чиглэлээр жайкатай хамтран ажиллана

    Монгол Японы эмнэлгийн үйл ажиллагааг өргөтгөх чиглэлээр жайкатай хамтран ажиллана