УИХ-ын дарга Г.Занданшатар: Хямралыг боломж болгохын тулд цогц бодлогын хүрээнд эрс өөрчлөлт хийх шаардлагатай

УИХ-ын дарга Г.Занданшатар: Хямралыг боломж болгохын тулд цогц бодлогын хүрээнд эрс өөрчлөлт хийх шаардлагатай

Оны эхэнд өнгөрсөн оны эдийн засаг, санхүүгийн зах зээлийн үр дүнгээ дүгнэж, энэ оныхоо дүр төрх, сорилт, боломжоо хэлэлцэж, цаашид анхаарах асуудал, зайлшгүй авах арга хэмжээгээ төлөвлөх нь чухал гэдгийг Улсын Их Хурлын дарга хэлэлцүүлгийн эхэнд тэмдэглэв.

2023 оны эдийн засгийн төлөв байдал нааштай байгаа энэ цаг үед Засгийн газар, яамд онцгой анхаарч ажиллах шаардлагатай гэлээ. Цаг үеэс үүдсэн валютын ханшийн өөрчлөлт бизнесийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж, энэ нь иргэдийн амьдралыг доройтуулж байхад зарим яамны удирдлага хангалтгүй ажиллаж байгааг шүүмжилсэн.

Дэлхийн улс төр, эдийн засагт үүсээд байгаа “тектоник шилжилт”, цар тахал, геополитикийн хурцадмал байдал зэрэг дараалсан гадаад шокын нөлөөгөөр сүүлийн жил гаруй хугацаанд эдийн засгийн идэвхжил сул, инфляц, валютын ханш өссөн. Импорт болон уул уурхайн бүтээгдэхүүний экспортын хэт хамааралтай байгаа энэ цагт оны эхээр нөхцөл байдлаа дүгнэн, шинээр төлөвлөн ажиллах шаардлагатайг Г.Занданшатар дарга хэллээ.

Нэн тэргүүнд экспортыг нэмэгдүүлж, валютын орох урсгалыг нэмж, ханшийг тогтворжуулан, төлбөрийн тэнцэл сайжирч, импортыг орлох үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар эдийн засгийг тогтворжуулна. Шинэ боломжууд үүсч байгааг тэрбээр дурдсан. Зэсийн үнийг улсын төсөвт 8400 ам.доллар хэмээн төлөвлөсөн бол өнөөдрийн байдлаар 9000 орчим ам.долларт хүрээд байгаа, энэ ханшаар тооцоход 185 сая ам.долларын нэмэлт орлогын тооцоолол хийж болно хэмээн тэрбээр мэдээлэл өгсөн.

Олон улсын нэр хүнд бүхий санхүүгийн байгууллагууд зэсийн үнийг 11000 орчим ам.долларт хүрэх таамаг гаргасан байна. Энэ тохиолдолд экспортын орлого 600 орчим сая ам.долларт хүрэх боломж байгаа аж. Иймд энэ нөхцөл байдлыг оновчтой ашиглах бодлогоо Засгийн газрын түвшинд анхаарч, бүх шатандаа энэ төрлийн экспортыг идэвжхүүлэн ажиллах шаардлагатайг хэлж байв.

Урд хөршийн дотоод нөхцөл байдал сайжирч байгаа бөгөөд 2023 оны нэгдүгээр сард 3.5 сая тонн нүүрс экспортолсон байна. Энэ хэмжээгээрээ экспортлох тохиолдолд жилд 42 сая тонн нүүрсийг Монгол Улсаас БНХАУ руу экспортлох бололцоотой. Ингэснээр валютын урсгал нэмэгдэж, төлөвлөснөөс 605 сая ам.доллараар илүү экспортын орлого олох боломжтой талаарх тооцооллыг мөн танилцуулсан. Нүүрсийг биржээр худалдах тээвэр зохицуулалт 240 сая ам.доллар бөгөөд өчигдөр эхэлсэн нь амжилттай болсныг дурдав. Жуулчдын тоог 100 мянгад хүргэх зорилт тавьсан бөгөөд 200 сая ам.долларын орлого төвлөрүүлэх тооцоо бий, ноолуурын боловсруулалтыг нэг шатаар нэмэгдүүлж экспортлох зорилтыг Улсын Их Хурал гаргасан бөгөөд хэрэгжүүлснээр 172 сая ам.долларын нэмэлт орлого олох боломжтой юм байна. Үүний зэрэгцээ үйлдвэрлэл, ажлын байр нэмэгдэх ач холбогдолтойг мөн дурдсан.

Боломжууд байгаа ч эдгээрийг ашиглах, ажил хэрэг болгон хэрэгжүүлэх нь нэн чухал гэдгийг Улсын Их Хурлын дарга сануулж байсан юм. Мөн хөрөнгө оруулагчидтай тогтвортой хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд бүх талдаа анхаарч ажиллах нь олон талын үр ашигтай гэдгийг мөн хэлж байлаа.

Үргэлжлүүлэн тэрбээр валютаар худалдаж авдаг зарим төрлийн бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг анхааран, төрөөс дэмжих, банкны салбарын бололцооны талаар мэдээлэл танилцуулсан юм.

Импортыг орлох, экспортыг дэмжих, уул уурхайн бус үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, аялал жуулчлалаа дэмжих замаар хөгждөг Азийн улс орнуудын хөгжлийн загварыг хэрэгжүүлэх шаардлагатай гэдгийг Г.Занданшатар дарга цохон тэмдэглэв.

Ноолуурын боловсруулалтыг нэг шат ахиулахад орлого 30 хувиар нэмэгдэж байгаагийн зэрэгцээ ажлын байр нэмэгдэх, аж үйлдвэрийн хөгжлийг дэмжиж байгаагаас үр ашгийн бодит жишээг харах боломжтойг онцоллоо. Хямралыг боломж болгохын тулд Засгийн газар бүх түвшиндээ цогц бодлого гарган, эрс өөрчлөлт хийх шаардлага байгаа тул өнөөдрийн хэлэлцүүлгийг зохион байгуулж байгааг Улсын Их Хурлын дарга хэлсэн.

Сүүлийн 10 жилийн хугацаанд экспортын барааны орлогын 90 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн бүрдүүлж, 22 жилийн турш төлбөрийн тэнцлийн болон төсвийн гэсэн хос алдагдалтай явж ирсэн. Төлбөрийн тэнцлийн алдагдал 29-30 тэрбум ам.долларт хүрээд байгаа, үүнийг зээл, хөрөнгө оруулалт, гадаадын шууд хөрөнгө оруулалт буюу санхүүгийн дансны ашгаар нөхөж ирсэн баримтыг дурдсан юм.

Монгол Улс жилд 1 тэрбум ам.долларын хүнсний бүтээгдэхүүн, 600 сая ам.долларын автомашин, 250 сая ам.долларын согтууруулах ундаа, тамхи, 1.7 тэрбум ам.долларын газрын тосны бүтээгдэхүүн импортолдог байна. Энэ хэрээр валютын гадагшлах урсгал нэмэгддэг, харин орлого үүнтэй дүйцэхгүй байгаагаас ханшийн савалгаа үүсдэг гэдгийг анхаарууллаа.

Эдийн засгийг тогтворжуулахын тулд нэн тэргүүнд экспортыг нэмэгдүүлэхийн чухлыг тэрбээр онцлоод Улсын Их Хурлын зүгээс үүнд анхаарал хандуулж шийдвэрүүдээ гаргасан бөгөөд хэрэгжилтэд онцгой анхаарч ажиллахын чухлыг хэлсэн юм. Намрын ээлжит чуулганаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг баталсан, ирэх хаврын чуулганаар эдийн засгийг төрөлжүүлэх багц хуулийн төслүүдийг хэлэлцэн, батлах болно гэв. Үүн дээр хэлэлцүүлэгт оролцогчдын санал үнэтэй хувь нэмэр оруулна гэдгийг танилцууллаа.

Эдийн засгийг тогтворжуулах чиглэлээр үнийн өсөлт, валютын ханшийг тогтворжуулах, экспортыг дэмжих, хүнд суртлыг бууруулах зорилго, агуулгатай Улсын Их Хурлын тогтоолын төслийг Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороод, Монголбанктай хамтран боловсруулаад байгааг Г.Занданшатар дарга танилцуулаад, эдгээрийн үр дүнд өрийн дарамт буурч, хөгжлийн урт хугацааны суурийг тавих ёстой гээд хэлэлцүүлэгт оролцогчдод амжилт хүсэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 1
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Зочин - 2 жил өмнө

    Гадаадын хөрөнгө оруулалт татна экспорт ,импорыг орлох үйлдвэр л гэнэ Олборлолтоос ,боловсруулалт гэнэ нэмүү өртөг, ажлын байр нэмэгдүүлэх, гэнэ Алсын хараа 2050 л гэнэ. Хий хоосон яриад яахав дэ . 21 -зуунд монгол шиг ажиллах хүч багатай цалин баг Ийм оронд өөрсдийнхөө ярьж хэлж байгаагийн эсрэг хууль гаргаж өчнөөн мянган хүмүүсийг ажлын байргүй болгож .ажил олгогч эздийг нь олоогүй орлогоор өрийн дарамтанд орууллаа яаж төрдөө итгэх вэ. Дуртай хуулиа хэн нэгэнд өш хонзон, аль эсвэл хэн нэгний ашгийн төлөө хууль батлана. ЖИШЭЭ НЬ жирийн иргэн ч зөв бурууг тунгаачих зүйл дээр Ардын нам ийм л бодлого шийд гаргаж бгаан. Монголын ирээдүйг огт бодохгүй Цөөхөн тооны боловсруулах,баяжуулах үйлдвэр монгол улсад байдаг . Гэтэл санаатай Ардын нам дампууруулах бодлого барьж АМНАТ-р авах хууль 2019 онд хэрэгжснээр бүх л үйлдвэр дампуурч ажиллах боловсон хүчингүй болсон. Өмнөхөө засахгүй анзаарахгүй л гоё гоё үгсээ ярисаар байх юмда. Төр нь байгалийн баялагаа боловсруулж нэмүү өртөг шингээн ажиллаж байгаа үйлдвэрүүдээ нэмэр болж дэмжсэн бодлого ,санаачлага байдаг байсан бол ядаж л вагоныхоо хүртээмжийг нэмж ААНэгжүүдээ дэмжлэг үзүүлхээр байлаа. Жоохон бүтээгдхүүн үйлдвэрлээд вагон нь олдохгүй авилага нь өндөр ханштай. ТЗамын удирдлагууд нь улсынхаа ачаа тээвэрийг зөөж байна. Гок Бор өндөр гэж хариу өгнө . Манай улс сүүлийн 30 жил түүхийгээр нь баялагаа зөөлөө . Үйлдвэржилтээр манай улс дэлхийд хамгийн доогуур л ордог . Төр нь дэмжихгүй хууль нь тогтворгүй байхад хөрөнгө оруулалт, үйлдвэрт ажиллах боловсон хүчин мэрэгших ,нэмүү өртөг шингээх гээд л бүгд хулал цаг хугцаа алдаад л байна да.

  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Узбекистаны үйлдвэрийн автобус Улаанбаатар хотод туршилтаар явна

    Узбекистаны үйлдвэрийн автобус Улаанбаатар хотод туршилтаар явна