Ж.Гал: 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан 226 хашаа, шонг буулгаад байна

Ж.Гал: 41 байршилд зөвшөөрөлгүй тавьсан 226 хашаа, шонг буулгаад байна

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн хугацаанд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүйгээр тавьсан хайс, хашлага, шонг хуулийн дагуу буулгаж байгаа. Энэ ажил зөвхөн хөл хорионы үед хийгдэх биш, цаашид ч үргэлжлэх юм. Энэ талаар Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газар ашиглалт, бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Галтай ярилцлаа.

-Нийслэлийн хэмжээнд хийж байгаа хашаа, хайс, шон буулгах ажил ямар шатанд хэрэгжиж байна вэ?

-НИТХ-ын 2019 оны  24/17 дугаар тогтоолын хүрээнд Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас судалгаа, шинжилгээ хийсэн. Мөн Нийслэлийн Засаг даргын А/251 дүгээр захирамж гарсан байгаа. Үүний хүрээнд эхлээд Улаанбаатар хотын төв хэсэг буюу их тойруу, бага тойруугийн хэсэгт хашаа, хайсны журмын хэрэгжилтийг хангуулах ажил хийж байна. Бид энэ хэсгийг 10 хэсэг болгон хувааж, судалгаа хийсэн. Судалгаагаар нийт 1730 байршилд 111.500 ширхэг буюу 12 км орчим урт хашаа, хайс байна гэсэн дүн гарсан юм. Нийтийн эдэлбэрийн зам, талбайд өөрсдийн машинаа зогсоох үүднээс шон тавьдаг, тухайн газраа түрээслэх асуудал гарч байгаа. Мөн иргэд чөлөөтэй явахад саад болж, явган хүний зам дээр шон зоосон байдаг. Эдгээр хайс, хашаа, шонг авснаар иргэд олон нийтийн чөлөөтэй зорчих орон зай, нийтийн эдэлбэрийн зам, талбайг нэмэгдүүлж байгаа юм. НИТХ-ын тогтоолын хүрээнд 16 төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагуудад хашаа, хайс зөвшөөрсөн байдаг. Эдгээр хашаа, хайс нь батлагдсан стандарт, журмын дагуу хийгдэх ёстой. Бид үүний дагуу шаардлага тавин ажилладаг. Хайс, хашаатай байхыг зөвшөөрсөн 16 чиглэлийн байгууллагад олон улсын байгууллага, батлан хамгаалах болон цэцэрлэг, сургууль, түүх соёлын дурсгалт газрууд, бүх төрлийн ахуйн болон аюулгүйн шаардлагуудыг хангуулах зориулалтын барилга, байгууламжууд, инженерийн дэд бүтэц, үйлдвэр, агуулахын эдэлбэр газар, амралт сувилал, хүүхдийн зуслан, төрөл бүрийн зориулалтын спорт талбай багтдаг юм. Нийслэлийн төвийн хэсэгт ийм төрлийн 370 барилга байгууламж байдаг. Дөрөвдүгээр сарын 22-ноос Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн нийтийн эдэлбэр газарт байгаа хашаа, хайс, шонг буулгах ажил эхэлсэн. Үүний хүрээнд одоогийн байдлаар 41 байршилд 226 хашаа, шонг буулгаад байна. Хашаа, хайс буулгах ажил гурван ээлжтэй. Нэгдүгээр ээлжид буулгах 346 байршлын 20 мянган зөрчлийг арилгахаар төлөвлөсөн байгаа.

-Хашаа, хайс буулгах ажилд иргэд ямар хандлагатай байна вэ?

-Иргэд маш сайн хүлээж авч байна. Бид хийсэн ажлынхаа мэдээллийг иргэдэд түгээж байгаа. Иргэд судалгаанд ороогүй газруудын мэдээллийг бидэнд өгч, тэнд байгаа хайс, хашааг буулгахыг хүссэн хүсэлт их ирж байна. Эхлээд бид төлөвлөгөөний дагуу ажлаа хийнэ. Үүний дараа иргэдээс ирсэн мэдээллийн дагуу шат дараатай арга хэмжээ авна.

-Хайс, хашаа, шон буулгах ажлын дараа ямар ажил хийх вэ?

-Төлөвлөгөөний дагуу бид 1730 байршлын хашаа, хайсыг буулгана. Эдгээр газруудын харьяа байгууллагад мэдээлэл хүргүүлсэн байгаа. Хотын дарга ч үүрэг, чиглэл өгсөн. Хайс, хашааг чөлөөлж, нийтийн эдэлбэрийн зам, талбайг нэмэгдүүлсэн байршилд тохижилт хийлгэж, тухайн дүүрэгт хүлээлгэж өгөх талаар яригдаж байгаа. НИТХ-аар нийтийн эдэлбэр газруудыг баталгаажуулах ажил хийж байна. 2009 оноос хойш нийтийн эдэлбэрийн зам, талбайг бусдын эзэмшилд олгохгүй, нийтийн эдэлбэр газар хэвээр үлдээнэ гэсэн тогтоол гарсан. Энэ жилийн хувьд 22 байршлыг нийтийн эдэлбэр газарт хамааруулахаар НИТХ-д танилцуулах бэлтгэл хангагдсан. Тухайн дүүргийн Засаг дарга нарыг нийтийн эдэлбэр газарт авсан газрыг бусдын эзэмшилд шилжүүлэхгүй хамгаалж, тохижилт хийж байхаар үүрэгжүүлсэн. Ингэснээр энэ ажлыг дахин хийхгүй, үргүй зардал гаргахаас сэргийлж байгаа юм.

-Зөвшөөрөлгүй хайс, хашаагаа буулгуулж байгаа иргэд ямар хандлага гаргаж байна вэ. Нөгөө талаас сайн дураараа хайс, хашаагаа буулгаж байгаа иргэд байна уу?

-Албан байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд сайн дураараа хайс, хашаагаа авч байгаа. Бүх нийтийн эрх ашгийн төлөө идэвхтэй оролцоно гэдгээ илэрхийлсэн. Зарим байгууллага хөл хорионы үед үйл ажиллагаа явуулах боломжгүй байгаа тул хөл хорио цуцлагдахаар өөрсдийн хөрөнгөөр хайс, хашаагаа буулгах хүсэлт гаргаж байгаа. Гинжилсэн шон, авто замын хаалтуудыг чөлөөлсөнтэй холбогдуулан иргэдэд, ялангуяа жолооч нартаа дараах зүйлийг уриалж байна. Явган хүний зорчих хэсэг, авто зогсоолоос өөр газарт машинаа битгий байрлуулаарай, иргэдийн эрүүл, аюулгүй орчны төлөө соёлтой, боловсон алхам хийгээрэй. Хашаа, хайсаар нэг хэсгийг хамгаалах мэт боловч нөгөө хэсгийн эрхийг хөндөж болохгүй. Иргэн та, бид бүгд хичээвэл эрүүл, аюулгүй орчинд амьдрах боломжтой. Нийтийн эдэлбэр газрын орон зай чөлөөтэй байх тусам тохижилт, ногоон байгууламж нэмэгдэнэ.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх цаг нь болсон

    Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг шинэчлэх цаг нь болсон