Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу төрийн аудитыг хийхийн тулд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй байна

Г.Занданшатар: Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу төрийн аудитыг хийхийн тулд сэтгэлгээний өөрчлөлт хэрэгтэй байна

Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар чуулганы завсарлагааны хугацаанд Улсын Их Хуралд ажлаа тайлагнадаг газруудын үйл ажиллагаатай танилцаж, хугацаатай  үүрэг, даалгавар  өгч ажиллаж байна.

УИХ-ын дарга өнгөрсөн нэгдүгээр сарын 27-ны өдөр Үндэсний аудитын газарт ажиллахдаа дараах чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал,

- 2019 оны Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу батлагдсан УИХ-ын хяналт шалгалтын тухай хууль болон Төрийн хэмнэлтийн тухай хуулийг хэрэгжүүлж буй ажлын тайланг танилцуулах,

- Төрийн өмчит үйлдвэрийн газар, төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаанд гарч буй алдаа дутагдал, зөрчлийг арилгуулах талаар хэрхэн ажилласан тухай, 

-Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах буюу Тендерийн хуульд хэрхэн хяналт тавьж байгаа талаар,

- Эрдэнэс таван толгой, Хөгжлийн банк зэрэг олон нийтийн анхаарал татсан асуудлыг Аудитын байгууллага яагаад гаргаж ирэлгүй байдлыг хүндрүүлсэн талаар,

- Ард түмний нэрийн өмнөөс хяналт шалгалт тавьдаг үүргээ Төрийн аудитын байгууллага бүрэн хэрэгжүүлэхэд ажиллах төлөвлөгөөг гаргаж танилцуулах,

- Төрийн аудитын байгууллага 2022 онд гүйцэтгэсэн аудитын тайланг УИХ-д хүргүүлээгүй, хоцроож хүргүүлсэн шалтгаанаа тайлбарлах үүрэг өгсөн байна. 

Энэ дагуу Үндэсний аудитийн газрын удирдлагууд өнөөдөр /2023.02.10/ УИХ-ын дарга Г.Занданшатарт өгсөн үүрэг, даалгаврын дагуу хэрхэн ажилласан талаараа танилцуулав. Тус газрын Аудитын нэгдсэн удирдлагыг зохицуулах газрын захирал Ц.Энхжавхлан ажлаа танилцуулсан юм. Тэрбээр хэлэхдээ, “Төрийн аудитын байгууллагаас Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, бодлого, чиглэл“-ийг баталж, ингэснээр хуулийн хэрэгжилтэд хяналт тавих бодлого, арга зүй тодорхой болж, ойлголтыг нэгтгэх, бодит хэмнэлт бий болгох, үр дүнг хэмжих, нэгтгэн дүгнэх боломж бий болсон.

Хоёрдугаарт, Төрийн аудитын байгууллага нь төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой этгээдийн санхүүгийн тайланд жил бүр санхүүгийн тайлангийн аудит хийхийн зэрэгцээ гүйцэтгэлийн аудитыг хийж, аудитын тайланг Улсын Их Хуралд хүргүүлэн холбогдох этгээдэд зөвлөмж өгч ажилласан. Мөн Эрдэнэс Монгол ХХК-ийн санхүүгийн болон үйл ажиллагааны үр дүнд хийсэн гүйцэтгэлийн аудитын тайланг 2019 онд хийж, 18,659.0 сая төгрөгийн 6 зөрчилд албан шаардлага өгч, гэрээт олборлогч компанитай байгуулсан гэрээ, олгосон санхүүжилт, хөрөнгө шилжүүлсэн асуудал болон худалдан авах ажиллагаа, нүүрс борлуулалтын гэрээтэй холбоотой 10 асуудлыг шалгуулахаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн байна.

Гуравдугаарт, худалдан авалттай холбоотой  буюу Тендерийн тухай хуулийг  зөрчсөн асуудалд 309 аудитын зөвлөмж өгч, 213 албан шаардлага болон 19 төлбөрийн акт тогтоож, 3 асуудлыг Прокурорын байгууллагад шилжүүлэн ажилласан ажээ.

Төрийн аудитын байгууллага 2019 онд Хөгжлийн банкны үйл ажиллагаа, зээл олголтын үр дүн, эргэн төлөлтийн байдалд гүйцэтгэлийн аудит хийж , 786.9 тэрбум төгрөгийн дүнтэй нэг (1) албан шаардлага өгсөн бөгөөд 540.8 тэрбум төгрөгийн дүнтэй албан шаардлагын биелэлтийг тус тус ирүүлж байжээ. Хөгжлийн банкны тухайд хуулийн өөрчлөлтөөр олон улсын Аудитын байгууллагаар аудит хийлгэхээр өөрчилсөн аж.

Уулзалтад УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн оролцож, Үндэсний аудитын байгууллагатай хэрхэн хамтран ажиллаж байгаа талаар мэдээллээ.

УИХ-ын дарга Г.Занданшатар өгсөн үүрэг даалгаврыг цаг хугацаанд нь бэлтгэн танилцуулж байгааг үнэлээд Төрийн аудитын хуулийн зарим заалтыг тодорхой болгож,  төрийн санхүү, нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэх, үр ашигтай зарцуулах, төлөвлөх бүхий л үйл ажиллагаанд хяналт тавих үүргээ биелүүлэхийн тулд сэтгэлгээний өөрчлөлт шаардлагатай байгааг онцоллоо. Тэр байтугай хэвлэл, мэдээллээр гарч буй мэдээллийг нягталж, ард түмэндээ үнэн зөвийг эргэн мэдээлж байх ёстой. Төрийн аудитын байгууллага нэг талаар “шүгэл үлээх” байгууллага төдийгүй авлигатай тэмцэхэд манлайлах хэрэгтэй. Цаашид УИХ-ын Төсвийн байнгын хороогоор ажиллах төлөвлөгөөгөө батлуулж, төрийн хяналтыг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэх шаардлага тулгарч байна. Төрийн  санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, зохион байгуулалт, үйл ажиллагааны  журмыг хуулиар тогтооно гэсэн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дагуу Төрийн болон төсвийн хяналтын тухай хуулийг шинэчлэн боловсруулж, ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэх үүрэг өгөв гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ

    Гэрээсээ гараад сураггүй болсон иргэний цогцсыг олжээ