“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны санал асуулга маргааш эхлэнэ

“Зөвлөлдөж шийдье” зөвлөлдөх санал асуулгын хоёрдугаар үе шатны санал асуулга маргааш эхлэнэ

Улсын Их Хурлын Ажлын хэсгийн ахлагч, МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн хэвлэлийн бага хурлын эхэнд зөвлөлдөх санал асуулгын эхний үе шатны санал асуулга амжилттай болсныг тэмдэглээд, маргааш, нөгөөдөр хоёр өдөр үргэлжлэх хоёрдугаар шатны үйл ажиллагаа Зөвлөлдөх уулзалт хэлбэрээр болно гэлээ. Тэрбээр, зөвлөлдөх санал асуулгын хуудсанд “шинэ Үндсэн хууль”-тай холбоотой асуулт огт байхгүйг дурдаж, энэ талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өөрийн фэйсбүүкийн хуудсаар байр сууриа тов тодорхой илэрхийлснийг онцоллоо. Зөвлөлдөх уулзалтаар санал асуулгад оролцогчид нэгдүгээрт, иргэний болон улс төрийн эрх, хариуцлага, хоёрдугаарт, парламентын ардчилал, гуравдугаарт, эдийн засаг, баялгийн сан, төвлөрлийг сааруулах, дөрөвдүгээрт, нийгмийн бодлого гэсэн багц сэдвүүдийг хэлэлцэнэ хэмээн тэрбээр нэгбүрчлэн нэрлэв. Эдгээр сэдвүүдийн хүрээнд Монгол Улсын Үндсэн хуулийг шинэчлэн найруулах шаардлага яригдахыг үгүйсгэхгүй, түүнээс бус Н.Энхбаяр тэргүүтэй хүмүүсийн боловсруулсан шинэ Үндсэн хуулийн төсөл гэх асуудлыг огт ярихгүй хэмээн тэрбээр дурдлаа.

Дараа нь Улсын Их Хурлын дэд дарга, Ажлын хэсгийн гишүүн, АН-ын бүлгийн гишүүн С.Одонтуяа төрийн түшээгээр сонгогдсон цагаасаа эхлэн сонгуулийн тогтолцоог боловсронгуй болгоход гол анхаарлаа хандуулан ажиллаж буйгаа дурдаад, энэ чиглэлээр үр дүнд хүрэхийн төлөө Зөвлөлдөх уулзалтын үеэр ажиллана гэдгээ мэдэгдэв. Тэрбээр,

Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн нэрийн өмнөөс “шинэ Үндсэн хууль” гэх асуудлыг дэмжихгүй байгаа гэдгийг албан ёсоор мэдэгдэж, энэ цаг үед хамгийн тулгамдаж байгаа асуудал бол сонгуулийн болон улс төрийн намын тогтолцоо болохыг онцолж, эдгээр асуудлаар Зөвлөлдөх санал асуулгаас тодорхой үр дүн гарна гэж итгэж байна гэсэн юм.

Мөн тэрбээр Улсын Их Хурал дахь АН-ын бүлэг парламентын ардчиллыг бэхжүүлэх, парламентыг төгөлдөржүүлэх талаар ажиллахад бэлэн байгааг илэрхийлэв.

Ажлын хэсгийн гишүүн, Улсын Их Хурал дахь ХҮН-ын төлөөлөл Т.Доржханд хууль, эрх зүйн өнөөгийн зохицуулалтаар шинэ Үндсэн хууль батлах гэх зүйл байхгүй гэсэн намынхаа байр суурийг илэрхийлж, Монгол Улс бол ардчилсан улс, иймд бид парламентын ардчиллаа дэмжиж, бэхжүүлэн хөгжүүлэх ёстой гэсэн юм. Үүний тулд Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага бий хэмээн өгүүлээд, энэ талаар сонгогчид, иргэдтэй санал солилцоход таатай хүлээн авдаг гэсэн юм. Ард иргэд өөрчлөлтийг хүсэж байна хэмээн тэрбээр онцлоод, Зөвлөлдөх санал асуулгад ХҮН ажиглагчаар орж, үр дүнг яаравчлуулан энэ долоо хоногт багтаах талаар ажиллана гэлээ.

Мөн Хэвлэлийн бага хуралд Үндэсний статистикийн хорооны дарга Б.Батдаваа оролцож, Зөвлөлдөх санал асуулгад ашиглаж буй санамсаргүй түүврийн аргачлал, нэгдүгээр үе шатны санал асуулгад 1570 хүнийг сонгон оролцуулж амжилттай болсон тухай товч мэдээлэв. Маргааш эхлэх хоёрдугаар шатны Зөвлөлдөх уулзалтад оролцох сонирхлоо 862 хүн илэрхийлснээс 812 нь баталгаажуулаад байгаа ба яг одоогоор 15 аймгийн оролцогчид нийслэлд ирэхээр замдаа гараад байна гэлээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • УИХ-ын дарга Н.Учрал: Төрийн үйл ажиллагааг дахин инженерчлэхдээ технологийн дэвшил, хиймэл оюуныг ашиглахад онцгой анхаарна

    Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэв

    Мароккогийн Сафи хотод үерийн улмаас 21 хүн амиа алджээ

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна

    Элчин сайд нарыг эгүүлэн татах, томилох асуудлаар зөвшилцөх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг өргөн мэдүүллээ

    Сэлбэ 20 минутын хотод 3 сургууль, 5 цэцэрлэг барина

    Энэ онд нийслэлийн мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсээс 214 айлын 8495 малыг гаргав

    АПУ компани 2025 оны “Шилдэг БоНЗ хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарлаа

    Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж байна

    Улаанбаатарт өдөртөө -11 хэм хүйтэн

    Зуун айлын нийтийн байрыг дахин төлөвлөх төслийн үр дүнд эхний айлууд орон сууцандаа оржээ

    ХҮН намын дарга Т.Доржханд улиран сонгогдлоо

    Хүнсний хувьсгалын үр дүнд 3 жилийн хугацаанд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1000 гаруй бүтээгдэхүүн зах зээл дээр бий болжээ

    Шилдэг залуу эрдэмтэн, эмч нар Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал хүртлээ

    Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай анхдагч хуулийн төслийг санаачлан өргөн барилаа

    Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

    Сурагчдын дунд "ETT-HERO 15/15" аялал зохион байгууллаа

    Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Оюу толгойн асуудлаарх өнөөдрийн нотлох баримтыг шинжлэн судлах сонсголд 95 гэрч оролцоно

    Морингийн даваанд жилд 1.5 сая тонн хог шатааж, эрчим хүч гаргах үйлдвэр барих газар чөлөөлөлт үргэлжилж байна

    Үндэсний их баяр наадам, Цагаан cap амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэх саналыг гишүүдийн олонх дэмжлээ

    NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа

    Улаанбаатар метро төслийн барилга угсралтын гүйцэтгэгчийг шалгаруулах II шатны тендерийн бэлтгэлийг хангаж байна

    Дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт өвлийн улиралд үргэлжилж, нийт гүйцэтгэл 40 хувьтай байна

    Нэгдсэн Үндэстний Байгууллагатай хамтын ажиллагааг идэвхжүүлэх талаар санал солилцов

    Төрийн банк “Ногоон ирээдүй” бондын төлбөрийг амжилттай төллөө

    Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Хууль бусаар ховор амьтан агнасан Араб болон Йордан улсын иргэдэд ял оногдууллаа

    Хууль бусаар ховор амьтан агнасан Араб болон Йордан улсын иргэдэд ял оногдууллаа