Монгол-Беларусийн парламентын бүлгүүд цахим уулзалт хийлээ

Монгол-Беларусийн парламентын бүлгүүд цахим уулзалт хийлээ

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, УИХ дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний хурал дахь Монгол Улстай хамтран ажиллах ажлын хэсгийн ахлагч Щастны Анатолий Тадеушевич нар өнөөдөр (2022.02.15) парламентын бүлэг хоорондын  2023 оны анхны уулзалтыг цахимаар амжилттай зохион байгууллаа.  

Уулзалт Монгол Улс, Бүгд Найрамдах Беларусь Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойн хүрээнд болж байгаагаар онцлог. Талууд хоёр улсын парламентын зүгээс өөрийн улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тогтвортой урагшлуулахад шаардлагатай эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд голлон анхаарч буй чиглэлийн талаар мэдээлэл солилцсон юм.  Хоёр улс нь нийгэм, эдийн засгийн бүхий л салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэхийг эрмэлздэг. Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа хөдөө аж ахуй, зам тээвэр, онцгой байдал, боловсролын салбарт идэвхтэй хөгжиж байгааг УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан уулзалтын эхэнд тэмдэглээд цар тахлын үеэр Минск хотод Монгол Улсын Элчин сайдын яам нээгдэж, анхны суурин суух Элчин сайд томилогдон ажиллаж байгаа явдал бол Монгол Улс нь Беларусь Улстай хоёр талын харилцааг хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдол өгч байгаагийн илрэл гэж онцлов.

Мөн тэрбээр хамтын ажиллагааны хүрээнд тохиролцсон боловч удаашралтай байгаа дараах асуудлыг хоёр тал анхааралдаа авч, ажил хэрэг болгох хүсэлтийг уламжиллаа.  Үүнд:

Белаз, ГМЗ/Гродненский механический завод/ зэрэг том оврын ачааны автомашины дистрибьютер байгуулж, албан ёсны засвар, механик, сэлбэг үйлчилгээний төв байгуулах ажлыг хэрэгжүүлэх,

Говь-Алтай аймгийн Гуулин тосгонд усалгаатай тариалангийн дэргэд байгуулагдах үнээний фермийг түшиглэсэн “Беларусь” тракторын механикжсан автобааз байгуулах,

Улаанбаатар хотод ачааны вагон угсардаг үйлдвэр байгуулах, соёлын хамтын ажиллагааг идэвхжүүлэх,оюутан солилцооны хөтөлбөрийг эхлүүлэх, эдийн засгийн форум хоёр талдаа харилцан зохион байгуулах, хоёр орны урлагийн мастеруудын тоглолтыг зохион байгуулах зэрэг олон ажлыг хэрэгжүүлэх шаардлагатай байна гэв.  

Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний хурал дахь Монгол Улстай хамтран ажиллах ажлын хэсгийн ахлагч Щастны Анатолий Тадеушевич хоёр улсын хамтын ажиллагаа өргөжин тэлж, хөдөө аж ахуй, боловсрол, нийтийн тээвэр, онцгой байдал, зам тээвэр зэрэг олон салбарт амжилттай төсөл хөтөлбөрүүд хэрэгжиж байгааг онцлон тэмдэглэв. Уулзалтаар хоёр тал хоёр улсын парламентын харилцааг хөгжүүлэх, бүлгүүд болон Парламентын тэргүүн нарын харилцан айлчлалыг зохион байгуулах бэлтгэх ажлыг хангах зэрэг асуудалд санал нэгдлээ.  УИХ дахь Монгол-Беларусийн парламентын бүлгийн дарга Б.Энх-Амгалан Бүгд Найрамдах Беларусь Улсын Үндэсний хурал дахь Монгол Улстай хамтран ажиллах ажлын хэсгийн ахлагч Щастны Анатолий Тадеушевичийг тааламжтай цагтаа Монгол Улсад айлчлахыг урилаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 347 гомдол, хүсэлтийг шийдвэрлэв

    Иргэн, хуулийн этгээд болон өмгөөлөгчөөс гаргасан 347 гомдол, хүсэлтийг шийдвэрлэв