Хөдөөгийн нэгдсэн эмнэлгийг бэхжүүлэх нь төвлөрлийг сааруулахад нөлөөлнө

Хөдөөгийн нэгдсэн эмнэлгийг бэхжүүлэх нь төвлөрлийг сааруулахад нөлөөлнө

Эрүүл мэндийн салбарт сумын нэгдсэн эмнэлэг статустай зургаан газар бий. Хэнтий аймгийн Бор-Өндөр, Завхан аймгийн Тосонцэнгэл, Дорноговь аймгийн Замын-Үүд, Өвөрхангай аймгийн Хархорин, Сэлэнгэ аймгийн Мандал, Ховд аймгийн Булган гэсэн байнга оршин суугчийн тоо нь 10 мянга давсан, дээр нь ирж очих хүн олонтой сумдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай, хүртээмжтэй хүргэх үүргийг нэгдсэн эмнэлэг хүлээдэг.

Эдгээр сумын нэгдсэн эмнэлгийн удирдлагууд Эрүүл мэндийн сайд С.Чинзоригтой уулзаж, салбарын шинэчлэл орон нутагт хэрхэн хүрч буй болон, хөдөөгийн хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд тулгамдаж буй асуудлуудынхаа талаар ярилцлаа.
Сумын нэгдсэн эмнэлгийн хувьд анхан шат болон нэгдсэн эмнэлгийн аль ч шатлалд хамаардаггүйгээс зарим нэг үйл ажиллагаанаас  орхигддог нь хүндрэл учруулж байна гээд Хархорин, Замын-Үүдэд байгуулсан Эрүүл мэндийг дэмжих төвийг нэгдсэн эмнэлэгтэй сум бүрт байгуулбал эмнэлгийн тусламж үйлчилгээнээс гадна нийгмийн эрүүл мэндийн үйлчилгээ урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа, эрт илрүүлэг, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх чиглэлээр ажиллахад хэрэгтэй байна. 
Түүнчлэн хөдөөгийн нэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээний төрлийг нэмэгдүүлэхэд оношлогооны болон хагалгааны дуран, бактериологийн лаборатори, компьютерт томографын аппараттай болох зэрэг эмчилгээ, оношлогооны тоног төхөөрөмжийн дэмжлэг хэрэгтэй байгааг сайдад танилцуулсан. 

Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж эхлээд хоёр жилийн нүүр үзэж буй гүйцэтгэлийн санхүүжилтийн үр шим чамлахааргүй ч улам боловсронгуй болгож, зарим нэг тохируулгыг хийх хэрэгтэй гэсэн С.Чинзориг сайдын саналыг хөдөөгийн нэгдсэн эмнэлгүүд дэмжиж байгаа гээд хамгийн наад зах нь сумын нэгдсэн эмнэлэг гарааны тэгш бус нөхцөлтэй буюу улсын төрөлжсөн эмнэлгүүд, аймгийн нэгдсэн эмнэлгүүдтэй нэг шатлалд санхүүжиж буй нь зарим талаар хүндрэл учруулж байна гэсэн. Тухайлбал, эмнэлгийн тусламж үзүүлсэн ч гэрээлээгүй, чадамжгүй, хүний нөөцгүй гэх шалтгаанаар санхүүжилт хасагддаг ч яаралтай тулгамдсан үед гэмтлийн болон тархины мэс заслуудыг орон нутагт хийж байгаа.
Түүнээс гадна нэгдсэн эмнэлгийн статустай учир барилга байгууламж, обьект ихтэй нь тогтмол зардалд шууд нөлөөлж, санхүүжилтийн 30 хүртэл хувийг ус, халаалт, тогтмол зардалд зарцуулж, ажилчдынхаа цалинг нэмэх боломжгүйд хүрч байна.

Сэлэнгийн Мандал сумын нэгдсэн эмнэлэгт төмөр замын хуучин эмнэлгийн барилгуудыг шилжүүлсэн нь байр савны багтаамжийн хувьд сайжирсан ч 1950-аад оны зарим барилгыг засч тордоод ч засал авдаггүй зэрэг олон хүндрэл учирч байна гэсэн.  Замын-Үүд 20 гаруй мянган хүн амтай. Өдөрт хилээр орж гарч буй зорчигч 10-аад мянга гэхээр эрүүл мэндийн байгууллагын ачаалал маш их.

Ялангуяа осол их гардаг учраас гэмтлийн мэс заслын зэрэг нарийн мэргэжлийн эмч хэрэгтэй болдог. Хилийн боомт учраас гаднаас элдэв халдварт өвчнийг оруулахгүй, орж ирсэн тохиолдолд гүн рүүгээ алдахгүйн тулд тандалт судалгааг өргөн хүрээнд хийх  Халдвартын эмнэлэг бүтцээрээ ажиллах шаардлага байгааг дуулгав. Хөдөөгийн нэгдсэн эмнэлгүүдэд тулгамдаж буй томоохон асуудал нь ажиллагсдын үндсэн цалингийн ижил бус түвшин, нийгмийн хамгаалал, орон сууцны хангамж. Энэ нь хүний нөөцийн тогтворгүй байдалд хүргэдэг тухай ярьж байлаа.

Тулгамдаж буй асуудлынх нь талаар эмнэлэг тус бүр дээр сонссоны дараа Эрүүл мэндийн сайд С.Чинзориг салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн хүрээнд, эрүүл мэндийн даатгал, гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотой баримталж буй зарчим, зорилго чиглэлийнхээ талаар мэдээлэл өгч, хөдөөгийн нэгдсэн эмнэлгүүдийг бэхжүүлэх нь төвлөрлийг сааруулах, тусламж үйлчилгээний давхардлыг арилгахад тустай тул бүхий л талаар дэмжиж, хамтарч ажиллана гэв.
С.Чинзориг сайд нэгдсэн эмнэлэгтэй сумдад багийн эмч нартай холбоотой гардаг асуудлуудыг авч үзэх, парк шинэчлэл хийх, боломжит тоног төхөөрөмжөөр хангах, боловсон хүчнийг сургаж дадлагажуулах, хүний нөөцийг зохистой бодлого явуулах зэрэгт ЭМЯ анхаарч байгаа гэдгийг хэлээд үйл ажиллагааг нь дэмжиж эмнэлэг бүрт хоёр ширхэг суурин компьютер өгөхөөр болсныг дуулгалаа.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Төсвийн хөрөнгөөр шинэ жил, байгууллага болон салбарын ой тэмдэглэх зэрэг олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг үүрэг болголоо

    Дэд бүтцийн салбарын чадавхыг бэхжүүлэх, техник туслалцааны хамтын ажиллагааны талаар хэлэлцэж байна

    УИХ-ын дарга Н.Учрал БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюанийг хүлээн авч уулзав

    Хувь нийлүүлэгчдийн гэрээний талаар болон Оюу толгой төслөөс Монгол Улсын хүртэх өгөөжийн талаарх нотлох баримтуудыг шинжлэн судална

    “Улаанбаатар трамвай” төслийн IV шатны сонгон шалгаруулалтыг ирэх долоо хоногт эхлүүлнэ

    Дотоодын “СТАРТ АП”-уудыг дэмжин хөгжүүлэх санал дэвшүүллээ

    Хууль бусаар худалдаалагдсан Тарбозавр батаар үлэг гүрвэл тэргүүтэй 29 багц чулуужсан олдворыг Монгол Улсад хүлээлгэн өглөө

    11-11 төв Гаалийн байгууллагын хууль бус үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг тусгай шугамаар авч байна

    Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаа, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээтэй танилцлаа

    ЭТТ-архив" үүссэний 12 жилийн ой боллоо

    Алба хаагчид 4359 хүний амь нас, 429.2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа

    Б.Ану-Үжин: “Улаанбаатар трамвай” төсөл хэрэгжсэнээр Архивын ерөнхий газраас Сүхбаатарын талбай хүртэл 37 минут зорчино

    GS25: "365 анхаарч хайрлая" аяны эргэн тойронд

    Боловсрол, эрүүл мэндийн салбарын албан хаагчдыг авлигын эсрэг сургалтад хамруулав

    “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна

    Оюу толгойн асуудлаарх нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол эхэлнэ

    Тэрбумаар нь “ЦОХ ДУТААДАГ” байгууллагын эзэн О.Батчулууныг ЧӨЛӨӨЛӨХ ҮҮ?

    Аюулт үзэгдэл, ослын 97 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

    Био комбинатын гүүрнээс Эмээлтийн авто зам хүртэл шинээр 12.5 км авто зам барина

    Булган аймгийн засаг дарга Д.Пүрэв-Очир ХАНГАЛТГҮЙ ажиллаж ОГЦРОХ нөхцлөө хангав

    Х.Нямбаатар: Ирэх онд Дамбадаржаад 600 орчим нэгж талбарт газар чөлөөлнө

    Өвөл инверс үүсэж, утаа тухайн орчиндоо бөөгнөрдөг

    Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг энэ сард багтаан УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Хууль бусаар 3 тонн хүртэлх шатахуун шагаар зарж байсан иргэдийг шалгаж байна

    Байгалийн гамшигтай тэмцэх үндэсний чадавхыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

    Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

    “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах, хамгаалахад салбар зөвлөлийн үүрэг, оролцоо” сэдэвт уулзалт, хэлэлцүүлэг боллоо

    Олон удаагийн үйлдлээр их хэмжээний авлига авсан гаалийн байцаагчдыг саатууллаа

    Төрийн банкны тэтгэврийн зээлийн хүү буурч, хугацаа уртаслаа

    Удирдах зөвлөлийн дэргэд Хүртээмж ба тэгш оролцооны бодлогын хороог байгуулж, даргаар нь УИХ-ын гишүүн О.Саранчулууныг томилов

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    2023 оны нэгдүгээр сард 22 улсын 536 иргэнд цахим виз олголоо

    2023 оны нэгдүгээр сард 22 улсын 536 иргэнд цахим виз олголоо