“Монгол улсын гамшиг болон осол гэмтлийн үеийн урьдчилан сэргийлэлт, эмнэлэг хүртэлх тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах төсөл”-ийн үйл ажиллагаа өргөжин тэлсээр байна

“Монгол улсын гамшиг болон осол гэмтлийн үеийн урьдчилан сэргийлэлт, эмнэлэг хүртэлх тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах төсөл”-ийн үйл ажиллагаа өргөжин тэлсээр байна

“Монгол улсын гамшиг болон осол гэмтлийн үеийн урьдчилан сэргийлэлт, эмнэлэг хүртэлх тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах  төсөл”-ийг Австрали улсын Гриффит их сургуулийн доктор Хамиш Маклинаар удирдуулсан баг Эрүүл мэндийн яамтай байгуулсан Санамж бичгийн хүрээнд манай улсын төрийн болон төрийн бус байгууллагууд, олон нийтийн оролцоотойгоор 2017 оноос хамтран хэрэгжүүлж эхэлсэн.  

Коронависурт халдвар (Ковид-19)-ын цар тахалтай холбоотой түр хойшлогдоод байсан төслийн үйл ажилагааг үргэлжлүүлж, төлөвлөсөн ажлуудаа хэрэгжүүлэх зорилгоор төслийн Монголын талын багийн төлөөлөл өргөтгөсөн шинэ бүрэлдхүүнтэйгээр Австрали улсын Квийнслэнд мужийн Брисбэн хотод 2023 оны 2 дугаар сарын 16-27-нд ажиллаж байна.

Айлчлалын нээлтийн үйл ажиллагаа Гриффит их сургууль дээр зохион байгуулагдаж, Гриффит их сургуулийн профессор, эрдэмтэн докторуудын өргөн бүрэлдхүүнтэй баг Монголын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав. Нээлтийн үеэр төслийн удирдагч Хамиш Маклин, төслийн парамедик зөвлөх Данкэн Макконелл болон ЭМЯ, ОБЕГ, ЯТН-ийн төлөөллүүд төслийн явц, дараагийн шатанд төлөвлөгдсөн томоохон ажлууд, төслийн хэтийн зорилго, хүлээгдэж буй үр дүн, ач холбогдлын талаар товч мэдээлэл, танилцуулга хийв. Гриффит их сургуулийн Ерөнхийлөгч, профессор Каролин Эванс, Дэд ерөнхийлөгч Сара Тодд, Нийгэм, Соёл судлалын судалгааны төвийн профессор Сүзэн Фарде, профессор Сүи Трэваскэс, Анагаахын сургуулийн профессор Жулиан Арчер, Хүн амын эрүүл мэнд, орчны төвийн профессор Кордиа Чу, Анагаахын сургуулийн профессор Саймон Броэдли, Боловсрол, хуулийн сургуулийн дэд профессор Бэн Фэнтон Смит, Олон улсын маркетингийн бүсийн захирал Шэрмэн Шиа, Олон улсын хөгжлийн төвийн менежер Клэйр Грийн нар Монголын багийн төлөөллийг өндөр түвшинд хүлээн авч, төслийг хэрэгжүүлэх талаар санал бодлоо солилцож, илүү өргөн хүрээгээр хамтран ажиллахаа илэрхийлсэн нь “Монгол улсын гамшиг болон осол гэмтлийн үеийн урьдчилан сэргийлэлт, эмнэлэг хүртэлх тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулах  төсөл”-ийг хэрхэн чухалчилж, дэмжин ажиллах хүсэл сонирхолтой байгаагийн илрэл болов.

Төслийн хүрээнд хийгдэх ажлуудаас онцолвол, нийслэл, дүүргийн түвшинд түргэн тусламжийн дуудлагын эмч, жолооч нар, онцгой байдлын аврагч нар, цагдаа, хүчний байгууллагын мэргэжилтнүүдийг чадавхжуулах олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хөтөлбөр, сертификат бүхий 14 хоногийн сургагч багшийн сургалтыг 2023 онд зохион байгуулахаар бэлтгэл ханган ажиллаж байна. Монголын ЭМЯ, Яаралтай тусламжийн нийгэмлэг болон бусад холбогдох байгууллагын зүгээс энэхүү хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх аж.     
Гэмтэл бэртэл, нуруу нугасны гэмтлийн эхний менежмент, өвчтнийг үнэлэх, эрэмбэлэн ангилах, боолт чиг барих, хугарлын үеийн анхан шатны тусламж,  хариу урвал өгөх, харшлын үед үзүүлэх анхан шатны тусламж зэргийг хөтөлбөрт багтаасан. Улмаар 2024 оноос энэхүү сургалтаар бэлтгэгдсэн сургагч багш нарын тусламжтайгаар уг хөтөлбөрийг улсын хэмжээнд өргөжүүлэн нэвтрүүлснээр гамшиг болон осол гэмтлийн үеийн урьдчилан сэргийлэлт, эмнэлэг хүртэлх тусламж, үйлчилгээний хүний нөөцийг нэмэгдүүлж, бэхжүүлснээр чанар аюулгүй байдлыг хөгжлийн дараагийн түвшинд хүргэх боломж нөхцөлийг бүрдүүлэхэд хувь нэмрээ оруулахаар төслийн баг зорьж байна.

Хөтөлбөрийн дагуу төслийн баг Австрали улсын Квинслэнд мужийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эмнэлэг, аврах анги, агаарын тусламжийн нэгж, алслагдмал нутагт эмнэлэг хүртэлх тусламж үзүүлэх нэгжийн үйл ажиллагаатай танилцаж, эрсдэл гамшигийн үеийн тусламж үйлчилгээний эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр уулзалт хийж, мэргэжилтнүүдийн санал зөвлөмжийг авах зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэнэ. Австрали улсад ажиллаж буй төслийн багт Монгол улсын Эрүүл мэндийн яамны Эмнэлгийн тусламжийн газрын анхан шатны асуудал хариуцсан мэргэжилтэн М.Номингэрэл, Онцгой байдлын ерөнхий газрын Эрүүл мэндийн тасгийн дарга, дэд хурандаа Д.Хонгор, Монголын яаралтай тусламжийн нийгэмлэгийн гишүүн Б.Хосбаяр, ДЭМБ-ын Монгол дах Суурин төлөөлөгчийн газрын Гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын мэргэжилтнүүд, сэтгүүлч А.Сарантуяа нар багийн ахлагч их эмч, АУ-ны доктор Н.Сувдын удирдлага дор ажиллаж байна.     

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудтай золгов

    Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар азай буурлуудтай золгов