С.Чинзориг: Үйлдвэрчний эвлэлтэй нийгмийн түншлэлийн зарчмаар нягт хамтарч ажиллана

С.Чинзориг: Үйлдвэрчний эвлэлтэй нийгмийн түншлэлийн зарчмаар нягт хамтарч ажиллана

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны төлөөллийг хүлээж авч уулзан эрүүл мэндийн салбарын ажиллагсдын цалин хөлс, нийгмийн хамгааллыг сайжруулахтай холбоотой асуудлаар санал солилцлоо.

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ч.Нарантуяа болон тус холбооны төлөөлөл салбарын ажиллагсдын суурь цалинг нэмэгдүүлэх асуудлыг нэн тэргүүнд анхаарахыг Эрүүл мэндийн сайдаас хүсч гүйцэтгэлийн санхүүжилттэй холбоотойгоор лавлагаа шатны том эмнэлгүүдээс бусад дүүрэг, аймаг, сумын эмнэлгүүдэд үндсэн цалинг нэмэх боломж олдохгүй байгаа нь хүний нөөц ялангуяа сувилагч, тусгай мэргэжилтэн хомсдоход хүргэж буйг хэлсэн. Мөн ЭМД-аас санхүүждэггүй эмнэлгүүдийн цалин хөлс, ажлын ачаалал, үнэлэмж, ур чадварын үнэлгээ, эмч бэлтгэх сургалтын чанар, эмнэлгийн ажилтнуудын нормын хувцасны хангалт, орон сууцны хөтөлбөр хэрэгжүүлэх боломж зэргээс гадна эрүүл мэндийн салбарт орхигдсон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд ч анхаарах шаардлага байгаа гэв. Түүнчлэн салбарын хамтын хэлэлцээрийн хэрэгжилттэй холбоотой зарим нэг асуудлыг эргэж харах хэрэгтэй байгааг дурдаад Үйлдвэрчний байгууллагын зүгээс ойрын хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар танилцуулсан.
С.Чинзориг сайд ЭМЯ, Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн холбоо аль аль нь салбарын хөгжил, эмч, ажиллагсдынхаа төлөө нэг сэтгэлээр зүтгэж хүн ардад үзүүлж буй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах том зорилгод нэгдэж буй тул тулгамдаж буй асуудлаа ярьж хэлэлцэх замаар хамтарч шийддэг байх нийгмийн түншлэлийн зарчмаар эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх аливаа асуудалд Үйлдвэрчний эвлэлийн дэмжлэгийг авч, оролцоог хангаж ажиллах нь зөв гэдэг байр суурьтай байгаагаа онцлоод  цаашид хийхээр төлөвлөж буй бодлогын шинжтэй томоохон ажлуудынхаа талаар товч танилцуулсан. Ялангуяа иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх, эрүүл мэндийн байгууллагад үйлчилгээний стандартыг нэвтрүүлж, үйлчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн үйлчилгээг бий болгоход анхаарах зайлшгүй шаардлага байгааг хэлсэн. Салбарын хууль эрх зүйн орчныг шинэчлэх зорилгоор Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төслийг шинээр боловсруулж, Эмийн тухай, Тамхины хяналтын тухай зэрэг хэд хэдэн хуулийг шинэчлэхээр ажиллаж буйгаа дуулгав. Мөн эрүүл мэндийн салбарт хэрэгжиж эхлээд хоёр жилийн нүүр үзэж буй гүйцэтгэлийн санхүүжилтэд тодорхой тохируулгыг хийх замаар эрүүл мэндийн байгууллагуудын ачааллыг тэнцвэржүүлэх, хүн амд үзүүлж буй анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, зарим төрлийн оношлогоо, эмчилгээний өртгийн тооцооллыг дахин хийхээс гадна шинэ төрлийн тусламж үйлчилгээ үзүүлсэн тохиолдолд гэрээний хугацаанд баригдалгүйгээр санхүүжилтийг олгодог байх зэргээр тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэж эхлээд байгаа юм.
Эрүүл мэндийн сайд салбарын ажиллагсдын цалин хөлсийг нэмэх асуудлаар Үйлдвэрчний байгууллагатай хамтарч ажиллах боломжтойгоос гадна эрүүл мэндийн салбарын эмч, ажиллагсдыг Эрсдэлийн даатгалд хамруулдаг тогтолцоог бий болгох, Хариуцлагын даатгалыг эрүүл мэндийн салбарт оруулж ирэхээр ажиллаж буйгаа ч хэлсэн.  

Мөн сайд ямар ч асуудлыг яриа хэлэлцээний журмаар шийдэх нь зөв гэж үздэг учраас Үйлдвэрчний байгууллагынхныг яамтай ойр нягт хамтран ажиллахыг дэмжихээ илэрхийлээд ойрын үед Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран салбарын ажиллагсдын төлөөлөлтэй нэгдсэн уулзалт зохион байгуулахаар товоо тогтов.

Түүнчлэн энэ удаагийн уулзалтаар салбарын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос гаргасан саналуудыг шийдвэрлэх зорилгоор хоёр талаас хамтран хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргахаар боллоо.   

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Говь-Алтайчууд УИХ-д төлөөлөлгүй болж мэдэх нь...

    Говь-Алтайчууд УИХ-д төлөөлөлгүй болж мэдэх нь...