Япончууд шатаасан хог хаягдлынхаа үнсээр цемент хийж байна

Япончууд шатаасан хог хаягдлынхаа үнсээр цемент хийж байна

Токио хотын хог хаягдлыг дахин боловсруулах ЧҮБО /CHUBO/ үйлдвэрийн үйл ажиллагаатай НИТХ-ын төлөөлөгч, Улаанбаатар хотын хөгжлийн корпораци ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Баярчимэг, НИТХ-ын төлөөлөгч Б.Өнөбат нарын албаныхан танилцаж, туршлага судаллаа.

Улаанбаатарчууд жилд 1.4 сая тонн хог хаягдал “үйлдвэрлэдэг” бөгөөд үүний 11.4 хувийг л дахин боловсруулж, эдийн засгийн эргэлтэд оруулдаг. Жижиг, дунд үйлдвэрлэлийн салбарт хог хаягдлыг дахин боловсруулах 36 үйлдвэр бүртгэлтэй. Үүнээс хуванцар боловсруулах, гялгар уут, автомашины дугуй, хаягдал мод үртэс, хөнгөн цагаан лааз боловсруулах, ажилласан автомашины хөдөлгүүрийн тос, бор картон цаас, малын гаралтай хаягдал, хайлш, хөнгөн цагаан боловсруулах зэрэг чиглэлээр 17 үйлдвэр л идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Харин япончуудын хувьд хог ангилан ялгах санаачилгыг анх 1930 оноос эхлүүлсэн ч төдий л үр дүнгээ өгөөгүй байна.

Улмаар 1960 оноос эдийн засаг нь үсрэнгүй хөгжиж, тэр хэрээр худалдан авалт сайжирч, хог хаягдлыг ангилан ялгах шаардлага тулгарсан аж. Эхэндээ хогийг шууд булдаг байсан нь хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж байна гэх оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгарч, ажилтнууд, иргэдийн хооронд үл ойлголцол үүсэж эхэлжээ.

Иймээс 1970 онд Хогийг хаяж боловсруулах талаарх хууль баталж, 1990 оноос хог хаягдлыг дахин боловсруулах чиглэлээр ангилж эхэлсэн байна.

ЧҮБО үйлдвэр нь Токиогийн 23 дүүргийн хогийг дахин боловсруулж, булдаг бөгөөд 3.7 км газрыг хамран үйл ажиллагаа явуулдаг. Үйлдвэр бүх төрлийн хогийг хүлээн авах бөгөөд тусгай нэвтрэх хаалгаар машин ороход хог хаягдлыг автоматаар жинлэнэ. Харин гэр ахуйн бараа, тавилга зэрэг томоохон хог хаягдлыг хаягаар нь очиж авдаг аж. Сүүлийн жилүүдэд гэр ахуйн тавилгуудад батарей ашиглах болсноор хог ангилахад хүний оролцоо зайлшгүй шаардлагатай болжээ. Хог хаягдлыг ангилсны дараа жижиглэн хэрчиж, тусгай соронзын тусламжтайгаар төмрийг ялгаж, үлдсэнийг нь шатаахад бэлдэнэ. Шатаахдаа түймрээс сэргийлж норгодог нь хогны хүндийн жинг нэмдэг аж. Харин шатдаггүй хог хаягдлын тухайд өдөрт 1500 тонн хог булдаг байсан нь сүүлийн жилүүдэд 100 тонн болж багасжээ.

Энд хогийг далан маягаар овоолж булдаг. Үүний дараа булсан хогноос тодорхой хэмжээний ус гарна. Усыг 16 байршлаар гадагшлуулан тусгай сувгаар урсгаж, дахин боловсруулан цэвэрлэх бөгөөд  эцсийн шатанд далай руу цутгана. Мөн ямар хог шатааснаас хамаарч булах газар нь ч харилцан адилгүй. Эхлээд гурван метр хог хийж, 50 см хар шороо асгаад, дахиад гурван метр хог хийх зарчмаар сөөлжлөн булна. Үйлдвэр хогийг ачихаас дарж булах хүртэл 40 орчим төрлийн машин ашигладаг. Мөн борооны усыг хадгалж, үйлдвэрт ашигладаг бөгөөд өдөрт 10 мянган шоо метр ус хэрэглэдэг гэнэ.

Токио хотын захиргааны Байгаль орчны газрын Тойрог эдийн засаг хариуцсан ахлах мэргэжилтэн Ясүо Фүрүсава:

-Манай ЧҮБО үйлдвэр 1970 оноос хог ангилж боловсруулах, булах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Жилд 2.5 сая тонн хог хаягдлыг цуглуулж, ангилж, дахин боловсруулдаг. Хуучин гэж хэлж болохуйц үйлдвэр тул шинэ үйлдвэр барихаар төлөвлөж байгаа. Ингэснээр илүү орчин үеийн техник, шийдлийг нэвтрүүлж, хог ангилан боловсруулах, булах технологи маань тэр хэрээр сайжирна” хэмээсэн юм. Мөн хэчнээн сайн үйлдвэр байгаа ч иргэд хогоо ангилан ялгахгүй бол ямар ч ашиггүй тул  энэ чиглэлд иргэдийг соён гэгээрүүлсэн үйл ажиллагаануудыг үе шаттай зохион байгуулах хэрэгтэй гэдгийг  тэд хэлж байлаа.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай
Нийт сэтгэгдэл 0
! Анхаар! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд tur.mn сайт хариуцлага хүлээхгүй.
  • Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

    Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

    Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

    Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

    Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

    Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

    Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

    Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

    Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

    Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

    БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

    Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

    Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

    “Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

    Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

    Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

    Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

    У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

    Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

    Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

    Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

    Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

    ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

    Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

    Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

    Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

    Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

    Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

    Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

    МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

    ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

    Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

    НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

    ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

    Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

    “ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

    Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

    СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

    БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

    УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

    Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

    МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

    Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

    С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

    Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

    Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

    Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

    ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

    Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

    Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

    УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

    Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

    Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

    Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

    Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

    Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

    "ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

    МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

    Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

    Категори  баннер

    Холбоотой мэдээнүүд

    Их цэвэрлэгээний үеэр 888.1 тонн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэлээ

    Их цэвэрлэгээний үеэр 888.1 тонн хог хаягдал, цас мөсийг цэвэрлэлээ