Нүүр / Нийгэм / УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж 85 дахь удаагийн PDAC-д оролцлоо

Нийгэм

  • 0
  • 1349

УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж 85 дахь удаагийн PDAC-д оролцлоо

УУХҮ-ийн сайд Ц.Дашдорж 85 дахь удаагийн PDAC-д оролцлоо

\"\" 
Канадын Торонто хотноо жил бүр зохиогддог Канадын хайгуулч, олборлогчдын холбооны (PDAC) чуулга уулзалт 2017 оныгуравдугаар сарын 5-8-ны өдрүүдэд болов.
Энэхүү нэр хүндтэй олон улсын арга хэмжээний хүрээнд манай улс \"Монгол: Тогтвортой байдлын төлөө нөөц боломжийг нээх нь” сэдвээр форумзохион байгуулав. Форумд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, А.Ундраа, Б.Дэлгэрсайхан, Монгол Улсаас Канад Улсад суугаа Элчин сайд Р.Алтангэрэл зэрэг албаны төлөөлөгч, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй Монгол Улсын төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын 70 гаруй төлөөлөгч, Канадын ГХЯ, Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Эд Жэйгэр, Экспортыг дэмжих сан, Монгол Улсад хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулж буй Канадын компаниуд, хөрөнгө оруулагчид болон манай форумын үйл ажиллагааг сонирхон оролцож буй гадаадын компанийн төлөөлөгчид нийлсэн 200 гаруй хүн оролцов.Тэдний 150 орчим нь мэргэжлийн хөрөнгө оруулалтын байгууллагын төлөөлөл байсан бөгөөд энэ жил Монголыг сонирхогчдын тоо хоёр дахин өссөн байлаа.
Форумын үеэр уул уурхайн салбарын чиглэлээр баримталж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй Монгол Улсын Засгийн газрын бодлого, зорилтыг танилцуулж, Монголд үйл ажиллагаа явуулж буй Канадын хөрөнгө оруулалттай компаниудын одоо хэрэгжүүлж буй болон ирээдүйд хэрэгжүүлэх төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлж, Монгол Улс уул уурхайн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг татах таатай орчин бүрдэж буйг санал нэгтэй дүгнэн сайшаав.
Түүнчлэн гуравдугаар сарын 6-ны өдөр болсон Уул уурхайн сайд нарын дээд түвшний уулзалтад оролцов. Сайд нарын уулзалтад 20 гаруй орны уул уурхайн сайд нар ирсэн байна.
Торонтогийн уул уурхайн олон улсын чуулганы үеэр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж Канадын Гадаад худалдааны сайд, Байгалийн нөөцийн дэд сайд, Экспортыг дэмжих сангийн Төслийн санхүүжилтийн газрын захирал, Торонтогийн хөрөнгийн биржийн удирдлага, Монголд хөрөнгө оруулан үйл ажиллагаа явуулж буй Канадын компаниудын удирдлага нартай тус тус албан ёсоор уулзаж ярилцав.
Гуравдугаар сарын 9-ний өдөр Монгол-Канадын дугуй ширээний долдугаар уулзалтыг Оттава хотноо зохион байгуулжээ.
Энэ уулзалтыг хоёр орны улс төр, эдийн засаг, хөрөнгө оруулалт, худалдаа, уул уурхай, барилга, дэд бүтэц, хөдөө аж ахуй, боловсрол, соёл, батлан хамгаалах, хүмүүнлэг зэрэг бүхий л салбар дахь хамтын ажиллагааны байдлыг хэлэлцэн дүгнэх, мэдээлэл солилцох, харилцааг хоёр талын бодит боломжид түшиглэн тодорхой чиглэлд хөгжүүлэх талаар санал солилцох зорилготойгоор 2003 оноос хойш хоёр жил тутамд зохион байгуулсаар ирсэн юм.
Эдгээр уулзалтуудын үр дүнд манай улс уул уурхайн салбарт 20 сая долларын хөрөнгө оруулалт татах боломжийг нээж, санамж бичиг үйлдсэн байна.
\"\"
85 дахь жилдээ зохион байгуулагдаж буй уул уурхайн салбарын хамгийн том, нэр хүнд бүхий энэхүү олон улсын чуулга уулзалтад 125 орны 25 мянга гаруй төлөөлөгч оролцож, 500 гаруйилтгэл хэлэлцэгдэж, уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг компаниудын 900 гаруй үзэсгэлэнгийн булан, танхим ажиллажээ. Монгол Улсаас Канадын хөрөнгө оруулалттай\"Эрдэнэ Ресурс Девелопмент”, \"Степпе Гоулд”, Австралийн хөрөнгө оруулалттай Занаду Майнз”компаниуд үзэсгэлэнд өөрийн булангаа нээн ажиллуулав.
 
 
Эх сурвалж:mmhi.gov.mn
 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

ДАРААГИЙН МЭДЭЭ

“Засаг” зодоон

Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

“Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд