Нүүр / Нийгэм / Б.Дэлгэрсайхан хятадын эрүүгийн элемэнтүүдтэй холбоотой

Нийгэм

  • 0
  • 1351

Б.Дэлгэрсайхан хятадын эрүүгийн элемэнтүүдтэй холбоотой

Б.Дэлгэрсайхан хятадын эрүүгийн элемэнтүүдтэй холбоотой

 

\"\"

Дорноговь аймгаас УИХ-д өрсөлдөж байгаа \"Дорнын говь” хэмээх мах боловсруулах компаниас \"Болд Төмөр Ерөө гол” гэдэг аварга
групп хүртэл бизнэсээ өргөжүүлж чадсан Б.Дэлгэрсайхан нь тун нууцлаг бизнесмэн юм. Төмрийн хүдрийг урагшаа 1000 ачааны вагоноор зөөж эхэлснээс хойш улам хөрөнгөжиж хятад түнш нь энэ урсгалыг угтан Эрээнд ган хайлуулах үйлдвэр хүртэл барьсан гэдэг. Улстөрчдөөс МАХН-ын Н.Энхбаяртай дараа нь МАН-ын хотын фракцитай хэлхээ холбоотой байсан Б.Дэлгэрсайхан өнгөрсөн сонгуулиар АН-тай зузаарч \"Женко” Х.Баттулгын сонгуульд их хэмжээний мөнгө хандивласан шуугиан дэгдэж байсан. 

Тэгвэл нууцлаг бизнесмэний нууцыг урд хөршийн эрүүгийн элемэнтүүд сөхөж АТГ болон цагдаагийн байгууллагад хошуу хүргэж яваа хэрэг саяхан болсон гэнэ. Энэ бүхэн нь Б.Дэлгэрсайханы бизнес тийм ч цэвэр яваагүйг харуулж байна. Ямар ч байсан Б.Дэлгэрсахан нь хятадын эрүүгийнхэнтэй хамтарч байсан нь ил болж. Саяхан Б.Дэлгэрсайхан болон Гадаад харилцааны яамны хооронд итгэмжлэлийн том маргаан дэгдсэн. Итали улсад суух атташе Г.Оч нь өнгөрсөн хавар БНХАУ-ын иргэн Лам Пингээс Монгол улсын иргэн О.М-д өгсөн итгэмжлэлийг баталгаажуулснаас хэрэг явдал эхэлжээ. Лам Пин нь Италийн нийслэл Ром хот дахь манай элчинд О.М-ыг орчуулагчийн хамт дагуулж очоод \"өөрийн эзэмшилд байдаг компаний эд хөрөнгө, хувьцаа тусгай зөвшөөрлүүдтэй холбоотой асуудлаар Монгол Улсын УБЕГ, ЭЗЯ-ны Гадаадын хөрөнгө оруулалтын зохицуулалтын газар, Ашигт малтмалын газар,бүх шатны хуулийн байгууллага болон АТГ-д төлөөлөх” итгэмжлэл олгосныг атташе Г.Оч нотариатын баталгаа хийгээд явуулжээ. БНХАУ-ын иргэн Лам Пин нь 2004-2005 оны 6-р сар хүртэл \"Болд Төмөр Ерөө гол”-ын хувьцаа зэмшигч байсан нь чухам яагаад ийм итгэмжлэл өгөхийн учрыг тайлж байгаа аж. Гэхдээ Монголоос бус харин Италид суугаа ЭСЯ-наас авч. Итгэмжлэлтэй болсон О.М нь Монголд ирэнгүүтээ Б.Дэлгэрсайханы урьдын явдлыг сөхөөд эхэлсэн бололтой. Ямарч байсан итгэмжлэлд заасны дагуу АТГ болон хуулийн бүх шатны байгууллагад Лам Пингийг төлөөлөөд идэвхтэй ажилласан нь Б.Дэлгэрсайхан захирлыг сандаргасан гэнэ. О.М нь яг юу хийсэн вэ гэхээр хуулиар хамгаалагдсан \"Болд Төмөр Ерөө гол” компанийн мэдээллийг төрийн эрх бүхий байгууллагаас гаргуулан авах, компаний нууцыг бусдад тараасан гэнэ. Тэгэхээр О.М нь Лам Пингийн эрх ашгийн төлөө Б.Дэлгэрсайхантай холбоотой мэдээлэл цуглуулах зорилготой ирж. Энэ нь Лам Пинг болон Б.Дэлгэрсайхан нарын тооцоо дуусаагүй байгааг харуулж байна. Учрыг лавлавал Лам Пинг нь үнэхээр \"Болд Төмөр Ерөө гол”-ыг үүсгэн байгуулагч бөгөөд Б.Дэлгэрсайханы түнш байжээ. Дараа нь \"Болд Төмөр Ерөө гол”-ын хувьцаагаа нутаг нэгт Лиу Ронгзэнд шилжүүлсэн байна. Гэсэн ч түүний Б.Дэлгэрсайхантай хийх данс тооцоо тэглэгдээгүй байж. \"Болд Төмөр Ерөө гол”-ын захирал нь Интерполоор эрэн сурвалжлагдаж байсан онц аюултай гэмт хэрэгтэнд итгэмжлэл хийж өгсөн хэмээн ГХЯ-ыг буруутгажээ. Лам Пинг нь захиалгаар хүний амь хөнөөлгөсөн гэмт хэргийн улмаас Интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа этгээд мөн гэж мэдүүлж. Түүний итгэмжлэгдсэн хүн болох О.М нь бас л 1998-2008 онд эрүүгийн хуулийн тусгай ангийн 126-р зүйлээр ял эдэлж байсан хэмээн Б.Дэлгэрсайхан баталжээ. 

Ямартаа  ч захиалгаар хүний амь хөнөөлгөдөг Хятадын онц аюултай гэмт хэрэгтнүүдийн  овоо хараанд өртсөн Б.Дэлгэрсайхан ихэд сандарч байгаа бөгөөд УИХ-д нэр дэвшиж байх үетэй нь зэрэгцэж хэл ам таталж байгаа энэ асуудлаа чимээгүйхэн дарж өнгөрөөж байна.   

/үргэлжлэл бий/
Эх сурвалж:   http://tonshuul.mn/index.php?newsid=5911

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

“Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд