Нүүр / Бизнес / Л.Энх-Амгалан: Энэ хориг Х.Баттулга, З.Энхболд хоёрын хэнийх нь вэ?

Бизнес

  • 0
  • 643

Л.Энх-Амгалан: Энэ хориг Х.Баттулга, З.Энхболд хоёрын хэнийх нь вэ?

Л.Энх-Амгалан: Энэ хориг Х.Баттулга, З.Энхболд хоёрын хэнийх нь вэ?

\"\" 
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүд асуулт, тодруулга авч байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ТЭРБИШДАГВА

\"Ш.Раднаасэд дарга та Монголын ард түмнийг доромжиллоо. Хууль зөрчөөгүй хүн Монголын гурван сая хүнээс олдохгүй гэж та хэлсэн. Үүнийхээ төлөө уучлалт гуйх хэрэгтэй. Яг одоо УИХ Засгийн газар, УИХ-д байгаа хүмүүсийн хэд нь лицензтэй вэ. Байгаль өөрөө бүтээсэн баялгийг лиценз нэрээр худалдаж аваад өөрөө ашиглахгүй тохиолдолд  буцааж төрд авах ёстой. Ер нь лиценз наймаалдаг, барьцаалдаг асуудлыг анхаарах цаг болсон. Та бүхэн энэ УИХ, Засгийн газарт байгаа хүмүүсээс хэд нь лицензтэй хүмүүсийн нэрсийг гаргаж чадах уу, З.Энхболд дарга аа” гэсэн асуултад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд \"2017 оны есдүгээр сарын 3412 ширхэг ашиглалт, хайгуулын лиценз байна. Эдгээр нь бүгд компанийн нэр дээр бий. Энэ компанийн нэрсийг УИХ шаардаж, улсын бүртгэлээс авах боломжтой. Энд байгалийн баялгийг Үндсэн хуульд заасны дагуу ард түмэнд нь буцааж өгөх үү, эсвэл хэсэг бүлэг хүнд нь өгөөд цааш явах уу гэдэг асуудлыг л УИХ ярих ёстой” гэсэн тайлбар өглөө.

Харин УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвын иргэдээс уучлалт гуйх ёстой гэсэн асуултад УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд \"Би шүүхээр гэм буруутай нь тогтоогдоогүй гүтгэлгийн шинж чанартай асуудлыг яриад байвал гадаадаас сайд томилоод ч нэмэргүй гэдгийг хэлсэн” гэсэн тайлбар өглөө.

УИХ-ЫН ГИШҮҮН Л.ЭНХ-АМГАЛАН

\"Би их харамсч байна. УИХ-ын танхимыг шүүхийн танхим болгож, улс орон, хоёр намыг, намын гишүүдээ лицензтэй, лицензгүйгээр нь хагаралдуулж байгаад харамсч байна. Энэ хориг Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргынх уу, Ерөнхийлөгчийн хориг уу гэж бодож байна. Та одоо Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга. Энэ ажлаа л хий. Та УИХ-ын гишүүдийг, байнгын хорооны дарга нарыг загнах эрх байхгүй. Өнгөрсөн дөрвөн жил төрдөө үнэнчээр зүтгэсэн олон зуун мянган хүнийг та шалгасан. Ийм увайгүй, өөрийнхөө нэр төр, ашиг сонирхол, өш хонзонгоор асуудлыг ярихаа болох хэрэгтэй. Өнөөдөр шүүхээр тогтоогдоогүй асуудлаар та ингэж хүний нэр хүндэд халдаж болохгүй. Өнгөрсөн дөрвөн жил Монголоос гарсан гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын өмнөөс та ямар хариуцлага хүлээх юм бэ” гэлээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА З.ЭНХБОЛД

\"30 гэр бүлийн төлөөлөгч Л.Энх-Амгалангийн асуултад хариулт өгий. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн Тавантолгой гэдэг ордыг үнэгүй авсан \"Энержи ресус” ХХК-ийн эзэмшигч нь та. Үндсэн хуулийн 6.1-ийг зөрчсөн учраас Ерөнхийлөгч хориг тавьсан. Лиценз гэсэн цаасан дээр нэртэй хүнийх нь эзэмшил биш, нийт ард түмний өмч. Би бол баян, хоосны ялгаа туйлдаа хүрсэн. Цорын ганц шалтгаан нь ард түмний баялгийг лиценз нэрээр хэдхэн хүн худалдаад авсан. Өнгөрсөн дөрвөн жилд УИХ-ын хийсэн бүх ажлыг би хариуцахгүй, хамтаараа шийдвэр гаргадаг. Бид дүнгээ тавиулсан. Та бүхэн ч гэсэн дөрвөн жилийн дараа дүнгээ тавиулна. Өөрийнхөө бүтээгээгүй байгалийн баялгийг хувийн өмч шиг ашиглахгүй байх хэрэгтэй” гэсэн тайлбарыг өглөө.

УИХ-ЫН ГИШҮҮН Д.ГАНБОЛД

\"Монголын цаашаа хөгжихгүй байгаа нэг үндэс уул уурхай, газрын доорх баялаг. Би Монгол Улсын Ерөнхий сайд, Хууль зүй дотоод хэргийн сайд нарт энэ лицензийн асуудлыг нэг тийш нь шийдэх хэрэгтэй. Өмнөх Засгийн газрын үед гарч байсан Дубайн гэрээний асуудлыг гишүүд ярьж байна. Оюутолгойн мөнгө Монголоор дамжих гэж байхад чичирсээр байгаад хүчингүй болгож байсан хүн бол Ч.Хүрэлбаатар. Ерөнхийлөгч эрхийнхээ хүрээнд хориг оруулж ирж байна. 65-ын бүлэг бид нэг цул байвал, энэ хоригоос айгаад байх шаардлагагүй шүү дээ. Нэг зүйл хэлмээр байна. Хөгжлийн бодлогоо зөв тодорхойлохын тулд санхүүгийн зөв бодлого оруулж ирвэл хэн ч байсан дэмжинэ. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд та лицензийн асуудлыг цэгцлээч гэх юм. Та өмнө нь энэ асуудлыг цэгцлэхгүй яасан юм бэ. Та юу хийж байсан юм бэ. Лицензийг яаралтай цэгцлэх хэрэгтэй” гэсэн санал хэллээ. 

Одоо УИХ-ын гишүүд саналаа хэлж байна.


ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

“Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд