Нүүр / Дэлхий дахин / УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ

Дэлхий дахин

  • 0
  • 668

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож үг хэллээ

\"\" 
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангаар ахлуулсан Монгол Улсын парламентын төлөөлөгчид Швейцарийн Холбооны Улсын Женев хотноо болж буй ОУПХ-ны Ассамблейн 138-р чуулганд оролцож байна. Чуулганаар дэлхий нийтэд тулгамдаад буй \"Цагаач болон дүрвэгсэд”-ийн асуудал, хүний эрх, энх тайван, аюулгүй байдлыг сахин хамгаалах, эмэгтэйчүүд, хүүхдийг ялгаварлан гадуурхах, хүчирхийлэхээс урьдчилан сэргийлэхэд парламентын гүйцэтгэх үүрэг, оролцоо зэрэг өргөн хүрээтэй асуудлыг хэлэлцэж байгаа юм.
УИХ-ын гишүүн Л.Болд Энх тайван, аюулгүй байдлын байнгын хорооны хуралдаанд, Б.Саранчимэг Эмэгтэй парламентчдын чуулганд, О.Баасанхүү Залуу парламентчдын чуулганд тус тус оролцлоо. Түүнчлэн гишүүд тулгамдсан асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэх нэгдсэн хэлэлцүүлэгт оролцсон байна.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан ОУПХ-ны Ассамблейгаар хэлэлцэж буй \"Цагаач болон дүрвэгсдийн асуудлаарх олон улсын дэг журмыг сайжруулах нь: Нотолгоонд суурилсан бодлогын шийдвэр гаргах хэрэгцээ, шаардлага” сэдэвт Нэгдсэн хэлэлцүүлэгт оролцож, үг хэллээ.
Тэрбээр \"Хэдийгээр энэ нь Монгол Улсын хувьд тулгамдсан асуудал хараахан биш ч дэлхийн хамтын нийгэмлэгийн гишүүнийхээ хувьд олон улсад үүсээд буй бүхий л асуудлыг анхааралтай ажиглаж, энх тайвныг сахин хамгаалахын төлөөх үйлсэд хувь нэмрээ оруулахад бэлэн байдаг” гэлээ.  Түүнчлэн цагаач иргэд, дүрвэгсдийн амьдрах нөхцөлийг сайжруулах болон бусад тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд энэхүү чуулганаас гарах ОУПХ-ны гишүүн орнуудын хамтын шийдвэр ихээхэн хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, О.Баасанхүү, Л.Болд нар Монгол Улсын Их Хурлын гишүүн, Дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч асан Санжаасүрэнгийн Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг хэлэлцэх ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хорооны хуралд оролцов.
Л.Энх-Амгалан ОУПХ энэ чиглэлээр 2000 оноос хойш нийт 50 гаруй тогтоол, шийдвэр гаргаж, уг хэрэгт холбоотойгоор дэмжлэг үзүүлэхийг ХБНГУ, Япон, ИБУИНВУ-ын парламентаас хүссэний дагуу ХБНГУ-ын зүгээс мөрдөн шалгах ажиллагаанд техникийн туслалцаа үзүүлэн, эд мөрийн баримтуудыг шинжлэх ажлыг манай талтай хамтран хийх зэргээр тусалж байсанд, одоог хүртэл байнгын анхааралдаа байлгаж байдагт Монголын парламент, ард түмний өмнөөс талархлаа илэрхийллээ.
Мөн тэрбээр Монгол Улсын Үндсэн хуульд \"Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” хэмээн тов тодорхой заасан тул УИХ уг хэргийг шүүн тасалсан байдалд болон хэргийн талаар гаргасан шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөх эрхгүйг тайлбарласан. Гэхдээ Монгол Улсын Их Хурал хэргийг мөрдөн шалгах, шүүн таслах ажиллагааны талаар болон яллагдагчдын хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар ирүүлсэн ОУПХ-ны албан тоот, зөвлөмжийн дагуу холбогдох байгууллагуудаас тухай бүрд нь лавлагаа авч тодруулан, зохих мэдээллийг өгч байснаа дурдсан.
Монголын төр, түүн дотроо хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэг бүхий УИХ ОУПХ-ны нэгэн адил уг хэргийг олон улсын хэм хэмжээ, түүнд нийцүүлэн гаргасан үндэсний хууль тогтоомжийн дагуу үнэн зөв, шударга ёсонд нийцүүлэн шийдвэрлээсэй хэмээн хүсэж байгаа. УИХ-ын зүгээс ОУПХ-ны Парламентчдын хүний эрхийн хороотой цаашид ч хамтарч ажиллахад бэлэн байна гэв.
Хорооны гишүүд хуульч хүнийхээ хувьд  энэ хэргийн талаар ямар бодолтой байдгийг нь УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс асуухад \"Хэрэгтэй холбоотой элдэв хардалт сэрдэлт маш их байдаг ч хавтаст хэрэгтэй танилцаагүй, уншаагүй хэн болов ч, ялангуяа ийм том хэрэгт үзэмжээрээ дүгнэлт хийх боломжгүй гэдгийг л хуульчийнхаа хувьд хатуу хэлэх байна. Уг хэргийн материалын 80 орчим хувь нь төрийн нууцын зэрэглэлээс гарсан тул уншиж танилцах боломжтой болсон. Тиймээс хэргийн материалтай танилцсаны дараа л албан ёсны байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзэж байна” гэв. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

“Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд