Нүүр / Говь-Алтай / Сүрлэг Алтай нутгийн шинэ аваргууд “Түмний манлай”-д хүч үзэв

Говь-Алтай

  • 0
  • 1142

Сүрлэг Алтай нутгийн шинэ аваргууд “Түмний манлай”-д хүч үзэв

Сүрлэг Алтай нутгийн шинэ аваргууд “Түмний манлай”-д хүч үзэв

 

\"\" 

Говь-Алтай аймгийн \"Хантайшир” бөхийн дэвжээнээс аймгийн Засаг даргын тамгын газартай хамтран Алтай нутгийн бөхчүүдийн залгамж үеийг тодруулан шалгаруулж, тэднийг их спортын төрлүүдээр өндөр түвшний дасгалжуулагч нартай хичээллүүлж, улс, тив дэлхий, олимпийн аварга болон хөгжүүлэх зорилготой \"Түмний манлай” үндэсний бөхийн барилдааныг Говь-Алтай аймгийн бүх сум даяар зохион байгууллаа.

Тус арга хэмжээг Улаанбаатар хотоос Улс, аймгийн алдар цолтой нутгийн бөхчүүд сумаа хариуцан оролцжээ. Улсын гарьд Н.Ганбаатар, \"Хантайшир” дэвжээний гүйцэтгэх захирал Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, Улсын заан Б.Соронзонболд, дэвжээний ерөнхий дасгалжуулагч улсын начин С.Багахүү, зөвлөх дасгалжуулагч улсын начин Д.Бадрах дэвжээний менежер М.Батбаяр нар зохион байгуулсан байна.

 \"\"

Улаанбаатар хотоос дээрх бөхчүүд болон Улсын өсөх идэр начин Л.Цэрэнтогтох, Улсын начин Ц.Энхжаргал, Гансүх, Б.Хишигбаатар зэрэг Улс аймгийн алдар цолтой бөхчүүд хүрэлцэн иржээ.

\"Түмний манлай” үндэсний бөхийн барилдаан тавдугаар сарын 6-ны өдөр Говь-Алтай аймгийн бүх сум, сургуулиудад эхэлж шалгаруулалт хийгдсэн бол энэ сарын 8-ны өдөр Алтай хотноо шигшээ барилдаан амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Сумдын шалгаруулалтыг тухайн сумаас төрөн гарсан аймаг, улсын алдар цолтой бөхчүүд удирдан зохион байгуулж, шалгарсан тамирчин сурагчдын эцэг эхчүүдтэй уулзалт хийж, Өсвөрийн шигшээ багийн ажиллах зарчим, ирээдүйн зорилго боломж, ач холбогдол, багш дасгалжуулагчдын талаарх мэдээлэл хийж шалгарсан хүүхэд багачуудыг цаашид хариуцан ажиллахаа илэрхийлсэн юм.

Тус арга хэмжээний эхний шатны шалгаруулалтад аймгийн хэмжээний 7, 8, 9, 10 дугаар ангийн хүүхдүүд хамрагдсан бөгөөд шигшээ барилдаанд 18 сум 2 тосгоны 160 гаруй тамирчид оролцлоо. Бага насны төрөлд Дарив сумын сурагч Л. Отгонбаяр нэгдүгээр байр, Шарга сумын сурагч Д.Доржсэмбэ хоёрдугаар байр, Төгрөг сумын сурагч Б.Бөхбаяр гуравдугаар байр, Бугат сумын сурагч Д.Балжинням, Бугат сумын сурагч Б.Маргад-Эрдэнэ нар дөрөв, тавдугаар байруудыг эзэлсэн бол ахлах насанд Халиун сумын сурагч М.Өсөх-Ирээдүй нэгдүгээр байр, Төгрөг сумын сурагч Б.Доржнямбуу хоёрдугаар байр, Төгрөг сумын сурагч Б.Ганхөлөг гуравдугаар байр, Дарив сумын сурагч М.Гүрбазар дөрөвдүгээр байр, Баян-Уул сумын сурагч Э.Даваадалай, Төгрөг сумын сурагч Д.Сумъяабэйс нар тав, зургаадугаар байруудыг эзэлж медаль батламж мөнгөн шагналаар шагнагдлаа.

\"\" 

\"Түмний манлай” үндэсний бөхийн барилдаанд шалгарсан дээрх хүүхдүүдэд Хантайшир бөхийн дэвжээний дэргэдэх Өсвөрийн шигшээ багт чөлөөт болон жудо бөхөөр хичээллэх урилга өгсөн бөгөөд ирэх есдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн Улаанбаатар хотод, тусгай зориулалтын зааланд, мэргэжлийн багш, дасгалжуулагчдын удирдлаган дор хичээллэх юм. 

Энэхүү сургалт хичээл нь ямар нэгэн сургалтын төлбөргүй бөгөөд Алтай нутгаас төрөн гарах ирээдүйн улс аймгийн алдар цолтой бөхчүүд, ОЛИМП, ДЭЛХИЙН аваргуудыг бэлтгэж байгаагаараа онцлогтой юм.

\"\"

Төр.мн

Н.Гантуяа


ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

А.Амартүвшин: Нийслэлд хий цэнэглэх 33 цэг байгуулна

Г.ЗАНДАНШАТАР: Эх оронч худалдан авалт бүр монгол айл өрхийг дэмжиж, улсынхаа эдийн засгийг урагшлуулж байдаг

Дүүжин замын тээврийн системийн цахилгаан хангамж, удирдлагын хэсгийг суурилуулахаар бэлтгэж байна

Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

“Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд