Нүүр / Нийгэм / “Гурван даргад ашиглуулчихлаа” гэж таван гишүүн гомдолложээ

Нийгэм

  • 0
  • 1447

“Гурван даргад ашиглуулчихлаа” гэж таван гишүүн гомдолложээ

“Гурван даргад ашиглуулчихлаа” гэж таван гишүүн гомдолложээ

\"\"
Юм юм руу ордог, дуугардаг таван гишүүн энэ парламентад бий. УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ, Л.Болд, Т.Аюурсайхан нарыг хэлж байгаа юм. Гоёор хэлэх юм бол \"Шүгэл үлээгч”, \" Тэмцэгч тав”, тааруухнаар бол \"Поп тав” гэж олон нийт тэднийг нэрлэдэг.
2016 оны сонгуулийн дүн гарсны дараахнаас, УИХ-д орж ирснээсээ хойш өнөөг хүртэл тэдний юу ярьж, юуг хийснийг нийтээрээ мэдэж байгаа. Нэр бүхий найман шүүгчийг түдгэлзүүлэхээр ҮАБЗ-д хандсанаас хойш энэ таван гишүүн ойрд нийлж \"дуугараагүй” юм. Харин Б.Хурцыг зургаан хоног шүүгээд хэргийг нь мөрдөн байцаалтад буцаах шүүхийн шийдвэр гарсан орой буюу 2019 оны наймдугаар сарын 19-ний орой таван гишүүн дахин цуглажээ.
Тэд \"Баасан гаригт бид Б.Хурц нар ямар ч байсан шүүхээр шийтгүүлж, ял авна гэдэг мэдээлэлтэй байсан.  Ер нь тийм хэмжээний нотлох баримттай хэргийг шүүх өөрөөр шийдвэрлэх ямар ч боломжгүй. Гарц, гаргалгаа байхгүй. Гэтэл баасан гаригийн оройноос нөлөө орж эхэлсэн. Энэ илэрхий болсон. Тэгээд даваа гаригт шүүх шийдвэрээ уншсан. Хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа” гэж ярьцгаажээ. Улмаар УИХ-ын гишүүн Х.Нямбаатар \"Шүүх ийм байхад юунд ч найдах хэрэггүй юм байна”, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан \"Худлаа юм байна”, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ \"Ордон дотроос тэмцээд нэмэргүй боллоо” гэжээ.
Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар ч шүүхийн шийдвэр ингэж гарсанд Ерөнхийлөгч оролцоотой гэсэн байр суурийг илэрхийлжээ. Ингээд эцэст нь таван гишүүн \"Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав МАНАН талтай тохирчихлоо. Одоо Б.Хурц, Д.Эрдэнэбилэг нарын асуудал дээр тэд хөдлөхгүй юм байна. Эргээд харах нээ, Б.Хурцыг Элчин сайд болгохыг одоогийн гурван дарга гурвуулаа дэмжиж байсан. Ингэхээр одоо хүчний харьцаа МАНАН талд шилжиж байна гэсэн үг” гэцгээсэн байна. Түүнчлэн мань таван гишүүн \"Гурван дарга биднийг ашиглаад зорьсондоо хүрсэн. Шүүгчдэд хариуцлага тооцох хуулийн эрхтэй болсон. Гэсэн ч Б.Хурц нар дээр энэ эрх мэдлээ өөрөөр ашиглаж байна” гэж гомдоллоцгоожээ.
Таван гишүүний тойрч суугаад ярьсан \"хууч” нь энэ. Тэгэхээр эдгээр гишүүд улс төрийн тогтолцооны хямрал, МАНАН, шүүхийн асуудлыг дахиад ярьж эхлэх бололтой. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгууль, Засгийн газрын сэлгээнээс хойш эдгээр найман хүн нэг зүйл ярьдаг, нэг чигтэй ажилладаг \"холбоотон” явсаар ирсэн юм. Харин Б.Хурцыг шүүсэн шүүх хурлын дараахнаас энэхүү задрал нь эхэлж, гурван дарга, таван гишүүн гэсэн хоёр талд гарч байна. Таван гишүүний зам ч бас салж мэдэх юм.
Ер нь бол Б.Хурцыг шүүх хурлын шийдвэр гарснаас хойшхи хэдэн өдрийн турш иймэрхүү толхилцоон \"дээгүүр” болж буй нь үнэн бөгөөд энэ явсаар У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газар огцрох бодит эрсдэл үүсгэхээр харагдаад эхэллээ.
Эх сурвалж: Polit.mn

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Зөв 0 0 Буруу 0 Воов 0 Уйтгартай 0 Дуртай

Богино хугацааны цаг агаарын урьдчилсан мэдээг тогтмол хүлээн авч ашиглахыг зөвлөж байна

Э.Товуудорж: Монгол Улсын хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн нөхцөл байдал дэлхийн бусад улс орон шиг хүндэрч, хяналтаас гараагүй

Хотын дарга Х.Нямбаатар барилгын салбарын бизнес эрхлэгчидтэй уулзана

Нийслэлд 5000 хийн халаалтын зуух, 20 мянган хийн баллон хүлээж авах ажлын явц 71.5 хувьтай байна

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ

Нийслэлийн сургуулиудын 1-5 дугаар ангийн сурагчид “Сүүн дархлаа” хөтөлбөрт хамрагдаж эхэллээ

Э.БАТШУГАР: Гар утаснаасаа компани байгуулах, бизнесээ хянах боломжтой боллоо

Хулгайд алдагдсан автобусыг замын хөдөлгөөний ухаалаг камерын системээр олжээ

Хамтын ажиллагааны талаар мэдээлэл солилцлоо

Иргэдийн саналуудыг ажил хэрэг болгоход парламент эрх зүйн орчноор, Засгийн газар шуурхай хэрэгжилтээр хамтарч ажиллана

БНИУ-ын Тэргүүний архитектор Лука Бертаччи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

Ухаалаг камерын системээр гэрлэн дохиог зөв тохируулж, тэнцвэртэй зорчилтыг бий болгож байна

“Амар байна уу – 2026” үзэсгэлэнгийн бараа, бүтээгдэхүүн зах зээлийн дундаж үнээс 10-25 хувиар хямд байна

Өсвөрийн шатарчдын Улаанбаатар хотын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна

Ерөнхий сайд Г.Занданшатар Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өглөө

Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн хамтрагчийг энэ оны I улиралд шалгаруулна

У.Хүрэлсүх: Төрийн цэргийн байгууллагын хөгжлийн стратегийг шинэчлэн боловсруулж, батлуулах шаардлагатай

Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барихаар ажиллаж байна

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсэг хуралдав

Дулааны тавдугаар цахилгаан станцыг барьснаар импортын цахилгаан эрчим хүчийг орлоно

Ухаалаг камерын хяналтын үр дүнд зөрчил багасаж, уулзваруудын нэвтрүүлэх чадвар 13 хувиар нэмэгдээд байна

ЭТТ 12.6 км конвейер, бутлуур, нүүрс ачилтын байгууламжийг ашиглалтад орууллаа

Улаанбаатар хотын музей 240 гаруй ам.метр талбайд үйл ажиллагаа явуулж байна

Ж.ЧИНБҮРЭН: Эрүүл мэндийн салбарт зарцуулсан мөнгө болгон хүний амь авардаг байх ёстой

Эрүүл мэндийн салбарт төр, хувийн хэвшлийн түншлэлийг нэмэгдүүлнэ

Боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төслийн санхүүжилтээр 32 сургууль, есөн цэцэрлэг шинээр барина

Лаг шатаах үйлдвэр төслийн саналд урьдчилсан үнэлгээ хийгдэж байна

Л.Хосбаяр: Аутизмтай хүүхдэд тэгш, хүртээмжтэй боловсрол олгох хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Беларусийн Элчин сайдыг хүлээн авч уулзлаа

МУГТ Э.Цэндбаатарт КИРГИЗСТАН улсын өмнөөс ДАШТ-д оролцох санал тавьжээ

ЦЕГ: Иргэн "Б" автомашинд нас барсан байдалтай олдсон

Допинг хэрэглэсэн гэж "ГҮТГҮҮЛСЭН" Б.Суманчулуун, Н.Адъяабат нарын НАЧИН ЦОЛЫГ сэргээлээ

НӨАТ-ын дөрөвдүгээр улирлын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлнэ

ХНХЯ: Хүсэлт гаргах шаардлагагүй, энэ сарын 20-ноос "ХҮҮХДИЙН МӨНГӨ"-ийг олгоно

Д.Хаянхярваа авлигын ХЭРГЭЭ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, хялбаршуулсан аргаар шийдэхийг хүсжээ

“ШУНАЛ НЬ ТУЛАМ” болсон Баян Базараагийн мөнгөний уурхай “Алтайн Хүдэр”

Т.НЯМ-ОЧИР: Боловсрол бол дан ганц хичээл заах бус ЗӨВ ХҮН болгон төлөвшүүлэхэд оршино

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: 12-ноос хүйтний эрч эрс чангарна

БНСУ-аас сайн дураар нутаг буцвал торгохгүй, хилээр буцаж орохыг хязгаарлахгүй

УИХ-ын гишүүн эхнэрээ зодоод "ЗУГТЖЭЭ"

Цээжин тус газар нь хутгалж, амь насыг нь хохироосон хэрэг гарчээ

МУГТ, Олимпын мөнгөн медальт Н.Төгсцогт холимог тулаанч З.Шинэчагтагат зодуулжээ

Намын дарга жинхэлсний дараа нэр бүхий сайдууд, төрийн нарийн нарыг солино

С.Энхболд: Омикроны 5 тохиолдол бүртгэгдлээ, хөл хорио тогтоохгүй байх чиглэл барьж байна

Өлсөгчид тус бүр 100 саяыг гаргаж, жагсагчдын ханш 60 мянгад хүрчээ

Г.Хажидмаа: Ард түмний дэмжлэгтэй Дэлхийн стандарт шаардлага хангасан Ахмадын асрамжийн газар барина

Электрон тамхины талаарх таны мэдэхгүй зүйлс

ТАНИЛЦ: Нийгмийн халамж, тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарь

Н.ЭРДЭНЭБАЯР: Вакцины хоёр дахь тунгаа хийлгэсэн иргэд 7 хоногийн дараа ЦУСАА өгч болно

Хүүхдийн амиар “хөлжсөн” уяачид НААДАМ ХОЙШЛУУЛАХЫГ ЭСЭРГҮҮЦЭН ЖАГСАЖ БАЙНА 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат эхнэрийнхээ уруулыг сэтэртэл ЗОДОЖ, гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ 

Голомт банк зээлийн 1 хувийн шимтгэлийг иргэнд буцаан олгох шүүхийн шийдвэр гарчээ

Талбайн эрх мэдлийн тэмцлийн ард Ерөнхийлөгч байгааг өөрөө илчиллээ

Төрийн тахилгат Сутай хайрханыг УХААД эхэллээ Б.Бат-Эрдэнэ сайд аа? Ш.Раднаасэд, Б.Энх-Амгалан гишүүн ээ? Засаг дарга О.Амгаланбаатар аа?

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй 6 жил хамтран ажиллах баг ТОДОРЧ эхэллээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн "РЕЙТИНГ" өсөж эхэлжээ

"ХУЛГАЙГААР" давсан аймгийн арслан Э.Нямаа

МЭДЭГДЭЛ: С.Ганбаатар “Урваснаар” Та бидний эвсэл ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД оролцох боломжгүй боллоо

Э.Энхбатыг үхэл амьдралын заагт авчирсан Н.Түвшинбаяр юу бодож суудаг бол

Категори  баннер

Холбоотой мэдээнүүд